top of page

CS2 албан ёсоор гарлаа

Цахим спортын тулгын гурван чулууны нэг CS: GO (Counter Strike: Global Offensive) тоглоом 11 жилийн өөрчлөгдөж CS2 буюу Counter Strike 2 нэрээр гарч байна.

CS2-ийн тухайд:

Counter-Strike 2 нэртэй уг тоглоомыг Source 2 хөдөлгүүрт авчирсан томоохон шинэчлэлтийг 2023 оны 3-р сарын 22-нд зарласан.

-----

Лимитед туршилтын хугацаа дуусч, Steam дээрхтоглоомыг үнэгүй ашиглах боломжтой боллоо.

CS:GO тоглож байсан хүн бүр CS2 болгон өөрчлөлт хийх боломжтой. Өмнө нь CS:GO тоглож байсан бол оноо, ранк, скин гээд танд байгаа бүхэн CS2 руу шилжинэ.

Хэрэв та CS:GO тоглож үзээгүй бол Steam рүү орж шинээр суулгах хэрэгтэй

-----

CS:GO-ийн нэлээд том шинэчлэл, үндсэндээ Counter-Strike цувралын дараагийнх нь. Шинэ engine-тэй болсон CS2-г тоглоход компьютерийн хүчин чадал нэлээд өндөр байхыг шаардана.

----

CS2 гарах болсоноор тэмцээний эко системд нэлээд өөрчлөлт орсон.

2025 оноос эхлэн дараах 3 заалтыг баримтална.

- Тэмцээн зохион байгуулагч нь тэмцээнд оролцогч багуудтай ашиг сонирхлын зөрчил үүсгэж болохуйц бизнесийн харилцаатай байхыг хориглох. Ингэснээр хөшигний ард юу болж байгааг мэдэх боломжтой.

- Нээлттэй шалгаруулалтаас шалгарсан багууд эсвэл Valve-с гаргасан чансаагаар багуудыг урих. Бусад tier 2 багуудад боломж гарна.

- Багуудад олгох шагнал, төлбөр нь ил тод байх. Хэдийгээр багуудаас орж ирэх төлбөр буурч болох ч үзэгчдийн тоон нэмэгдэх байх.

CS:GO-ийн тухай түүхээс:

Counter-Strike тоглоомын цувралууд:

Counter-Strike

Энэ тоглоомны Half-Life өөрчлөлтийг 2000 онд Valve худалдаж авсан. Тоглоом нь 2003 онд Xbox, 2013 оны 1-р сард бета хувилбараар OS X болон Linux-д гарч эхэлсэн. Бүрэн хувилбар нь 2013 оны 4-р сард гарчээ.

Condition Zero

Counter-Strike-ийн дараа Turtle Rock Studios-ын хөгжүүлж, 2004 онд Counter-Strike: Condition Zero-г гаргасан. Энэ нь өмнөх үеийнхтэйгээ адил Half-Life GoldSrc-ийг ашиглаж, олон тоглогчийн горимоос гадна соло хэлбэрээр тоглох горимыг багтаасан. Энэхүү тоглоом нь маш олон янзын шүүмжлэлийг дагуулсан учир Counter-Strike: Source нэртэй цувралыг гаргахад хүрчээ.

Source

Counter-Strike: Source бол Source хөдөлгүүр дээр ажилладаг Valve-ийн олон нийтэд гаргасан анхны тоглоом юм. Counter-Strike: Source нь анх 2004 оны 8-р сарын 11-нд Valve Cyber Café хөтөлбөрийн гишүүддээ зориулж бета хувилбараар гарсан. Анхны хувилбар нь зөвхөн Microsoft Windows-д зориулсан бол тоглоом нь 2010 оны 6-р сарын 23-нд OS X-д, 2013 онд Линукс-д тоглох боломжтой болсон.

Global Offensive:

Counter-Strike: Global Offensive нь 2012 онд Valve-ийн боловсруулсан Counter-Strike цувралын дөрөв дэх хувилбар юм. Counter-Strike: Source тоглоом нь Source хөдөлгүүр дээр ажилладаг. Хоёр жил гаруй хугацаанд хөгжүүлсэн Global Offensive нь 2012 оны 8-р сард Windows, OSX, Linux болон Xbox 360 болон PlayStation 3 консолууд дээр ашиглах боломжтой .

CStrike: GO тоглоомын тухай зарим тоо баримтууд:

Эх сурвалж: esportscharts.com (2017 оноос хойш)

Дундаж үзэгчдийн тоо: 2 748 434

Нийт олгогдсон шагналын дүн: $127 300 499

Нийт тэмцээн, лигийн тоо: 7 199

Эх сурвалж: dexerto.com

Тогтмол тоглогчдын тоо: 800,000-900,000 (нэг удаа 1.5-1.8 сая тоглогч хүрсэн)

781 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page