top of page

Counter-Strike-н “Rifler-уудийн” ертөнцийн хийсвэр 4 бүс нутаг (Fantasy map)

Sep 26, 2023
6 min read

Updated: Sep 28, 2023

Төсөөллийн газрын зураг дээр CS:GO тоглогчдын үүрэг хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харцгаая. Counter-Strike-н байрлалууд, товчхондоо бол их төвөгтэй байдаг. Тоглоом нь аль хэдийн “Entry” “Lurker” зэрэг энгийн арга барилаас давсан гэдгийг тоглогчид онцолж, аль ч газар, ухаантан, хэвлэлийнхнээс ирэх энэ тухай яриаг тэр дор нь үгүйсгэдэг. Олон уян хатан тоглох арга барил байгаа тул хуучны томъёолол ажиллахаа больжээ. Бараг л бүх тоглогчид, зарим үед тал нь багийн “Entry”,”Lurker”,”Support”,”Trader” болсон байдаг. Цөөхөн тооны багууд л “Bomb-site”-руу орохыг хүлээдэг. Бүгдээрээ бүх байрлалд тоглох ур чадвартай, зарим тоглогчид бусадтай харьцуулбал тодорхой байрлал дээрээ тогтож тоглохыг илүүд үздэг. Харин 5 эсрэг 5 нөхцөлд багийн ерөнхий үүргүүдийг харж болно, гэхдээ хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал маргаангүй илүү уян хатан болсон билээ. Байрлалууд илүү уян хатан болсон ч гэхдээ тоглогчдын арга барилын дүр зургийг төсөөллийн газрыг зураг дээр харах боломжтой. “The Athletic”-ийн “John Muller”-ээс санаа аван 2023 оны шилдэг “Riflers”-ийн талаар ерөнхий дүн шинжилгээ хийж, энэхүү зураглалыг хийхээр оролдлоо. Хэмжиж болох үзүүлэлтүүд, статистикуудыг алгоритмд оруулж уртраг өргөргийн дагуух 2 хэмжээст графикаар үзүүллээ. Тоглогч өөр хоорондоо арга барил ижил төстэй байх тусам үзүүлэлтүүдийн хувьд ч мөн төстэй байв. Бид “ESL Impact doppelganger piece”-д ашигласан процесстэй төстэй аргыг ашигласан юм.

Counter-Strike

Үр дүн:-Бидний 2023 оны “Riflers”-р хийсэн хийсвэр газрын зураг, хальт харахад хэтэрхий их мэдээлэл байгаа ч цаашлах тусам бид дэлгэрүүлж задлаад явах болно. Гэхдээ ерөнхий зураглалыг харж болохоор байна.Зурагт үзүүлсэн 4 эзэнт гүрэн бол “Алгоритмаар” ангилж хуваасан, төстэй тоглогчдыг хамруулсан эзэнт гүрнүүд билээ.Үүнд “Entry” ба “Lurker” гэж ангилсан бүлгүүд бус, харин аливаа тоглогчийг ямар төрлийн болохыг өргөн хүрээгээр ангилж дүрсэлсэн бүлгүүд юм.

Хамгийн эхэнд “The Brawlers” төрөлд багтах тоглогчид, тэд “түрэмгий,зоригтой”, эхний хүнийг унагаах болон багын хүн унасан бол тэр дор нь зөрж алах оролдлого их байдаг. “The Patient” төрөл нь унасан хүнийхээ хариуг авах өндөр чадвар,нэг удаад олон алах чадвар, “Round”-г ганцаарчлан нуруундаа үүрч амжилттай аврах, амьд байсан хугацааг нь үхсэн тоотой харьцуулсан харьцаа зэргийг харгалзаж, илүү жигд, тогтвортой эсвэл од тоглогчдыг түлхүү хамарсан ангилал юм. “The Grunts” ангилал бол үлдэж бохир ажлыг хийж, нэг “Round”-д хийж байгаа “SMG” бууны аллага ба шидсэн “Flashbang” буюу цайруулагчийн тоог харгалзав. Өшөө олон ч зүйлсийг хамруулах бөгөөд эдгээр өргөн хүрээний бүлгүүд хооронд ч ялгаа бий. Үүгээр тоглогчдын байрлалыг сольж орлуулах бус мөр зэрэгцэн өрсөлдөж буй тоглогч өөр хооронд нь харьцуулж харуулах зорилготой юм. За эхэлцгээе! THE GRUNTS Та бүгдийн таамагласнаар, “The Grunts” ангилалд багтах тоглогчид хүснэгтийг ховорхон тэргүүлдэг ажээ. Нилээдгүй олон “IGL”-үүд үүнд багтана, гэвч эдгээрийн нийтлэг нэг шинж нь тоглолтын үеээр төдийлөн тусламж аваад байдаггүй.Тэд идэвхи багаар тоглодог бөгөөд илүү чадварлаг багын нөхдөөр солигдохын тулд амиа ч зориулж, “Utility” хэрэглээгээр дэмжлэг үзүүлдэг байх нь.

