top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Монголын цахим спорт (2024.6.10-6.16)

Монголын цахим спорт (2024.6.10-6.16) долоо хоногийн онцлох мэдээ бол Kobolds Valorant баг Challengers League 2024 Taiwan/Hong Kong: Split 2 шатанд онооны байдлаар одоогоор 3-т оноогоороо жагсаж байгаа явдал юм.

esportsnews.mn цахим спортын сайтнаас бэлдсэн мэдээллүүд:

Kobolds Valorant баг Challengers League 2024 Taiwan/Hong Kong: Split 2 шатанд онооны байдлаар одоогоор 3-т жагсаж байна. (Эхний зургаан баг Play Off шатанд шалгарна.)

 

PUBGM Super League-ийн Төв болон Өмнөд Азийн бүсийн хаврын тэмцээнд манай улсын таван баг, Монгол залуусын удирддаг нэг баг оролцсоноос 4 баг шигшээ тоглолтонд шалгарсан билээ. Тэгвэл эдгээр дөрвөн багаас гурав нь

  • 4Merical Vibes 

  • Falcons Force 

  • IHC Esports багууд 7-р сарын 9-28-нд  Саудын Араб улсад болох 3 сая долларын шагналын сантай PUBG Mobile World Cup 2024-ын хэсгийн шатанд оролцох эрхээ авлаа.

Монгол улсаас оролцсон багуудын байр, шагнал

·       4Merical Vibes баг. 1-р байр $37,600

·       Falcons Force баг. 2-р байр $22,600

·       IHC esports  баг. 4-р байр $14,700

·       Stronger esports. баг 10-р байр $7,000

·       Stalwart Esports баг. 18-р байр $1,900

·       WAOW Esports баг. 19-р байр $1,700

Аваргын төлөөх тэмцээний шилдэг тоглогчоор 4Merical Vibes багийн тоглогч У.Дөлгөөн "DOK" шалгарав.
Монголын цахим спорт (2024.6.10-6.16)
Credit to Esports World Cup

Швед улсын Ёншопин (Jönköping) хотод 6-р сарын 14-16-нд болж байгаа DreamHack зуны наадам, CS2 төрлийн ESL Challenger Summer тэмцээнд Монгол улсын The MongolZ баг 5-6-р байрт орлоо. The MongolZ баг Party Astronauts багийг хожиж, Aurora Team Falcons багуудад хожигдсоноор тэмцээнийг өндөрлүүллээ.

 

ECL (ESL Challenger League) S47 тэмцээний Relegation шатанд Team Aravt баг, The Huns Esports багууд ECL S48-д эрхээ авлаа. Ингэснээр тэмцээнд оролцох 16 багийн зургаа нь буюу The MongolZ, ATOX Esports, Clutch Gaming, Qube,  Aravt, The Huns Esports  багууд ECL S48-д оролцоно.

 

7-р сарын 1-нд болох IESF тэмцээний Зүүн Азийн бүсийн шалгаруулалтад Монгол улсыг төлөөлж  Chinggis Warriors, The Huns Esports багуудын аль нэг Хонг Конгийн багтай тоглож 9-р сард Ченду хотноо болох IESF-ийн Азийн тэмцээнд оролцох эсэхээ шийднэ.  MESA Pro Series: Finals тэмцээнд The MongolZ баг түрүүлж эрхээ авсан ч тэмцээнүүд давхацсан тул татгалзсан юм. Дараагийн байрыг эзэлсэн ATOX Esports бас татгалзсан.

 

IHC Esports байгууллагын MLBB төрлийн IHC esports баг 2024 оны 06-р сарын 8-нд болсон MSC 2024 MONGOLIA QUALIFIER-т түрүүлж Саудын Арабын Рияад хотноо Esports World Cup (EWC) тэмцээнд оролцох эрхээ авсан билээ. Тэд тэмцээний бэлтгэлээ хийхээр Филлипин улсыг зорьжээ.

 

The International 2024-д оролцох багуудыг тодруулах бүсийн шалгаруулалт явагдаж байгаа билээ. Баруун Европын хаалттай шалгаруулалтад Р.Нармандах "NARMAN" тоглодог MOUZ баг дээд хүснэгтийн шөвгийн наймд шалгарчээ. Зүүн Европын хаалттай шалгаруулалтад О.Сүхбат "sanctity" тоглодог NaVi баг доод хүснэгтийн шөвгийн шалгаруулалтад өрсөлдөж байна.

Энэ оны 6-р сарын 19-23-нд болох Зүүн Өмнөд Азийн бүсийн шалгаруулалтад  Монгол улсын IHC esports, Prizm esports багууд тоглоно. Мөн энэ тэмцээнд Монгол тамирчидтай Bleed esports (Д. Төгстөр “Se") оролцоно.


Монголын цахим спортын тэмцээний хуваарь
  • 6-р сарын 17-18. MESA Legends Series 6. MLBB fe. Нээлттэй шалгаруулалт

  • 6-р сарын 19-20. Challengers League, Taiwan/Hong Kong. Valorant

  • 6-р сарын 20-21. MESA Legends Series 6. MLBB fe. Финалын тэмцээн

  • 6-р сарын 26. Challengers League, Taiwan/Hong Kong. Valorant

  • 6.19-6.23. Road to TI бүсийн шалгаруулалт

  • 6.24-6.29. Elite League тэмцээний 2-р улирал Dota 2

  • 6.24-6.29. Elite League Season 2: Closed Qualifier. Dota 2

  • 7.1-7.1. IESF тэмцээний Зүүн Азийн бүсийн шалгаруулалт. CS2

  • 6.28-7.14. Esports World Cup. MLBB

  • 7.4-7.21. Esports World Cup. Dota 2

  • 7.19-7.28. Esports World Cup. PUBGM

  • 7.17-7.21. Esports World Cup. CS2

Comments


Recent Posts

bottom of page