top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

BLAST-ын 2025 оны тэмцээний хуваарь, формат, шагналын сан

CS2 төрлийн тэмцээнийг зохион байгуулагч BLAST-ын 2025 оны төлөвлөгөөнд зургаан тэмцээнүүдийг хоёр улиралд,  BLAST BOUNTY, BLAST OPEN, BLAST RIVALS гэсэн гурван төрлөөр зохиохоор тусгажээ.

Улирал 1 буюу Хаврын улирал
  • BLAST BOUNTY: 1-р сарын 12-26.

  • BLAST OPEN: 3-р сарын 17-30.  Португалийн Лисбон хотын Altice аренад

  • BLAST RIVALS: 4-р сарын 28-аас 5-р сарын 4.

Улирал 2 буюу Намрын улирал
  • BLAST BOUNTY: 8-р сарын 4-17.

  • BLAST OPEN: 8-р сарын 25-аас 9-р сарын 7. Англи улсын Лондон хотын Wembley аренад

  • BLAST RIVALS: 11-р сарын 10-16.


BLAST BOUNTY

BLAST BOUNTY гэдэг нь Blast-ын урамшуулалын шинэлэг систем , шинэ форматын тэмцээн. Энэ тэмцээнд CS2 төрлийн хөгжүүлэгч Валв компаниас гаргасан дэлхийн чансааны эхний 30, BLAST-аас сонгогдсон хоёр, нийт 32 баг өрсөлдөнө.

Маш өрсөлдөөнтэй, багуудын “үхэх сэхэх”-ийг шийдэх тэмцээн. Багууд эхний хоёр тойргийг онлайн орчинд тоглохдоо  BO3 форматаар нэг л хожигдвол хасагдана. Шөвгийн наймд шалгарсан багууд хоёр дахь долоо хоногт нь Дани улсын Копенгаген дахь BLAST Studio LAN орчинд тоглох болно. Эдгээр багууд шөвгийн наймд болон хагас шигшээд BO3; Гранд Финалд өрсөлдөхдөө BO5 форматаар тоглоно.

BLAST Bounty-д оролцож буй үр дүн нь оноолтод нөлөөлж мөн урамшуулал авна. Тоглолтод хожсон баг нь тэмцээний төгсгөлд авах шагналынхаа 50%-ийг авна, харин үлдсэн 50%-ийг дараагийн тоглолтын санд шилжүүлнэ.

Өөр нэг сонирхолтой зүйл нь нээлтийн шатанд тоглож байгаа хамгийн бага эрэмбэтэй багууд хамгийн өндөр эрэмбэтэй багуудаас сонгож болно.  Дараа дараагийн шатанд оноолтыг шинэчилж, хамгийн бага эрэмбэтэй багуудад өрсөлдөгчөө сонгох боломжийг дахин олгоно.


BLAST OPEN  

BLAST OPEN  шат нь шинэ, “битүү морь” багуудад дэлхийн шилдэг багтай нэгэн тайзан дээр тоглох боломж олгоно. Энэ шатанд Valve Global Ranking-ийн шилдэг 12 баг, үлдсэн дөрвөн багийг бүсийн сонгон шалгаруулалтаар шийдвэрлэх болно.

Эхний долоо хоногийн тоглолтууд Копенгаген дахь BLAST Studio-д болно. Хоёр хэсэг болгон, BO3 форматаар хоёр хожигдсон нь хасагдаж; хэсэг бүрээс Play Off-д гурван баг шалгарна. Шалгарсан зургаан баг Шигшээ тоглолтыг зохиох хотын аренад BO3 форматаар нэг хожигдсон нь хасагдаж; аваргын төлөөх тоглолт нь BO5 форматаар тоглоно.


BLAST RIVALS

BLAST RIVALS шатанд дэлхийн шилдэг гэсэн цолын төлөө багууд өрсөлдөнө.

Энэ шатанд Valve Global Ranking-ийн дагуу дагуу CS2-ын шилдэг багууд хэн нь илүү вэ гэдгээ харуулах юм.

Одоогийн BLAST Finals тэмцээний форматтай адил оролцож буй найман баг BO3, GSL форматаар тулалдаж, шөвгийн болон хагас шигшээ тоглолтууд нь BO3; Play Off тоглолт нь BO5 форматаар өрсөлдөнө.


Шагналын сан, оролцооны урамшуулал

BLAST-ын 2025 оны төлөвлөгөөнд Counter-Strike-ийн экосистемд зориулан 8.5 сая долларын хөрөнгө оруулахаар тусгажээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг гурван үндсэн механизмаар хуваарилах юм.


  1. Багуудын оролцооны төлбөр (Participation fee) - 4 сая доллар. Оролцооны төлбөр нь BLAST-ийн санхүүгийн бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд багуудын чансаанд үндэслэн тэднийг баталгаатай орлоготой байхад зориулагдана.  

  2. Тогтмол оролцоо (Frequent Flyers Programme) - 2 сая доллар. Энэ нь BLAST арга хэмжээнд тууштай оролцож байгаа багуудыг урамшуулах зорилготой юм.

  3. Шагналын сан - 2.5 сая доллар. Эдгээр зургаан тэмцээний нийт шагналын сан нь 2.5 сая доллар байх болно.

Opmerkingen


Recent Posts

bottom of page