top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Монголын цахим спортын долоо хоног (2024.04.08-4.14)

Монголын цахим спортын энэ долоо хоногийн онцлох мэдээ:

  • Cyborg Esports баг IESF-ийн Дэлхийн Аваргын Цомын тэмцээний ML:BB төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцоно.

  • 64 баг өрсөлдсөн ESN National Championship CS2 тэмцээнд The Mongolz баг түрүүлж, "BLAST Premier Fall: Showdown 2024" Ази бүсийн сонгон шалгаруулалтад Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа.


Монголын цахим спортын долоо хоног

Монголын CS2 ертөнцөд Chinggis Warriors баг шинээр бий боллоо.

  1. Б.Тэмүүлэн "Zilkenberg" дасгалжуулагч

  2. Э.Мөнхтогтох "xerolte"

  3. Г.Даваасүрэн "fury"

  4. Н.Ууганбаяр "NEUZ"

  5. Д.Санчир "st0P"

  6. Г.Тэмүүжин "Stormrage"

 

IHC esports баг CS2 төрлийн багаа танилцууллаа.

1. Б.Отгонлхагва “AccuracyTG” ахлагч

2. З.Ундрахбаяр “roux”

3. Ш.Зол-Эрдэнэ “WndrZ”

4. Я.Ариунжаргал “ariucle”

5. Э.Төгс-Эрдэнэ “efire”

Б.Батхүлэг “doom” дасгалжуулагч

Э.Тэмүүжин “Sparco”

 

Цахим спортын Esports Network байгууллага "BLAST Premier Fall: Showdown 2024" Ази бүсийн сонгон шалгаруулалтад Монгол улсаа төлөөлөн оролцох багийг тодруулах ESN National Championship: CS2 тэмцээн өндөрлөлөө.

Энэ тэмцээнд The MongolZ баг түрүүлэн15,000,000 төгрөгийн шагнал; аваргын цом; "BLAST Premier Fall: Showdown 2024" Ази бүсийн сонгон шалгаруулалтад Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг авлаа.

2-р дугаар байрт Atox esports орж 8,000,000 төгрөгийн шагнал хүртлээ

3-р байрт IHC esports баг шалгарснаар 5,000,000₮-ийн эзэд боллоо. 

Тэмцээний MVP шагналыг The MongolZ багийн тамирчин Б.Аюуш "Mzinho" хүртэж, 2,000,000 төгрөгийг авлаа. Энэ оны 3-р сарын 27-аас 4-р сарын14-ний өдрүүдэд зохиогдсон ESN National Championship CS2 тэмцээний шагналын сан 30,000,000₮.

Үндэсний аваргын тэмцээнд нийт 64 баг "Single Elimination" байдлаар өрсөлдөж:

·       NITROMETHANE

·       IHC ESPORTS

·       KNOW HOW

·       BORN TO WIN багууд шалгаран, урилгаар Монгол улсын шилдэг багууд :

·       THE MONGOLZ

·       QUBE ESPORTS

·       THE HUNS ESPORTS

·       ATOX ESPORTS нар нэмэгдэж нийт 8 баг өрсөлдлөө.

 

ESL World Ranking шинэчлэгдэж The MongolZ баг PGL Copenhagen 2024 мажороос 59.8 оноо авч нийт 180 оноотойгоор Азийн бүсийг тэргүүлж явна. Уг чансааны жагсаалтыг 6-р сарын 10-ны байдлаар тэргүүлэх нэг баг IEM Cologne 2024 тэмцээний эрхийг авна. 

 

Ирэх 7 хоногийн мягмар гаригт эхлэх ESL Pro League S19 Б хэсэгт The MongolZ баг оролцож байна.

 

Esports World Cup 2024 тэмцээний хаалттай шалгаруулалтад The MongolZ урилгаар оролцоно. Esports World Cup 2024 нь энэ зун Саудын Арабын Рияад хотноо болох бөгөөд урилгаар топ 9 баг, бүсийн шалгаруулалтаас 6 баг буюу нийт 15 баг өрсөлдөх юм.


Монголын цахим спортын долоо хоног

MESA Legends Female-Road to IESF WEC24 тэмцээний сонгон шалгаруулалт болж Mobile Legends: Bang Bang IESF World Championship тэмцээнд Монгол улсынхаа нэрэн дор Cyborg esports баг өрсөлдөхөөр боллоо.

 

Монгол улсын ESN – eSports Network болон MLBB тоглоомын хөгжүүлэгч Moonton Games нар 2024 онд хамтын ажиллагаагаа үргэжлүүлэх боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд

-3,000,000$-ын шагналын сан бүхий "EWC-MSC" тэмцээнд Монгол баг оролцох эрхийн төлөөх тэмцээн; 

-M6 Дэлхийн аваргад оролцох Монгол багийн шалгаруулалт тэмцээнүүдийг тус тус зохион байгуулна.

 

IHC esports ML:BB төрлийн багтай боллоо.

1. Б.Батболд “Ethan”

2.Ч.Эрдэнэмөнх “Bebex”

3. Т.Багабанди “Zxaura”

4.М.Энхбат “Aizn” Munkhkharaa

5. М.Амармөрөн “Forbid” Mandakh

M. Э.Тэмүүжин “Sparco” Erdenebaatar

 

The MongolZ ML:BB багийн бүрэлдхүүн:

Carvi - “Gold Laner” (Deus Vult-т тоглож байсан)

Xeno - “Jungler”  (Rogue-т тоглож байсан)

Mayki - “Mid Laner”

Bankai - “XP Laner”

Shenlynn - “Roam”  (Deus Vult-т тоглож байсан)

Rynx K - “Gold Laner”

Монголын цахим спортын долоо хоног

50 мянган долларын шагналын сантай Res Regional тэмцээний 2-р улиралын тоглолтод 4.4-4.17-ны хооронд зохиогдож байна.  IHC esports баг оролцож  долдугаар байрт оржээ.  

 

Монголын цахим спортын долоо хоног

Бразил улсын Сан Пауло хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile Global Open 2024 лан тэмцээнд  Монгол улсын IHC E-Sports баг 4-р байрт; Монгол болон Саудын Арабын Team Falcons баг 8-р байрт оржээ. Тэмцээнд бүс бүсийн шилдэг 8 баг болон Prelims шатнаас шалгарсан 8 багийн нийт 16 багаас Монгол улсын IHC Esports 2023 оны дэлхийн аваргаас Төв Өмнөд Азийн бүсээс эхний байраар шалгарсан учир уг тэмцээнд оролцох эрхээ шууд авсан бол Team Falcons буюу өмнөх Stalwart Esports баг Prelims шатанд 24 багаас эхний байраар шалгарч үндсэн тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан. Тэмцээний форматын хувьд 16 баг 3 өдрийн нийт 18 тоглолт тоглолт үзүүлж, нийт $356,000 шагналын сантай энэ тэмцээнд Япон улсын  REJECT баг түрүүлжээ.

Recent Posts

bottom of page