Counter-Strike

Энэ бүлэгт ерөнхий дундаж тоглогчдыг харъя гэвэл, төв хэсгээр Dan “apEX” Madesclaire, Johnny “JT” Theodosiou, ба Sanzhar “neaLaN” Iskhakov зэрэг тоглогчдийг олох боломжтой. Тэд бүгд нэг “Round”-д 0.79-с дээш “Flashbang” шидэж, нийт “Round”-ын 40%-д нь л “Kill” хийж, үүний 16% нь багийн андынхаа өшөөг авсанаар хийгджээ. Зүүн эргээр бидний сайн мэдэх Baatarkhuu “Bart4k” Batbold-н нэр багтжээ.

Counter-Strike

Scapegoat*-Өөр хүний хийсэн хэргийн өмнөөс буруутгагддаг хүн. Rasmus “HooXi” Nielsen “Scapegoat* Point”-н бүс нутагт ганцаар нутаглаж байна, түүний хамгийн ойрын хөршөөр нь David “dav1g” Granado Bermudo суурьшиж байна. Nikola “Niko” Kovac-н арал газрын зургийн эсрэг талд бий – тэдний аль алных нь нийт үхлийн 26.5% нь “Terrorists” талдаа солилцоонд үхсэнээс болсон байна. Тэд бол багийн сайн сайхны төлөө тахил болдог “Хурганууд” билээ. Хойд зүгт харвал бид Alexey “Qikert” Golubev бусдаас алслагдсан газарт байгааг харж болно. Тэрээр бусдыг бодвол, амьд байсан хугацаа, буугаа хадгалсантай харьцуулахад хамаагүй өндөр оноо авчээ, энэ нь “Terrorist” талын “Тоглогч солилцооны” хувьд нэлээд дундаж үзүүлэлт (22%) юм. Тэр дундаж гэдэгт багтсаар байна, гэхдээ тэр багын нөхдийн төлөө амиа золиослох гэхээс илүү бага идэвх гаргаж тоглодгоороо энэ бүлэгт HooXi–н эсрэг нь байна.

THE PATIENT Цагийн зүүний чиглэлд явбал, цэвэрлэгээний багийнхан бий. Энэ бүлэг хамгийн олон “Clutch” буюу “Round”-г ганцаарчлан амжилттай зуурч үлдсэн, хамгийн удаан амьд байсан, хамгийн олон удаа буугаа хадгалж үлдсэн, хожигдоход хамгийн их алсан, “Тоглогчдын суман солилцоонд” хамгийн бага үхдэг: Нэг мөн чанар нь тэд нэгнээ золиослох хандлагатай байдаг.

Counter-Strike

Archipelago*-Арал бүхий далай тэнгис, арлуудын бүлэг Зарим нь “Counter-Terrorists” талын “Anchor” үүргээсээ болж, ялангуяа “Anchor Archipelago*”-т байгаа хүмүүс, олон алах, эхний хүнийг унагаах тал дээр “CT” талаасаа арай дутмаг байдаг. Эдгээр нь Ilya “Perfecto” Zalutskiy, Justin “jks” Savage, Jay “Liazz” Tregillgas-с авхуулаад “Mount Jame” буюу Jame–н уулын арлын эрэг хүртэл яваад Timur “buster” Tulepov–руу хүрэх юм.

