top of page

Complexity баг CS-ээс гарч, үндсэн бүрэлдэхүүн нь Passion UA-д нэгдлээ

Хойд Америкийн цахим спортын ууган багуудын нэг Complexity Gaming баг CS-ээс гарч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр 20 орчим жил үргэлжилсэн тус байгууллагын домогт түүх дуусч байх шиг.

2023 оны 12-р сард Атланта хотод болсон ESL Challengers-д The MongolZ багтай тоглож байхад нь CS 1.6-аас эхэлж тоголсон, ууган байгууллага, цахим спортын уналт, сэргэн мандалттай хамт яваа түүхийг нь мэдэж өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрсөн. Тэдний дэмжигчид DreamHack Atlanta-гийн нэг хэсэг талбайг дүүргэж, харин The MongolZ багаа дэмжсэн бидний цөөхөн монголчууд хоолой мэдэн уухайлж байхад, хөгжөөн дэмжигчдийн ахлагч бололтой нэг нөхөр багаа ялагдсаны дараа ирж бидэнд баяр хүргэж билээ.

Энэ багийн тухай бичнэ дээ гэж бодож явсан тул өнөөдөр энэ мэдээг сонсоод тун харамсалтай санагдав.

Complexity-ийн Counter-Strike төрөлд үлдээсэн өв

2003 онд Жэйсон Лэйк байгуулсан Complexity нь 2004 оноос эхлэн Counter-Strike-ийн тэмцээнд оролцож, Хойд Америкийн сценд тулгуур багуудын нэг болж чадсан. Тэд олон жилийн туршид олон алдартай мөчүүдийг бүтээж, дараах нэр хүндтэй цолуудыг хүртсэн юм:

  • 🏆 ESWC 2005 — Аварга

  • 🏆 CPL Summer 2006 — Аварга

  • 🏆 ESL Challenger Jönköping 2024 — Аварга

  • 🥈 IEM Sydney 2023 — Хоёрдугаар байр

CS:GO болон CS2-ийн туршид Complexity нийт 930 орчим албан ёсны тоглолтод оролцож, 47%-ийн хожлын үзүүлэлттэй, 15 удаагийн аваргын цом хүртсэн бөгөөд 2025 онд 13 дараалсан ялалтын цуврал тогтоож, энэ байгууллагын туг дор нийтдээ 68 тамирчид өрсөлдөж байв


Албан ёсны мэдэгдэлдээ гүйцэтгэх захирал Жэйсон Лэйк энэ шийдвэрийг “Complexity-ийн түүхэн дэх хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг” хэмээн тодорхойлжээ. Тэрээр цааш нь үргэжлүүлэн 

Та бүхэн төсөөлж байгаа байх, энэ өдөр бидэнд маш хэцүү байна. Бид Counter-Strike-д үнэхээр их хайртай. Манай фенүүд олон асуулт асуух нь ойлгомжтой, гэхдээ үнэндээ хариулт нь маш энгийн. 2023, 2024 он маш хүчтэй байсан ч 2025 онд цахим спортын эдийн засаг бидэнд маш том сорилт болж, бид Tier-1 багийг зохих түвшинд дэмжихэд хангалттай орлого олох боломжгүй болсон. Бид магадгүй арай удаан хугацаанд сунгаж болох ч тоглогчид багийнхаа төлөө яг энэ цаг үед ийм шийдвэр гаргах нь бидэнд хамгийн зөв алхам байлаа. Бид бүхнийг оролдсон — хөрөнгө оруулалт, орлогын эх үүсвэр хайж, боломж бүрийг судалсан. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал маш хүндрэлтэй байлаа. Энэ жил орлого багассан нь биднийг албан ёсоор ийм шийдвэр гаргахад хүргэсэн юм.

Үүний үр дүнд Complexity нь 2011 оноос хойш анх удаа Counter-Strike-ийн баггүй болж байна. Энэхүү шийдвэр нь Хойд Америкийн Counter-Strike-ийн ирээдүйд хүнд цохилт болж буйг шинжээчид онцолж байна. Complexity Хойд Америкийн цахим спортын ууган багуудын нэг Complexity Gaming баг CS-ээс гарч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр 20 орчим жил үргэлжилсэн тус байгууллагын домогт түүх дуусч байх шиг.

Passion UA – Complexity-ийн үндсэн бүрэлдэхүүнийг авлаа

Complexity баг CS-ээс гарч байгаа тухай мэдэгдлийн дараахан Украины Passion UA байгууллага тэдний үндсэн бүрэлдэхүүнийг, мөн дасгалжуулагч Tiaan “T.c” Coertzen-ийг өөрийн шинэ багт нэгтгэснээ зарлалаа.

Passion UA бүрэлдэхүүн (2025 оны 8 сар)

  • Håkon “hallzerk” Fjærli

  • Michael “Grim” Wince

  • Johnny “JT” Theodosiou

  • Nicholas “nicx” Lee

  • Danyyl “Kvem” Kalatai (шинэ элсэлт)

    (Дасгалжуулагч: Tiaan “T.c” Coertzen)

Харин Danny “cxzi” Strzelczyk шинээр байгуулагдсан энэхүү бүрэлдэхүүнд багтаагүй юм.


Complexity баг CS-ээс гарч

Та бүхэнд сонирхуулахад CS төрлийн томоохон багуудын тарж, бусад багт шилжиж явсаныг харуулбал:

Байгууллага

Байгуулагдсан он

Гарсан он

Гарсан шалтгаан

Complexity

2003

2025

Санхүүгийн хүндрэл

Cloud9

2014

2025

Гол ажилтнууд гарсан, бүрэлдэхүүн тарсан

Evil Geniuses

2024

Байгууллагын чиглэл, тогтворгүй амжилт

Space Soldiers

2014

2018

Дотоод шийдвэр, өрсөлдөх чадвартай байсан ч тарах шийдвэр гаргасан

Titan

2013

2016

Санхүүгийн асуудал, ивээн тэтгэгчдийн дэмжлэг тасарсан

Gambit Esports

2022

Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж бүрэлдэхүүнийг Cloud9-д зарсан

Eternal Fire

2021

2025

Ивээн тэтгэгч болон улс төрийн хүндрэлээс болж бүрэлдэхүүнийг Team Aurora-д зарсан


Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page