top of page
  • Oyunbat .O

PUBG Mobile Global Open 2024 тэмцээнд Монгол улсаас IHC Esports болон Team Falcons багууд оролцож байна.

Бразил улсын Сан Пауло хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile Global Open 2024 лан тэмцээн 4.5 өдөр эхэлсэн билээ. Үүнд бүс бүсийн шилдэг 8 баг болон Prelims шатнаас шалгарсан 8 баг оролцож байна. Уг тэмцээний нэг онцлог нь тэмцээнд тэргүүн байр эзэлсэн баг тухайн өөрийн тоглодог бүсдээ 7 сард болох PUBG Mobile World Cup 2024 тэмцээнд оролцох эрхийг оролцох нэгээр нэмэгдүүлэх юм.



Монгол улсаас оролцож буй IHC Esports баг нь 2023 оны дэлхийн аваргаас Төв Өмнөд Азийн бүсээс эхний байраар шалгарсан учир уг тэмцээнд шууд оролцох эрхээ авсан бол Team Falcons буюу өмнөх Stalwart Esports баг Prelims шатанд 24 багаас эхний байраар шалгарч үндсэн тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулжээ.



Тэмцээний форматын хувьд 16 баг 3 өдрийн нийт 18 тоглолт тоглох юм. Шагналын сангийн хувьд нийт $356,000 бол тэргүүн байранд орсон баг нь $100,000 эзэд болно.


Өчигдөр буюу 4.5 өдөр эхний өдрийн тоглолт эхэлсэн бөгөөд одоогоор Бразил улсын Alpha7 Esports баг 71 оноотойгоор нутгийн дэвжээн дээрээ тэргүүллээ. Харин Монгол улсын IHC Esports багийн хувьд тэдний араас 51 оноогоор дэд байранд бичигджээ. Team Falcons баг одоогоор 9-р байранд 33 оноотойгоор байрлаж байна.



Тэмцээний эцсийн үр дүнгээр Япон улсын REJECT баг тэргүүлж аваргын цомыг өөрсдийн болголоо.



Тэд хоёрдох өдрөөс хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бөгөөд эрчээ алдалгүй, байраа хадгалж чадсанаар тэд анхны олон улсын offline тэмцээнийн аварга цолыг хүртсэн. Харин нөгөө талд IHC Esports багийн хувьд эхний өдөр дэд байраас унаж тэмцээнийг дөрөвдүгээр байраар өндөрлүүллээ. Уг тэмцээний MVP - ээр REJECT багийн Reiji тодоржээ.



Нийтлэлийг: Pani



Recent Posts

bottom of page