ESL Pro League Season 22 Vitality дахин аварга боллоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Мальта улсад болсон ESL Pro League Season 22
тэмцээний финалын тоглолтууд өндөрлөж, Францын Team Vitality баг Саудын Арабын Team Falcons-ийг 3-0 харьцаагаар хожин аваргын цомыг дахин хүртлээ.
ESL Pro League Season 22 Vitality хоёр улирал дараалан аваргаллаа.
Vitality баг энэ оны эхээр болсон ESL Pro League Season 21 тэмцээнд ч түрүүлж байсан бөгөөд ийнхүү хоёр улирал дараалан цомын эзэн болж байна.Тэд оны эхний хагаст оролцсон 8 тэмцээний 7-д нь түрүүлж байснаа, хоёрдугаар хагаст түр зуурын уналт үзүүлсэн ч энэ ялалтаар дахин оргилдоо гарч ирэв.
Цаашид Vitality-г IEM Chengdu 2025, BLAST Rivals Fall 2025, StarLadder Budapest Major 2025 зэрэг гурван томоохон тэмцээн хүлээж байна.

The MongolZ — Монголын түүхэн амжилт
Монголын The MongolZ баг энэ удаагийн EPL S22 тэмцээнийг 9–11-р байранд амжилттай өндөрлүүлсэн нь үзэгчид, дэмжигчдийнхээ хүлээлтэд хүрсэнгүй. Тэд дараагийн оролцох тэмцээн болох Thunderpick World Championship 2025-д энэ сарын 15-наас оролцоно.
Гол онцлох үйл явдлууд
Vitality дөрвөн сарын дараах анхны цомоо өргөлөө.
m0NESY (Falcons) — 1.36 рейтингтэй улирлыг дуусгаж, MVP шагнал хүртэв.
Gentle Mates, Falcons, FaZe багуудын шигшээ тулаанууд тэмцээний хамгийн сэтгэл хөдөлгөм моментууд болов.
Тэмцээний бүтэц — Major-ийн түвшинд туршилтын загвар болж, Budapest Major 2025-ын урьдчилсан сорил болсон.
Байр, шагналын хуваарилалт
Үзүүлэлт | Дэлгэрэнгүй |
Нийт шагналын сан | $1,000,000 |
Аваргын шагнал (Vitality) | $200,000 |
2-р байр (Falcons) | $85,000 |
3-р байр (MOUZ) | $45,000 |
MVP шагнал | $5,000 + HLTV медаль |
The MongolZ багийн EPL S22 дахь тоглолт
The MongolZ баг энэ тэмцээний хоёр дах шатанд VRS оноогоор оролцсон юм. Нийтдээ 3 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүлэв.
The MongolZ 0:2 HOTU – (ялагдал)
The MongolZ 0:2 Inner Circle – (ялагдал)
The MongolZ 2:0 Gentle Mates – (ялалт)
The MongolZ 2:1 GamerLegion – (ялалт)
The MongolZ 0:2 Natus Vincere – (ялагдал)







Comments