top of page
  • Writer's pictureChinguun Cen

M5 тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо.

Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдаж буй M5 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд уржигдар явагдаж өндөрлөлөө. Хэсгийн шатанд монгол улсыг төлөөлөн оролцсон Team Lilgun баг маань хэсэгтээ Team Flash багийг хожиж чадсан ч үлдсэн тоглолтууддаа AP.Bren, Burmese Ghouls багуудад хожигдон тэмцээнэ өндөрлүүлсэн юм.


Photo by Mobile Legends Esports

Энэ жилийн дэлхийн аваргын гол таамагт байгаа ONIC, AP.Bren багууд хэсэгтээ нэг ч хожигдолгүй шалгарч чадсан ба өнөөдөр хасагдах шатанд ONIC баг Blacklist International багийн эсрэг эхний тоглолтоо хийх юм.


Photo by Mobile Legends Esports

Нийтлэлийг: Centillion

Comments


Recent Posts

bottom of page