top of page
  • Writer's pictureSase The Netrunner

A Call to Arms Update: The First Ever CS2 Case and More

Та Counter-Strike 2 тоглоомын шинэ update ямархуу байгаасай гэж хүсдэг вэ? Энэ асуултанд магадгүй тоглоомын ерөнхий механик сайжруулалт, өөрт байгаа зүйлсээ хүссэнээрээ өөрчлөх боломж болон шинэ гоёмсог Skin - үүдтэй байх гэж ихэнхи хүмүүс хариулах байх. Тэгвэл яагаад аль аль нь байж болохгүй гэж?


Valve - н зүгээс Counter-Strike 2 тоглоомын хамгийн анхны томоохон Update болох "A Call to Arms" - д дээрх бүгдийг багтаажээ. Ингээд тус Update - аар юу юу шинэчлэгдсэнийг хамтдаа харцгаая:


Arms Race:

Өмнө нь CS:GO тоглоом дээр гарч байсан тус горим нь шинэ боломжуудтайгаар эргэн ирж байгаа ба үндсэн дүрэм нь хэвээрэй байгаа юм:

  • CT болон T гэсэн 2 багтай байх ба аль аль нь 6 хүний бүрэлдхүүнтэй байна.

  • Хүн бүр зэвсэгтэй төрөх ба 2 kill хийсний дараа зэвсэг солигдоно.

  • Хамгийн түрүүлж хамгийн сүүлийн зэвсэг болох хутганд хүрснээр тухайн баг хожно.

  • Тоглогч алагдсан ч зэвсэгний дараалал хэвээр үлдэнэ.

Тус горимыг Baggage болон Shoots гэсэн 2 Map дээр тоглох боломжтой байх юм.



The Kilowatt Case


Бид шинэ үеийн Counter-Strike - н анхны Case гарсан түүхэн үйл явдлыг гэрчүүд болцгоосон тул сайшаалтайгаар хүлээн авах нь зүйтэй болов уу. The Kilowatt нэртэй шинэ хайрцагт 17н шинэ Skin багтсан ба та үнэхээр азтай байвал танд Kukri нэртэй цоо шинэ загвар бүхий хутга унах боломжтой.




















Five Stickers. Anywhere!

Урьд нь та нэг буун дээр хамгийн ихдээ 4н Sticker тодорхой заагдсан газруудад нааж болдог байсан бол энэхүү Update - аар та хүссэн 5н Sticker - ээ хүссэн газартаа дээш доош харуулах гэх мэтээр яаж л бол яаж нааж болохоор болсон байна.



Гэвч CS2 - н тоглогчид ихэнхи нь Toxic хүмүүс байдаг тул Sticker - үүдын хольж зүй зохисгүй үг хэллэг, дүрс зэргийг гаргаж байгаа нь харамсалтай.


The First Skin for Zeus x27

Counter-Strike - ийн хамгийн бага kill хийсэн зэвсэг гэвэл маргаангүй Zeus болох байх. Учир нь маш ойрхон зайнаас ердөө ганц оролдлогоор дайснаа устгана гэдэг нь нилээд хэцүү бөгөөд бүтэлгүйтэх эрсдэл өндөр байдаг. Тэгвэл энэхүү Update - аар Zeus x27 - д шинэ Skin гаргаад зогсохгүй 30 секунд бүр нэг удаа цэнэглэгддэг буюу дахин ашиглах боломжтой болгосон байна. Let's Zeus Everyone! Ahh!


Ambush and Nightmode: Sticker and Music Collection

  • Ambush Sticker Capsule - 21н шинэ Sticker багтаасан

  • NIGHTMODE Music Kit Box - 6н шинэ Music Kit багтаасан


Gameplay Changes

Ерөнхий тоглоомонд дараах өөрчлөлтүүд орсон байна:


  • Бүх Map - ууд дээр Texture болон Gap зэргийн засварууд орсон

  • Smoke сүүдэртэй болсон ба тусаж байгаа гэрлийг хаадаг болсон

  • No More Sub-Ticked буюу Sub Tick - тэй холбоотой зөрүүг нилээд багасгасан

  • User Interface - д бага зэрэг өөрлөлт оруулсан

  • Худалдан авах цэсэнд Refund All буюу бүх авсан зүйлээ зэрэг буцаах товч нэмэгдсэн

  • Network - той холбоотой томоохон засварууд


Нийтлэлийг: Sase the Netrunner



44 views0 comments

Recent Posts

bottom of page