Counter-Strike

Гэхдээ бидэнд хүнд цохилттой тоглогчид ч бий: “Baiter Beach” дэх том цамхгууд бол David “frozen” Čerňanský, Benjamin “blameF” Bremer ба Kaike “KSCERATO” Cerato – харин Robin “ropz” Kool урд зүг рүү алс газарт тусдаа аралтай аж төрж байна. Энэ ангилал бол хамгийн удаан хугацаанд амьд байсан, хамгийн их буугаа хадгалсан гэдгээс гадна хамгийн их аллага хийж үүгээр ч зогсохгүй “Counter-Terrorists” талаас эхний хүнийг унагаах чадвар өндөр тоглогчид юм. Энэ 4 тоглогчдын нийт “Kill”-н 23.5% нь зөвхөн багийн нөхдийн хариуг авч солилцож алснаас орж ирдэг нь яах аргагүй тэд энэ арлын нэрийг авч яваа ТУЗ-н гишүүд юм. Versatile*-тал бүрийн авъяастай, хувирамтгай Polis*-Нийлмэл үгэнд хот гэсэн утгатай Эх газрын нийслэл “Versatilopolis*”-т илүү идэвхтэй “Anchor”-ууд ба чанга “Terrorist” талын тоглогчид бий, дурдвал Russel “Twistzz” Van Dulken харин Rasmus “sjuush” Beck хилийн нутгийг эзэлдэг нь ерөнхийдөө илүү үр дүнтэй аллагын улмаас байдаг. Тодруулбал аллагын 71%-с илүү нь ялалтыг дагуулжээ.

THE FREE SPIRITS Өмнө зүг рүү чиглэвэл, бид түрэмгий, зоригтой тоглолттой “Lurkers” ба Од “Riflers”-ийг харж болно. Эдгээр тоглогчид бол эхний цусыг урсгах хамгийн өндөр чадвартайгаас гадна хамгийн цөөхөн “Flashbang” шидсэн бөгөөд та бүгдийн бодсоноор “Аллага” тал дээрх бүх үзүүлэлтүүдийг тэргүүлэгчид юм. Олон алсан “Round”, дор хаяж нэг алсан“Round”, 30 “Round” тутамд “Rifle”-р хэдийг алсан тоон үзүүлэлт.

Counter-Strike

Niko ганцаараа хувийн арал дахь сүр жавхлант орд харшдаа, түүнээс цааш далайн эргийн нутаг дэвсгэрээр Sergey “Ax1Le” Rykhtorov болон Mihai “iM” Ivan суурьшиж байна. Тэд амьд байсан 90 секунд тутамдаа 0.90-с дээш өндөр аллагыг хийхдээ хамгийн бага үхсэн гэдгээрээ бусдаас ангид дайчид юм.

Бид хойд зүгт булан руу жоохон тогтоод харвал, Lotan “Spinx” Giladi, Guy “NertZ” Iluz Nemanja “huNter-“ Kovač зэрэг аллагын үзүүлэлт сайн ч “Terrorist” талаас “Round”-н салхийг хагалах тулаан цөөн хийдэг тоглогчид бий.

Counter-Strike

Хилийн зурвасаар нутаглаж буй тоглогчдын хувьд бусад од тоглогчидтой зарим өрсөлдөхүйц үзүүлэлттэй ч аллагын чанараар жоохон дутах хандлагатай Adam “NEOFRAG” Zouhar, Jonathan “EliGE” Jablonowski, ба бидний сайн мэдэх “Mongolz” багийн IGL Garidmagnai “bLitz” Byambasuren болон одоогоор “TYLOO” багт байгаа Tengis “sk0r” Batjargal маань нэрлэгджээ.

THE BRAWLERS Харин хамгийн сүүлд, “The Brawlers” буюу “түрэмгий, зоригтой” дайны талбарт зурвасыг даван орж багийн нөхдөд тулалдах орон зайг нь гаргах болон эхний тулаанд орох оролдлого (дунджаар 24%) өндөр байхын хажуугаар амьд байх хугацаа нь хамгийн бага (үхэл тутам 97 секунд) байсан эрэл хайгуулчид үүнд багтжээ.

