Cosplay нь зөвхөн бидний мэдэх хүүхэлдэйн кино, төдийгүй видео тоглоомын баатруудын дүрийг бүтээх бас нэгэн өвөрмөц хэлбэр юм.
Англиар сosplay буюу costume play гэсэн үгний товчлол, хүүхэлдэйн кино, комик ном, видео тоглоом, кино зэргээс санаа авсан хүмүүс (cosplayer) тухайн дүрийг илэрхийлэх хувцас хэрэглэлийг өмсөж аливаа арга хэмжээнд оролцохыг хэлдэг. косплейруудад.1990-ээд оноос хобби маягаар косплейг зохион байгуулах хүмүүсийн тоо хурдацтай өссөөр, өнөөдөр түгээмэл, олон оролцогчидтой, соёлын нэг хэсэг болтлоо хөгжжээ.
Залуусын энэ хөдөлгөөн монгол залуусын дунд ч аль хэдийн бий болж, өөрсдийн гэсэн хотлыг бүрдүүлж, хийж бүтээсэн дүрээрээ уралдаж, санал бодлоо солилцдог болсон.
Esportsnews.mn Монголын косплэй талбарт аль хэдийн өөрийн байр сууриа олсон Kitsune Cosplay Team хамт олонтой танилцуулъя.
2016 онд сэтгэл санаа нийлсэн 6 залуус “өөрсдийн хүсэж байгаа энэ косплэй гэх зүйлийг Монголд хөгжүүлж, монголчууд ч бас косплэй хийж чаддаг гэдгийг харуулах” зорилготойгоор Kitsune Cosplay Team байгуулсан нь өдгөө хүртэл жил бүр нийт зургаан удаагийн өргөн цар хүрээтэй косплэй арга хэмжээ зохиож, 2023 оны 1-р сарын 7-нд уламжлалт COSPLAY тэмцээнээ зарлалаа. Энэхүү арга хэмжээ нь тэдний хувьд “Кицүнэ багийн төрсөн өдөр” гэж явдаг юм байна.
· Картүүн (минийхээр бол хүүхэлдэйн кино),
· Кино таавар,
· Үзэгчдийн дундах тэмцээн,
· Кицүнэ-гийн үзүүлбэр зэрэг болдог.
Төрсөн өдрийн хамгийн том гол үйл ажиллагаа нь КОСПЛЭЙ ТЭМЦЭЭН юм.
Олон жил Монголд косплэй хийж байгаа, туршлагатай багийн гишүүд шүүж дүрээ гаргасан байдал, хамгийн гол нь бүтээлч чанарыг нь илүү хардаг гэнэ. Гадаадын cosplay, cosplayer-үүдийг нэлээдгүй харж байсан миний бие, Kitsune Cosplay Team-ийн менежер, косплэй хийдэг хүмүүсийн дунд “Нанажи” нэрээр танигдсан Г.Намуунзултай зөндөө сайхан ярилцлаа. Чөлөөт цагаараа Кицүнэ багийн менежер хийж, өөр нэгэн компанид График дизайнер мэргэжлээр ажилладаг “Нанажи” косплэй хийж эхлээд 5-н жил болжээ.
"Кицүнэ багийн жил болгон хийдэг энэ арга хэмжээнд дор хаяж 250-400 хүн ирж маш их өргөн цар хүрээтэй болдог, энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Манай баг Монголдоо маш олон тэмцээнүүдэд орж тэргүүн байр эзэлж байсан, олон улсын туршлагагүй ч гадаадын том арга хэмжээнүүдэд оролцох гэсэн бодол байлгүй яахав. Кицүнэ-гийнхэн зөвхөн арга хэмжээ зохиогоод зогсохгүй жил бүр үнэ төлбөргүйгээр дугуйлан хичээллүүлдэг. Бусад төлбөртэй байдаг хөтөлбөрүүдээс ялгаатай нь “шинэ хүүхдүүдээсээ төлбөр мөнгө зэргийг шаарддаггүй, нээлттэйгээр бидэнтэй хамт косплэй гэх зүйлийг илүү өргөжүүлж сурч мэдэх зүйлсээ хуваалцаж, би л олон жил косплэй хийсэн хэмээн нэгнийгээ бассан өнгө аяс гаргахгүйгээр; нийлж хамт олон найзууд болж, цааш улам илүү ихийг хийж, Монголдоо улам өргөжүүлэхийг хүсдэг. Мөн сургалт гэхээсээ илүү бид хоорондоо уулзаж косплэй планыхаа талаар ярьж хөгжилтэй зүйлс хийж илүү дотносч хийх зүйлсийн жагсаалт болон ажил гарсан бол хэрхэн зохион байгуулах зэргээ ярилцдаг” гэж Г.Намуунзул ярилаа.
