top of page
728x90.gif

Post Malone Esports World Cup 2025-ийн нээлтийн ёслолд дуулна

Дэлхийд алдарт дуучин, реппер Post Malone 2025 оны Esports World Cup-ийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирж, өөрийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэхээр боллоо.
Post Malone

Энэ мэдээг Esports World Cup Foundation (EWCF) албан ёсоор зарлаж, Post Malone-ийг нээлтийн онцлох хүн хэмээн нэрлэжээ. Ёслол нь Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болно.

Post Malone: Дуу хөгжим + тоглоомын ертөнцийн огтлолцол
  • Post Malone нь Америкийн дуучин, реппер бөгөөд АНУ-д 10 сая гаруй хувь борлогдсон 9 дуутай, 9 удаа Diamond сертификат авсан уран бүтээлч юм.

  • Тэрээр Twitch дээр тоглоомын стрийм хийж байсан туршлагатай — Call of Duty: Warzone, PUBG гэх мэт тоглоомууд тоглодог.

Мөн 2020 онд Post Malone нь Техаст төвтэй Team Envy esports байгууллагын хамтран эзэмшигч болж, энэхүү салбарт хөрөнгө оруулсан.

Харин 2024 онд Team Envy нь индиженес буюу уугуул гаралтай Native Gaming багтай нэгдэж, бусад esports төрлүүдэд өргөжин тэлсэн юм.

Бусад алдартнууд ч мөн дэмжиж байна
  • Post Malone-оос гадна, домогт хөлбөмбөгчин Cristiano Ronaldo Esports World Cup-ийн олон улсын элч төлөөлөгч болсон.

  • EWCF-н зүгээс ирэх долоо хоногуудад өөр олон уран бүтээлч, тоглолт, хөгжмийн хамтралууд зарлана гэдгээ мэдэгджээ.

EWCF: “Хөгжим бол esports-ийн соёлын түлхүүр”

EWCF-ийн гүйцэтгэх захирал Mike McCabe:

“Esports нь одоо дэлхий нийтийн соёлын хөдөлгөгч хүч болон хувирч байна. Хөгжим, өгүүлэмж, өрсөлдөөн нэгдэж, зөвхөн үзэгддэг биш мэдрэгддэг агшнуудыг бүтээж байна. Post Malone шиг дэлхийд нэртэй, жинхэнэ gamer хүн энэ арга хэмжээг эхлүүлж буй нь бидний хувьд том бахархал” гэжээ.
Нээлтийн ёслол: Түүх, тэмүүлэл, хөгжим

EWCF-ийн продюсер Ariel Horn (League of Legends-ийн олон финалын шоуг найруулж байсан):

“Энэ жилийн нээлтийн ёслол нь зорилго, сэтгэлийн хат, тэмүүллийг илэрхийлсэн шинэ өгүүлэмжтэй байх болно. Төрөл бүрийн тоглоомууд нэг тайзан дээр нэгдэж, хөгжим нь энэ салбарын өрсөлдөөний галыг бадраана. Харин Post Malone бол энэ үйл явдлыг эхлүүлэхэд төгс сонголт” гэжээ.
Music of EWC санаачилга

2024 оны эхээр EWCF нь "Music of EWC" нэртэй хөгжмийн санаачилга эхлүүлсэн.

  • Уг санаачилгын хүрээнд Abbey Road Studios-д хөгжим бичүүлсэн.

  • Мөн дэлхийн өнцөг булан бүрээс хөгжмийн уран бүтээлчид дуугаа явуулж шууд дамжуулалтуудад ашиглуулах уралдаан зарласан байна.

Ямар дууг дуулах вэ?

Post Malone ямар дуунууд дуулах нь хараахан тодорхойгүй. Гэхдээ EWCF-ээс түүний тоглолт нь Esports World Cup 2025-ийн нээлтийг дэлхийн хэмжээний шоу болгож, тоглоом, хөгжим, соёлыг нэгтгэсэн мартагдашгүй агшин болох нь гарцаагүй хэмээжээ.

Comentarios


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page