Counter-Strike

Заримаасаа хол амьдран суугаа тоглогчдын бүхэл бүтэн арал бий, үүнд үнэхээр эрэмгий,зоригтой гэж тодорхойлогдохуйц, Robert “Patsi” Isyanov, Mareks “YEKINDAR” Gaļinskis, Dorian “xertioN” Berman, Cai “CYPHER Watson, ба Andrei “ arT” Piovezan тэргүүтэй дайчид бий. “Ramdeuter Island” буюу Герман хэлнээс орчуулбал “Орон зайг эзлэн түрэмгийлэгчдийн арал” хэмээн нэрлэгдэх энэ нутагт харьяалагдах тоглогчид бол зоригтой халуун цуст дайчдын төлөөллүүд л аж төрөх арал юм. Тэд бүгд эхний тулаануудын 29%-с дээш хувийг хийдэг, тоглолтын 10%-с бага хувьд нь амьд үлддэг. Тэд бусад 90%-д нь алах, хохирол учруулах, эсвэл хүн солих зэрэг ямар нэг байдлаар хувь нэмрээ шингээж байдаг.

Counter-Strike

Хойд нутгаар бол “The Grunts” ангилалтай төстэй болон “Anchor” тоглогч хэр нь зоригтой тоглолт гаргадаг, гэхдээ илүү тэр дор нь хүн солиулах төрлийн тоглолт зонхилдог Christian “Buzz” Andersen эсвэл Peter “dupreeh” Rasmussen байгаа. Энэ ангилалд “IGL” Marco “Snappi” Pfeiffer Christopher “ dexter” Nong бүр цаашлаад René “ TeSeS” Madsen, Pavle “Maden” Bošković ба бидний тэсрэлттэй залуу од тоглогч Sodbayar “Techno” Munkhbold гэх мэт “Bomb-site”-руу тууз хайчилж ордог боловч “Counter-terrorist” талдаа “Anchor” болох шаардлагатай болдог тоглогчид байна. Баруун аймгуудад “Ramdeuter Island” дахь тоглогчид шиг зоригтой, эрэмгий боловч төдийлөн амжилттай байдаггүй тоглогчидтой таарна. Тухайлбал, Vladislav “nafany” Gorshkov болон бидний хэдийнээ мэдэх, туршлага сайтай Chingun “hasteka” Bayarmaa гэх мэт эхний тулаанд ялах магадлал, олон аллага, “Rifle” аллага зэргээр багатай ч өмнө зүгт байгаа “Орон зай үүсгэгчидтэй” амь үлдэх нь багаараа төстэй байдаг аж. Ингээд боллоо:-Бидний ангилж үзсэн “Rifler”-н ертөнцийн задаргаа үүгээр дууслаа.Тоглогчдын хэв шинжид тааруулж ялгаж тодорхой нэр өгөх нь төвөгтэй байсан ч бие биетэйгээ ижил төстэй зүйлс ч байдгийг та харж байна гэж найдаж байна. Магадгүй энэ тоглоомд яг таг тоглох үүрэг, байрлал гэж байхгүй болсон байх, гэхдээ профайлууд үүнийг хийх нь гарцаагүй. Багууд одоо ч ихэвчлэн, тахилын хурга, зоогдож хамгаалах зангуу буюу “Anchor”, уян хатан од тоглогч ба эрэмгий од тоглогчтой байдаг нь бидний үндсэн 4 ангилалд тохирч байгаа юм. Мэдээж ихэнх багууд үүрэг бүр дээр ганцхан тоглогчтой байдаггүй. Гэхдээ багууд ерөнхий дүр зурагтай байдаг. Тоглоом доторх үр дүнгүүдээс үл хамаараад, энэ хийсвэр газрын зураг маань “Rifler” гэх ерөнхий байрлалыг шинэ нүдээр харж ерөнхий үр дүнгийн ард хэчнээн олон янзаар харж болохыг сонирхолтой замаар танилцуулахыг оролдлоо.

Арга барил Бидний эхний алхам бол 2023 оны “ESL Pro League” эхлэхээс өмнөх Том тэмцээнүүдэд оролцсон 226 “Rifler” тоглогчдын ерөнхий материалуудыг нэгтгэж авсан. Дараа нь “AWPER” болон бусад төрөлд ангилалд хамаарах тоглогчдыг хасаад 125 “” шигшиж үлдээсэн. Дараа нь бид эдгээр статистикийн үндсэн “онцлогууд” болгон задлан шинжилсэн бөгөөд аль болох үр дүнд суурилсан хэв маягийн хэмжүүрүүд юм.

