top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Монгол улсаас ESN-eSports Network болон Mobile Legends: Bang Bang тоглоомыг хөгжүүлэгч Moonton Games нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Гар утасны тоглоом, тэр дундаа Mobile Legends: Bang Bang /MLBB/ тоглоомыг сонирхогч Монгол хүүхэд залуусын хувьд 2023 он маш сонирхолтой, шинэлэг үйл явдлаар дүүрэн өнгөрсөн билээ. Энэ бол ESN – eSports Network болон Moonton Games нарын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан ESN National Championship тэмцээн юм.

Тус тэмцээнд нийт 586 баг өрсөлдөж финалын шатанд Team Lilgun болон Last Chance багууд шалгарсан ба 4:2 харьцаатайгаар Team Lilgun аварга болсноор, Монгол улсаа төлөөлөн M5 дэлхийн аваргын урьдчилсан шатад оролцох эрхийг авч, Малайз улсыг зорьсон. Тэд амжилтаа ахиулж, M5 тэмцээнд мөн орсон боловч хараахан аварга болж чадалгүй тэмцээнээ өндөрлөсөн билээ.


Mobile Legends: Bang Bang

Lilgun баг анхны M-Series-тээ маш амжилттай оролцсон. Цаашдаа тэд олон улсын тавцанд илүү их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Мөн Монголын хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлэхийн сацуу ESN-eSports Network-той дахин хамтран ажиллах болсондоо баяртай байна.” хэмээн Мүүнтон Гэймс компанийн Төв Ази, Зүүн Европын испорт хариуцсан тэргүүн Владислав Самоха онцолж байна.


Урьд өмнө Монгол улсад MLBB тоглоомын тэмцээн ийм хамрах хүрээтэй, өндөр зохион байгуулалттай болж байгаагүй тул испорт сонирхогч олон хүний анхаарлыг татаж, хүлээлт үүсгэсэн.

Тэгвэл энэ онд ESN болон Moonton нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд цар хүрээгээ улам тэлж, M6 дэлхийн аваргын урьдчилсан шатад оролцох эрхийн төлөөх тэмцээнээс гадна EWC-MSC тэмцээнд оролцох эрхийн төлөөх тэмцээнийг мөн зохион байгуулах гэж байна. Эдгээр тэмцээнүүд нь Монгол улсын испортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд олон улсын тавцанд Монгол баг өрсөлдөх, алдарших боломжийг олгож байгаа юм.

Энэ жил дээрх 2 тэмцээнд аль баг Монгол улсыг төлөөлөн олон улсын тавцанд өрсөлдөх бол?

Дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй.

 

Mobile Legends:Bang Bang тоглоомын тухай

Mobile Legends: Bang Bang бол дэлхийн хамгийн алдартай гар утасны MOBA(Multiplayer Online Battle Arena) төрлийн тоглоом бөгөөд өөрийн багийг бүрдүүлж тоглох боломжтой юм. Дэлхийн 80 гаруй улсад шилдэг 10 тоглоомын нэгээр шалгарсан тус тоглоом нь дэлхий даяар нийт 1.465 тэрбум гаруй тоглогчтой бөгөөд сард дунджаар 110 сая идэвхтэй хэрэглэгч тоглодог байна. Ази, Номхон далайн бүс нутгийн нийт 139 улсад Mobile Legends:Bang Bang тоглоомыг тоглох боломжтой байдаг.

 

Mobile Legends: Bang Bang Esports

Mobile Legends: Bang Bang Esports нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тоглогчдод и-спортын тамирчин болох хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгодог платформ юм. MLBB Esports нь MPL лигийг зохион байгуулдаг бөгөөд энэ нь Зүүн өмнөд Ази, Зүүн Европ, Төв Ази, Ойрх Дорнод болон Латин Америкийн орнуудад бие даасан лиг болон зохион байгуулагддаг.

 

MOONTON Games

MOONTON Games бол 2014 онд үүсгэн байгуулагдсан дэлхийн томоохон видео тоглоом бүтээгч компани юм. Тэд зөвхөн тоглоом бүтээхээс гадна и-спортын арга хэмжээ, тэмцээнүүд зохион байгуулдаг. 1600 гаруй ажилтантай бөгөөд тэд Индонез, Малайз, Сингапур, Филиппин, Латин Америк, Хонконг болон Хятад улсад байрлан ажилладаг. Дэлхийн хэмжээнд хэд хэдэн алдартай гар утасны тоглоомуудыг бүтээсэн бөгөөд 30 гаруй орны засгийн газар, и-спортын холбоотой хамтран ажилладаг байна. Одоогоор тэдний хамгийн алдартай тоглоом бол Mobile Legends: Bang Bang бөгөөд гар утсан дээрх хамгийн шилдэг MOBA (Multiplayer Online Board Arena) төрлийн тоглоом юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг - https://en.moonton.com.

Recent Posts

bottom of page