top of page
  • Oyunbat .O

PUBG Global Series 2 тэмцээн эхлэхэд 24 цаг хүрэхгүй хугацаа үлдээд байна.

Global Partner Teams/8/ +PGS 2 Qualifier-аас шалгарсан/16/ багийн хоорондох гал гарсан тоглолтууд 2023.08.10 өдөр Сауди Арабын Рияда хотод эхлэх гэж байна. PGS 2 тэмцээн нь Group Stage, Winner & Loser Bracket, Grand Finals гэсэн 3 үе шатнаас бүрдэнэ.


Group Stage:
  • Багууд A,B,C гэсэн гурван хэсэг хуваагдана.

  • Хэсэг бүр бусад хэсэгтэйгээ 3 өдөр тоглоно.

-Эхний өдөр: A,B

-Хоёрдох өдөр: B,C

-Гуравдах өдөр: C,A

  • Өдөр болгон 6 тоглолт явагдана.

  • Хэсгийн шатны нийлбэр оноогоор:

-Шилдэг 16 баг Winners Bracket-д

-Хүснэгтийн доод 8 баг Loser Bracket-д тус тусхаргалзана.


Winner & Loser Bracket:

Winner Bracket:

  • Winner Bracket нь 2 өдөр нийт 12 тоглолт тоглоно.

  • Winner Brakcet-аас шмлдэг 8 баг Grand Finals-д орох эрхээ авах бол, доод 8 баг дахин нэг боломжийн төлөө Loser Bracket-д үргэлжлүүлэн тоглоно.

Loser Bracket:

  • Loser Bracket нь 2 өдөр нийт 12 тоглолт тоглоно.

  • Loser Bracket-аас тал нь Grand Finals-д шалгарах бол, тал нь тэмцээнийг өндөрлүүлнэ.


Grand Finals:
  • Өдөр болгон 6 тоглолттойгоор 3 өдөр үргэлжилнэ.

  • Эцсийн үр дүнгээр аварга баг тодорно.

Тэмцээний дүрэм:

Ruleset
from https://www.pubgesports.com/

PGS 2 тэмцээн нь анхны шинэ дүрмээр https://liquipedia.net/pubg/SUPER_(2023) зохиогдож буй тэмцээн болж байгаа бөгөөд үүний хамгийн сонирхолтой нь Taego map орж ирээд зогсохгүй Panzerfaust, Mortar зэргийг ашиглаж болохоор болсон нь байлаа.


Шагналын сан:

Prize pool
from https://www.pubgesports.com/

Нийт $2,000,000 шагналын сантай бөгөөд багууд тус бүрийн эзэлсэн байрыг харгалзан өгнө.


Нийтлэлийг: Pani

72 views0 comments

Recent Posts

bottom of page