MOUZ анх удаа Dota 2-ын S-Tier LAN тэмцээнд аваргын цом өргөлөө
- Masha Mnn
- 11 minutes ago
- 1 min read
MOUZ 2011 оноос хойш Dota 2-ийн мэргэжлийн тайзнаа тоглосоор ирсэн. Энэ хугацаанд олон бүрэлдэхүүн сольж, зарим үед тэмцээнээс завсарласан ч анхны S-Tier LAN цомоо хүртлээ.

Тэд шилдгүүдийн нэг Team Spirit-ийг шийдвэрлэх тулаанд буулгаж авсан бөгөөд тэмцээний явцад хоёр stand-in тоглогчтой тоглосон ч ялалтад хүрч чадсан юм.
MOUZ TI-н дараах бүрэлдэхүүн өөрчлөлтийн үеэр буюу 2025 оны есдүгээр сарын 20-нд шинэ багaa зарласан бөгөөд домогт Yeik “MidOne” Nai Zheng-ийн эргэн ирсэн мөч байв. Түүнчлэн хийсэн солилцоонууд PGL Wallachia Season 6 дээр бодит үр дүн авчирч чадсан юм.
MOUZ— PGL Wallachia S6
MOUZ группийн шатанд 3-1 амжилт гарган плей-оффын эрх авсан. Гэвч double-elimination шатны эхний тоглолтод PARIVISION-д хожигдож доод тойрог руу шилжив.
Хасагдах эрсдэлтэй үлдсэн ч MOUZ дараагийн дөрвөн Bo3 тоглолтод гайхалтай тэсвэр хатуужил, уян хатан байдлаа харуулсан. Эхлээд HEROIC-ийг 2-0-ээр, дараа нь шинэ бүрэлдэхүүнтэй OG-г мөн 2-0-ээр буулгаж авчээ.
Доод тойргийн хагас шигшээд MOUZ BetBoom Team-ийн тоглож 2-1-ээр хожсон. Улмаар шигшээ тоглолтын эрх авахын тулд Team Liquid-ийг 2-1-ээр ялжээ.
PGL Wallachia Season 6-ын гол багуудын нэг Team Spirit эхний тоглолтыг авч 1-0-ээр тэргүүлсэн. Гэвч MOUZ дараалсан хоёр ялалт байгуулж 2-1 болгосон. Team Spirit бууж өгөлгүй тэнцүүлж 2-2 болгосон ч тав дахь шийдвэрлэх тоглолтод MOUZ өрсөлдөгчөө бүх талаас нь хязгаарлан ялалт байгуулж чадсан.
Ингэснээр MOUZ PGL Wallachia Season 6-ын цомыг 3-2-ын ширүүн тулааны дараа өргөж, байгууллагынхаа анхны Dota 2 S-Tier LAN түрүүг авчирлаа.











Comments