Clutch Points Flashes thrown CT OpKP30 T OpKP30 Time alive per death Kills per 90s alive Kills in wins % OpDP30 OpK Differential per 30 Opening Attempts Opening Success Kills per 30 lost rounds Saves per lost round Saves per 30 Rounds w/ kill Round w/ only survival Multi-kill points CT Bias 1on1 win% Rounds with AWP kill Deaths to AWP p30 CT AWP KP30 T AWP Kill% Deaths traded % Traded deaths p30 Saved by teammate p30 T Traded deaths % CT Traded deaths % OpTD p30 OpTD% Trade kills p30 Saved teammate p30 Trade kills % Rifle KP30 Pistol KP30 SMGKP30


Эх сурвалж: hltv.org

Нийтлэгч: NER0cs

Орчуулсан: Bloody.Crx

73 Comments


Guest
18 hours ago

Mình đánh giá cao cách CakhiaTV tổ chức các danh mục. Những nội dung có liên quan được đặt gần nhau nên việc tìm kiếm khá thuận tiện, không phải mở nhiều trang mới rồi quay lại liên tục. Cách sắp xếp này đặc biệt hữu ích với người chưa quen website.

Like

Guest
a day ago

Mình biết đến 88VBET sau khi tình cờ thấy website được nhắc đến trong một vài bài chia sẻ trên mạng xã hội nên đã truy cập vào xem thử. Mình không khám phá toàn bộ nội dung mà chủ yếu quan sát cách trang trình bày giao diện, sắp xếp chuyên mục và bố trí thanh điều hướng. Ấn tượng ban đầu khá tốt vì bố cục được chia thành từng khu vực rõ ràng, các thông tin không bị dồn quá nhiều vào một vị trí. Việc chuyển qua lại giữa các mục cũng tương đối thuận tiện, tốc độ tải trang ổn định và thao tác khá mượt


Like

Guest
a day ago

https://tuyensinhnganhan.com/ được mình chú ý trong lúc đang xem một danh sách tài liệu trên máy tính. Một mục tham khảo có tên này nên mình mở ra xem nội dung bên trong có gì, hoàn toàn chỉ là tiện tay kiểm tra chứ không phải đang tìm đúng trang đó. Điều mình để ý đầu tiên là phần đầu trang không nhồi quá nhiều thông tin, các nhóm nội dung được tách khá rõ. Mình cuộn xuống một vòng rồi thử mở vài phần nhỏ, tốc độ phản hồi tương đối ổn và cách bố trí cũng dễ đoán. Xem xong mình đóng tab luôn, nhưng trải nghiệm ban đầu khá dễ chịu.

Like

Guest
5 days ago

Hôm trước mình có thấy SC88 được mọi người nhắc đến nên tò mò bấm vào xem thử giao diện thực tế ra sao. Mình không khám phá hết nội dung mà chủ yếu lướt nhanh qua từng khu vực để xem cách họ trình bày. Nhìn tổng thể, trang có bố cục khá dễ nhìn, khoảng cách giữa các phần được sắp xếp tương đối hợp lý nên lúc kéo xuống không bị ngợp. Các nội dung được tách thành từng khối rõ ràng, nhờ vậy chỉ cần nhìn sơ cũng biết đang ở khu vực nào. Menu cũng nằm ở vị trí dễ nhận ra, muốn chuyển sang mục khác không phải tìm lâu. Sau vài phút xem qua,…


Like

Guest
5 days ago

Lần đầu truy cập jbo trang chủ mình khá chú ý đến cách giao diện được bố trí và phân chia các khu vực. Tổng thể trang có thiết kế thoáng, các danh mục được sắp xếp tương đối hợp lý nên việc tìm kiếm và theo dõi thông tin khá thuận tiện. Thao tác chuyển đổi giữa các trang ổn định, nội dung hiển thị rõ ràng và không tạo cảm giác rối mắt. Dù mới trải nghiệm ở mức cơ bản, mình thấy giao diện nhìn chung khá gọn gàng và dễ làm quen.

Like
  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page