top of page
Writer's pictureesportsenewsmn

Behind the moment #3. Адамын зам-Via Adamo

CS:GO-ын map дээр өөрийн нэрээ үлдээсэн тоглогч нар маш цөөн. Энэ бол тэдний CS:GO-д үлдээсэн, нэр хүнд, чадварыг нь илтгэх зүйл яалтачгүй мөн. Тэдний нэг нь Adam "friberg" Friberg юм. Via Adamo.

Магадгүй бүх цаг үеийн хамгийн хамгийн гэж яригдах бүрэлдэхүүн "Friberg", "Xizt", "f0rest", "Fifflaren", "GeT_RiGhT" нартай Ninjas in Pyjamas баг ESL One Cologne 2014 хүртэл хоёр удаа дараалан Major-ын дэд байранд ороод байв. CS:GO-ын түүхэн дэхь Major-ын цомонд хамгийн ойрхон нь байсан ч хамгийн их зовж аварга авсан баг бол NIP.

Хоёр удаа цомоо атгаад алдсан NIP, энэ удаа ч хүмүүсийн таамгийн дагуу ESL One Cologne 2014-д финалд гарч ирлээ.

Цуврал 1-1 болж шийдвэрлэх 3 дахь map Inferno гарч ирэв. Тоглолтыг Fnatic баг CT талаасаа 5:1 эхэлж NIP багийнхны дотор өмнөх Major-ын хар бараан дурсаж бууж зурс хийн орж ирж байлаа.

Яг тэр үед Inferno-ын banana дээр хэрхэн тоглох тухай хичээлийг нэг хүн зааж эхэлсэн юм. Тэр бол NIP-ын King of banana хочит Adam "friberg" Friberg байсан. 5:1 байх үед Т талаасаа AK-47-тай Banana-г ганцаараа цэвэрлэж тэр раундэн дээр Ace хийснээр NIP-ын тоглолт сэргэсэн.

CT талдаа багуудын одоо ч хийдэг Banana-ны хамгаалалтыг анхлан бүрэн гүйцэт толилуулж NIP-ын багт анх удаа Major-ын аварга цолыг авчирсан юм.

Тэр үед NIP багийг Major-ын аварга авахуулахыг фенүүд нь битгий хэл CS:GO сонирхогчид бүгд хүсэж байсан гэдэг.

Түүний финалын цувралын сүүлийн мап дээр нь үзүүлсэн тоглолтыг нь хүндэтгэж Inferno мап дээр Via Adamo гэх бичгийг Banana дээр нэмж оруулж ирсэн юм. Монголоор Адамын зам гэх утгатай бөгөөд Aдам нь "friberg"-ын жинхэнэ нэр нь юм.

Эх сурвалж: Two Sentries  (CS:GO, Dota2, CS2-ын талаар мэдээлэл оруулдаг Two Sentries хуудас дээр гардаг зарим мэдээ, мэдээллүүдийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай)

40 views0 comments

Comentários


Recent Posts

bottom of page