Хаан хочит Сумайл “Sumail” Хасаан-ыг мэдэхгүй Dota сонирхогч гэж үгүй биз.
1999 онд Пакистан улсад төрсөн хүү 8 настайгаасаа эхэлж Dota сонирхож тоглож ирсэн ба хар нялхаасаа л супер байж. 2012 онд Америкт гэр бүлээрээ нүүж очсноор түүний жинхэнэ дотачин болох замнал нээгдсэн гэж хэлж болно.
Хойд Америкийн бага сага тэмцээнүүдэд идэвхитэй оролцож маш хурдан олонд танигдаж, шинээр гарч ирж буй залуу авъяас гэж хэлэгдэх болж олны нүдэнд өртөн алдарт EG багт нэгдсэн юм. 2015 онд EG багийн хамт "The International” тэмцээнд түрүүлж, тэр жилдээ өрсөлдөгч midlaner-үүдээ бүгдийг нь илүүрхсэнээр түүнд "KING" гэдэг хоч нь AEGIS-н хамтаар ирсэн түүхтэй.
“Sumail”-ийн айдасгүй, зоригтой үйлдэлүүд, уламжлалт бус тоглолт, нарийн тооцоолол, механик скилл зэрэг нь түүнийг зогсоох аргагүй мэт л байв.
Shadow Fiend, Storm Spirit зэрэг өндөр ур чадвар шаардагдах баартуудаар тоглохдоо насаар ахмад, туршлагатай тоглогчдоос илүүрхэж, үзэгчдийн нүдийг хужирладаг галзуу хүү байлаа даа.
Түүний фармлахын хажуугаар эсрэг баатруудыг алах, tower луу дайрч орж алах, ер нь эрсдэлтэй үйлдлүүд хийж ашигтай үр дүн гаргаж байгаа нь тухайн үеийн дота-д шинэ үзэгдэл байсан болохоор өрсөлдөгчид нь таамаглаж тоглоход хэцүү байдаг байлаа.
“Sumail” одоо хүртэл мэргэжлийн дота өрсөлдөөнд байсаар байгаа ч өндөр амжилт үзүүлж чадахгүй байгааа билээ. Гэсэн хэдий ч The International-д түрүүлсэн хамгийн залуу тоглогч гэдэг үзүүлэлт нь түүнд "Хаан" гэх нэрийг нь хадгалсаар байдаг биз.
Арга ч байхгүй биздээ. Одоо үед гялалзаж байгаа шилдэг тоглогчдийн багагүй хувь нь түүнийг үзэж, түүнээс суралцаж, урам зориг авч одоогийн түвшиндээ ирсэн.
Тэгэхээр яалтачгүй л midlane-ийн босгыг илүү өндөр болгож мэргэжлийн тоглогчдийн чадварын нэмэгдэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн залуу од байсаар л байгаа юм даа.
“Sumail” одоо хүртэл мэргэжлийн дота өрсөлдөөнд байсаар байгаа ч өндөр амжилт үзүүлж чадахгүй байгааа билээ. Гэсэн хэдий ч The International-д түрүүлсэн хамгийн залуу тоглогч гэдэг үзүүлэлт нь түүнд "Хаан" гэх нэрийг нь хадгалсаар байдаг биз.
EG studio хуудсан дээр бичсэнийг зөвшөөрөлтэйгээр орууллаа.
2024.11.3
Comments