- Cosplayer болохын тулд юу юун дээр анхаарах ёстой вэ?
- Өөрийн хамгийн дуртай баатраа сонгох, чиний дуртай дүр учраас дүрээ гаргахдаа илүү хялбар байдаг. Тэгж байж сонгосон дүртэйгээ адилхан болно. Сонгосон дүрийнхээ хувцаслалт, үсний засалт өнгө, хэрэглэгдэг зүйлс, өвөрмөц хөдөлгөөн, хэлдэг үг гээд бүх зүйлийг нь адилхан дуурайж байж л косплэй гэх зүйл бүтнэ. Мөн тэрхүү аргачлалыг хийж байсан хүмүүсээс зөвлөгөө авбал илүү дөхөм. Бас интернетээс сайн эрэл хийх хэрэгтэй.
- Монгол улсад cosplay соёл хэр хөгжиж байгаа вэ?
- 2022 оны байдлаар косплэй Монголд маш сайн хөгжиж, хүүхдүүд заавал багт оръё гэлгүйгээр ганцаараа ч хамаагүй косплэй хийж, найзуудтайгаа хамт жижиг крев нээх зэргээр өөрсдийнхөө давуу талаа ашиглан косплэй хийх хүмүүсийн тоо өссөөр байна. Манайд одоо л хүмүүс косплэй хийцэн явж байгаа хүмүүсийг хараад аан косплэй байна гэж мэддэг болж эхэлж байгаа. Хэдэн жилийн өмнө бол юу вэ Халловийн болоод байгаамуу? эр юм уу? эм юм уу? гэх зэргээр хүндхэн хүлээж авдаг байсан нь засарсан санагддаг.
- Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх хэлбэр мөн үү?
- Мэдээж мөн. Косплэй хийж байгаа хүмүүсийг хараахан хүмүүс үнэлж эхлээгүй байгаа ч мэр сэр ажил болгож ханддаг хүмүүс гарч ирж байгаа нь үнэхээр их таалагдаж байгаа. Кэцүнэ-гийн хувьд гишүүд маань бүгд л залуучууд, зарим нь бүүр сурагчид байдаг, ажил хичээлийн хажуугаар өөрийн дуртай зүйлээ ажил, амьдарлаа болгоод явахад хүндрэлтэй ч яаж ийгээд л амжуулна.
- Хүмүүс энэ соёлыг ойлгодог болоход юу хэрэгтэй байна вэ?
- Дээр дурдсанчлан хүмүүс зарим нь сайхан зарим нь муухай л хүлээж авна. Хүүхэд айлгалаа, муу муухайг сурталчиллаа, цагийн гарз, мөнгөний гарз гэх зэргээр; ялангуяа эцэг эхүүд шал хэрэггүй юманд мөнгө үрлээ гэх зэргээр хүүхдээ дарамтлах нь олонтаа. Гэвч хүүхэд чинь архи ууж, тамхи татаж, муу зүйлс хийхийнхээ оронд өөрийн ур чадвараа нэмэгдүүлж, бусадтай харилцаж, өөрийгөө нээж ямар их зүйлийг өөртөө олж авч байгааг төдийлөн тоодоггүй. Миний мэдхээр цахим спортын залуус архи ууж муу зүйлсэд хүмүүсийг уриалдаггүйтэй адил косплэй хийж байгаа залуус ч мөн адил өөрсдийн цагийг зөвхөн өөртөө л зориулдаг мундаг залуус байдаг гэж боддог.
Зөвхөн шинэ жилд зориулсан “Багт Наадам” байсан бол, өдгөө үед хүүхэд залуус өөрийн дуртай баатруудын дүрийг бүтээж, cosplay-г өөрийн хобби болгож, зарим нь бүүр мэргэшиж байна.
Comentarios