top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Blast Major 2025 оны 6-р сард АНУ-ын Техас мужийн Остин хотод болно

CS2 төрлийн баг, тамирчид, үзэгчдийн дэлхийн аваргын Major тэмцээнийг зохион байгуулагч BLAST MAJOR 2025 ирэх жил Техас мужийн Остин хотод зохиох болсоноо зарлалаа. Тэмцээнд дэлхийн шилдэг багууд 1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөнө.

 

BLAST Austin Major тэмцээн 2025 оны 6-р сард болох бөгөөд Moody Center-т тэмцээний эцсийн шатыг зохион байгуулахаар болжээ. Тэмцээний нарийвчилсан форматыг хараахан зарлаагүй байгаа ч шилдэг 24 баг оролцох юм.


BLAST-ийн гүйцэтгэх захирал Робби Дуек хэлэхдээ "Бид BLAST.tv Major-ыг Техас мужийн Остин хотод авчрахдаа үнэхээр их баяртай байна. Хотын эрч хүчтэй уур амьсгал, орчин үеийн Moody Center, дэлхийн шилдэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн туршлага нь  Blast Major-ыг мартагдашгүй үйл явдал болгож, цахим спортын гайхалтай арга хэмжээг дэлхий даяар үзүүлж, орон нутгийн эдийн засаг нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байна." гэв.



Английн Лондон хотын Уэмбли Аренад зохион байгуулагдаж буй BLAST Premier Spring Final тэмцээний үеэр Blast байгууллага 2025 оныхоо тэмцээнүүдийн хуваарь, формат зэргийг мөн зарласан билээ.    BLAST Premier Spring Final-д оролцож байгаа шилдэг багууд 425,000 долларын шагналын санг эзэмшихийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд ялагчид мөн энэ оны сүүлээр болох BLAST World Final-д оролцох эрхээ авах юм.

 

CS: GO байхад, 2018 оны сүүлчээр ELEAGUE Major-оос хойш, долоон жилийн дараа, АНУ-д зохиогдох CS2-ийн анхны Major гэдгээрээ онцлог.

Comentarios


Recent Posts

bottom of page