"donk"-ийн FACEIT амжилтыг эвдэх магадлалтай 16 настай тоглогч
- Masha Mnn
- 3 days ago
- 1 min read

eSports news UK-н мэдээлснээр Danil "donk" Kryshkovets-н FACEIT амжилтыг эвдэх магадлалтай тоглогч бол 16 настай Liam "MaiL09" Tügel хэмээжээ.
Liam "MaiL09" Tügel нь саяхан FACEIT дэлхийн чансаанд 4,860 үнэлгээгээр нэгдүгээр байрт хүрч чаджээ. Түүний “09” нь төрсөн жилийг нь илэрхийлнэ. Тэр 2009 оны 5-р сарын 30-нд төрсөн Шведийн ирээдүйтэй тоглогч бөгөөд улирлын туршид нэгдүгээр байраа хадгалж чадвал "donk-ийн амжилтыг зургаан сар есөн өдрөөр эвдэх болно. Одоогийн байдлаар CS-ийн хамгийн шилдэг rifle-тоглогч гэгддэг Danil “donk” Kryshkovets чансааны 8-д бичигдэж байна. "donk" өнгөрсөн 5 улирал дараалан FACEIT чансааг тэргүүлж, 5,283 ELO үнэлгээгээр Maksim "kyousuke" Lukin болон Ilya "m0NESY" Osipov нарыг давж чадсан билээ.
"donk" аль хэдийн өөрийгөө батлан харуулсан бол "MaiL09" бол CS2-ийн хамгийн сонирхол татсан залуу авьяастнуудын нэг болон гарч ирж байна. Тэр ердөө 11 настайгаасаа тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 13 настайдаа FACEIT Pro League-д уригдаж байжээ. Түүний хувьд GODSENT болон Johnny Speeds зэрэг багуудад тоглож байсан бөгөөд энэ оны 7-р сард Metizport-д элссэн. Харин өмнөх баг болох Johnny Speeds-ийн хамтаар 6-р сард болсон Svenska Elitserien Spring 2025 тэмцээнд түрүүлсэн юм.
"MaiL09" нийтдээ 3500 гаруй FACEIT тоглолт хийж, 57%-ийн win rate-тэй дэлхийн чансааны тэргүүнд гарч чаджээ. Гэвч түүний харьяалагддаг Metizport баг одоогоор Valve Regional Standings (VRS)-ийн 79-д бичигдэж байгаа тул эхний 32-д багтаж, ирэх 11-р сард болох StarLadder Budapest Major-д шалгарахад тун хэцүү байх нь.
Comments