"Jynxzi" $100,000-ын шагналын сантай Fortnite тэмцээн зохион байгуулна
Амеркийн стриймер "Jynxzi" контент бүтээгчид, стримерүүдийг нэг дор цуглуулсан Fortnite тэмцээн зохион байгуулж байна. Тус тэмцээнд нийт 100 хүн оролцох бөгөөд Fortnite OG Duos форматаар явагдана.

Мэргэжлийн Fortnite тоглогчдод төвлөрдөг уламжлалт тэмцээнүүдээс ялгаатай нь "Jynxzi"-ийн тэмцээнд Twitch болон бусад платформын алдартай стриймер, контент бүтээгчид хоорондоо өрсөлдөх юм.
Тэмцээн 2026 оны есдүгээр сарын 20-нд буюу өнөөдөр эхлж байна. Мөн тэмцээний үеэр үзэгчид Fortnite-ийн тусгай Twitch Drops авах боломжтой юм.
Тэмцээний хуваарь, формат
"Jynxzi"-ийн Fortnite тэмцээн АНУ-ын зүүн эргийн цагаар (EDT) 16:00 цагт эхэлнэ.
Огноо: 2026 оны 9-р сарын 20
Эхлэх цаг: 16:00 EDT
Шагналын сан: $100,000
Формат: Fortnite OG Duos
Нэг elimination: 3 оноо
Victory Royale: 60 оноо
Mech: ашиглахыг хориглоно
Fortnite-ийн туршлагатай контент бүтээгчид: controller ашиглах шаардлагатай
Ингэснээр зөвхөн тоглогчдыг устгах бус, тоглолт дуустал амьд үлдэж Victory Royale авах нь онооны хувьд өндөр ач холбогдолтой байх юм.
Ямар стриймерүүд оролцох вэ?
"Jynxzi" есдүгээр сарын 19-ний стримийнхээ үеэр тэмцээнд оролцох 80 тоглогчийн нэрийг танилцуулсан.
Жагсаалтад "Shroud", "Valkyrae", "SypherPK", "CouRageJD", "Ludwig", "MoistCr1tikal", "iiTzTimmy", "Emiru", "Tyler1", "GothamChess", "StableRonaldo", "FaZe Rug", "Deji", "N3on" зэрэг стримийнг болон контент бүтээх салбарт танигдсан олон нэр багтжээ.
Одоогоор батлагдсан оролцогчдын жагсаалт:
Оролцогч | Оролцогч |
Tony Statovci | Bradley Martyn |
CouRageJD | Vikkstar |
Big Justice | Ludwig |
SypherPK | B Lou |
Deji | Adapt |
MoistCr1tikal | FaZe Rug |
Agent | MrArthur |
Shroud | FlightReacts |
ChrisNxtDoor | EHarvey |
Russel | AngryGinge |
LosPollos | Valkyrae |
Danny | Yumi |
Yugi | Zoil |
JustinDubs | Royal Penguin |
Tbvnks | Mason Dodd |
Tyler1 | Family Friendly |
OhnePixel | Silky |
iiTzTimmy | Nadexe |
Sylvee | Vardan |
GothamChess | SteveWillDoIt |
Emiru | ooziie |
GarfieldIsDoc | StableRonaldo |
Boggles | Dantes |
Enzo | JayGuns |
Martin | JankyRondo |
Yusuf7n | Stompn |
ShamNYC | Mingo |
Loo | A2Guapo |
Joe Bartolozzi | Arky |
Steak | JasonTheWeen |
Jessick | Mooda |
Lacy | PrimatePaige |
Joe Sizl | PlayboiJD |
Snowwcone | Sketch |
Braeden | Togi |
Marlon | Mr Peeky |
No Motion Heem | ZIAS |
Lucky | Kingsman |
N3on | JShock |
Hamzah | humzh |
Тэмцээн эхлэхээс өмнө зарим оролцогч хасагдах эсвэл оронд нь өөр тоглогч нэмэгдэх боломжтой тул эцсийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох магадлалтай.
"Jynxzi" өөрөө тоглохгүй
Сонирхолтой нь "Jynxzi" өөрийн зохион байгуулж буй тэмцээнд тоглогчоор оролцохгүй.
Харин Fortnite-ийн өрсөлдөөнт тэмцээнүүдийн шинжээч, контент бүтээгч "AussieAntics"-тай хамтран watch party зохион байгуулж, тэмцээнийг үзэгчдэд тайлбарлан хүргэнэ.
Үүнээс гадна оролцогч стримерүүд өөрсдийн Twitch болон бусад стрийминг сувгаар тоглолтоо шууд дамжуулах төлөвтэй байна. Тиймээс үзэгчид хүссэн тоглогчийнхоо өнцгөөс тэмцээнийг үзэх боломжтой юм.
Үзэгчдэд хоёр Fortnite Twitch Drop өгнө
Тэмцээний бас нэг онцлох зүйл нь Fortnite Twitch Drops юм.
"Jynxzi"-ийн мэдээлснээр тэмцээнийг үзсэн үзэгчид Fortnite-ийн хоёр ховор Emote үнэгүй авах боломжтой. Одоогоор яг ямар Emote өгөх нь тодорхой болоогүй байна.
Drops авахын тулд хэрэглэгч Epic Games болон Twitch бүртгэлүүдээ хооронд нь холбож, Drops идэвхжүүлсэн стриймийг тодорхой хугацаанд үзэх ёстой.
Twitch Drops кампанит ажлууд ихэвчлэн 30 минут болон түүнээс дээш хугацаанд стрийм үзэх нөхцөлтэй байдаг.







Comments