top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Би донтоогүй

Ойр дотны хэн нэг нь ямар нэг зүйлд хэт их цаг, энерги, хөрөнгө мөнгөө үрээд байгааг нь, нэг л бүтэлгүй байгааг нь асуувал “Би донтоогүй” л гэж хариулна.

Хэдийгээр мэргэжлийн хүн биш ч видео тоглоомын салбарынхны хувьд ярих ёстой асуудлын нэг болсон тул аль болох олон эх сурвалж уншиж байж энэ нийтлэлийг бичлээ. Энд бичсэн бүхэн ямар нэгэн зөвлөлгөө биш, зөвхөн миний өөрийн бодол гэдгийг анхаарна уу.

Донтолт гэж юу вэ?

Энэ асуултын хариулт маш олон янз байдаг. Аливаа хийж байгаа зүйлдээ хэт олон цаг зарцуулж, тэндээс таашаал авахгүйгээр, ямар ч зорилгогүйгээр, ямар ч бодолгүйгээр хэдэн арван цагийг зарцуулаад л эхлэх юм бол донтолт болж байна эсвэл донтолтод их ойрхон очжээ гэсэн үг.


Хүний амьдралд олон төрлийн донтолт байна: Архины, тамхины дэлгэцийн, видео тоглоомны, мөрийтэй тоглоомын, хэт их идэх, хэт олон цагаар кино үзэх, тэр ч бүү хэл сошиал сүлжээнд ч донтож болдог. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага 2018 онд оны "Олон улсын өвчний ангилал" товхимолдоо видео тоглоомыг оруулсан. Зарим хүмүүс зөв гэж үзэж байхад, мэдээж зарим нь “цахим спортоор хичээллээд амжилтад хүрч болдог” гэж үзэх байх. Гэхдээ спортоор хичээллэх гэдэг нь өөр тусдаа асуудал юм.

Донтолтын шинж тэмдэгүүд

DSM-5 (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders)-д дурдсанаар таны ойр дотнын хэн нэгэн доорх шинж тэмдгүүдийн тав ба түүнээс дээш тооны үзүүлэлт илэрч байвал донтолттой гэж үздэг юм байна.

  • Тухайн тоглоомоо тоглох талаар байнга боддог, нэг мэдэхэд ямар ч зорилгогүйгээр утсаа шүүрч аваад тоглогдог

  • Тоглож чадахгүй, алдаа гаргах үедээ маш ихээр уурлаж, “тийрэх”, таагүй мэдрэмж төрөх, ойр тойрныхноо буруутгаж эхэлбэл

  • Завсарлага хэрэгтэй гэдгээ мэдсээр байж, алдаа гаргаад байгаагаа мэдсээр байж дахин дахин давтаад байвал

  • Хэт олон цагаар тоглож эхэлбэл

  • Урьд нь дуртай хийдэг байсан зүйлээсээ холдох хийхийг хүсэхгүй байх

  • Тоглоомоос болж ажил, сургуулиа таслаад, гэр бүл ойр дотныхондоо цаг гаргахаа боливол

  • Ойр дотно хүмүүстээ худлаа хэлээд эхэлбэл

  • Эсвэл тоглож байгаагаа миний амьдрал болохгүй байна, би хэцүү байдлаасаа гарахын тулд тоглож байна гэж бодоод эхэлбэл

  • Тоглохыг өдөр тутмын амьдралын үйл явц, ажил сургууль, хамгийн хайртай дотно хүмүүсээс дээгүүр тавих болон нэн тэргүүний ач холбогдол өгөх

Тоглоом тоглохоос үүдэн гарч буй сөрөг үр дагаврыг мэдсээр байж үргэлжлүүлэн тоглоод байвал


Таныг юу донтолтонд хүргэж байна вэ?
Та бурууг бусдаас биш өөрөөсөө хайгаад үзээрэй. Тэгсэн цагт энэ асуултын хариултыг чи өөрөөсөө олно.
Донтолтын үр дагавар юу вэ?
  • Хичээл сургуулиас завсардана.

  • Ажлаа цалгардуулна.

  • Эрүүл мэндээр хохирно.

  • Дотно хүмүүсээ гомдоож тэднээсээ холдоно.

  • Хамгийн гол үр дагавар чи өөрөө өөрийгөө алдана гэсэн үг.

Донтчихсон байвал, донтсон юм шиг байвал яах вэ?
Магадгүй “арай ч тийм дээ тулаагүй байна” гэж бодож байгаа бол Танд мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэгтэй.

Мэргэжлийн эмчээс зөвлөгөө ав.

Дашрамд дурдахад Эрүүл Яамнаас хэрэгжүүлж байгаа Сэтгэцийн Эрүүл Мэнд төслийн YouTube сувгийг дагаж, бусдын юу ярьж байгааг, мэргэжлийн хүмүүс ямар зөвлөгөө өгч байгааг сонсоорой.


Эх сурвалжууд:


14 views0 comments

Recent Posts

bottom of page