League of Legends мэргэжлийн тоглогч "Neon" зодог тайллаа
- Masha Mnn
- Jun 19
- 2 min read
Европын ADC тоглогч Matúš "Neon" Jakubčík 26 насандаа мэргэжлийн League of Legends-ийн карьертаа цэг тавьж, зодог тайлж байгаагаа зарлалаа.

Словак тоглогчийн хувьд LEC-д олон улирал тоглож, European Masters-ийн аваргын цом хүртсэн түүхтэй. "Neon" өөрийнхөө зодог тайлах тухайгаа цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдэж, цаашид стрийм, контент бүтээхэд анхаарна гэдгээ хэлжээ:
“Мэргэжлийн тоглогчийн хувиар зодог тайлж байна. Миний туулсан зам, боломж, дэмжлэг бүхэндээ талархаж байна. Цаашид олон жил мөрөөдсөн зүйлээ хийхээр шийдлээ. Удахгүй стрийм дээр уулзъя!”
Зодог тайлах шалтгаан: EMEA Masters Spring 2025 тэмцээнээс хасагдсан нь
"Neon" сүүлийн удаа Misa Esports багийн бүрэлдэхүүнд орж, EMEA Masters Spring 2025 тэмцээнд оролцсон. Тус баг нь Туркийн хоёрдугаар байрт шалгарсан баг юм.
Эхний шатанд тэд Чехийн eSuba багийг 3-0-ээр хожсон.
Харин Шөвгийн наймд Францын аварга BK ROG Esports багт 1-3 харьцаатай ялагдаж тэмцээнээс хасагдсан.
BK ROG баг одоо NLC-ийн Los Ratones багтай хагас шигшээд тоглох юм. Los Ratones өмнө нь NORD Esports-ийг ялж, тэмцээнд хүчтэй оролцож байна.
"Neon"-ийн карьерын түүх
2015 онд, 16 насандаа мэргэжлийн карьертаа хөл тавьсан.
2019 он түүний карьерын хамгийн амжилттай жил болсон:
Misfits Premier багтай хамт European Masters 2019-ыг түрүүлж, SK Gaming Prime-ыг финалд 3-0-ээр хожсон.
Тэр тэмцээнд хамгийн олон MVP шагнал (5 удаа) авсан тоглогч болсон.
Misfits Gaming багийн үндсэн бүрэлдэхүүн LEC плэйоффт шалгарч чадаагүй тул, тус байгууллага академийн багийг дэвшүүлж, 10 хүний бүрэлдэхүүнтэй баг болгосон. Энэ нь "Neon"-д LEC-д дебют хийх боломж олгосон юм. Гэвч улирлын дараа түүнд бан өгч, Misfits баг түүнийг бүрэлдэхүүнээсээ хассан.
FC Schalke 04 болон гайхамшигт "miracle run"
Бан-ийн дараа тэрбээр FC Schalke Evolution буюу Германы хөлбөмбөгийн багийн академийн esports багт элссэн.
Удалгүй Schalke 04-ийн LEC үндсэн бүрэлдэхүүнд дэвшин орсон. 2021 онд, түүхэнд үлдэх улирлын нэг хэсэг болсон.
Лигийн эхний 11 тоглолтод ердөө 1 хожсон (1-10)
Дараа нь тасралтгүй ялсаар 5-10 болж, сүүлийн долоо хоногт 3 хожил авч 8-10 болсон
Энэ ялалтад Fnatic болон MAD Lions зэрэг шилдэг багууд орсон бөгөөд сүүлд нэр дурдсан баг нь эхний байрыг булаалдаж байсан
Ийнхүү сүүл мушгиж байсан баг плэйоффт шалгарсан нь түүхэн мөч болсон
Хэдий "Neon" олон улсын тэмцээнд орж чадаагүй ч тэр өндөр түвшинд олон жил тоглосон.
Тэрбээр дараа нь дахин Misfits, Team Vitality багуудад тоглож, сүүлийн жилүүдэд Герман болон Туркийн багуудад хүчин зүтгэж байв.
"Neon"-н ирээдүй: Стрийм ба контент
"Neon" зодог тайлсан ч LoL-оос бүрэн явсангүй. Тэрбээр контент бүтээгч, стриймер болохоор шийдсэн бөгөөд олон жил мөрөөдсөн зүйлээ одоо л хийж эхэлж байна.
“Удахгүй стрийм дээр уулзъя” хэмээсэн нь түүний шинэ замналын эхлэл болж байна.
Comments