Valve - н зүгээс өнөөдөр өглөө 8:00 цагаас албан ёсоор 7.35 Patch - н Update - г орууллаа. Тус Update - аар маш олон шинэ Item - ууд нэмэгдсэн ба зарим Item дээр шинэчлэлт хийгдэхийн сацуу зарим Item - г тоглоомоос хассан байна. Мөн тоглоомын Client - д томоохон буюу Visual, Animation, HUD, Interface, Armory, Profile Showcase зэргүүдэд нилээд их өөрчлөлт сайжруулалтыг оруулсан нь тоглогчдод илүү тухтай тоглох боломжийг олгоод байгаа аж. Харин Ingame дахь Neutral Creep, Watchers, Tormentors, Roshan, Runes, Map Objectives болон тоглоомын ерөнхий механик - д бас томоохон өөрчлөлтүүдийг хийжээ. Мөн энэ Update - аар 2012, 2013, 2017-2019 онуудад гарч байсан сонирхогчдын хамгийн дуртай Event-үүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх FROSTIVUS - г хамт оруулжээ!
7.35 Patch Notes ---------------->
ITEM-уудад гарсан өөрчлөлт
Gold - оор худалдаж авдаг Item-ууд:
Байгалийн Item-ууд:
Tier1
Tier2
Tier3
Tier4
Tier5
Хасагдсан болон өөрчлөгдсөн Item-ууд:
Байгалийн Item-ууд:
Шинэчлэгдсэн Item-ууд:
Дээрх Item-уудыг нийлүүлэх бүрдэл хэсэг болон Stat, Mechanic зэргүүдэд том өөрчлөлтүүдийг хийсэн бол бусад ихэнхи Item-уудад ямар нэг байдлаар багахан өөрчлөлтүүд оруулаад байна.
General буюу тоглоомонд орсон ерөнхий өөрчлөлтүүд:
Neutral Creep - ээс авах Gold - г 2 нэгжээр бууруулав.
Super болон Mega Creep - үүдийн цохилтын хүчийг 5 нэгжээр нэмэв.
Courier-ийг тулдаг баатар 1, зайны баатар 2, цэргүүд боло Tower 6 цохилтоор алах боломжтой болсон.
Fountain 25% Splash damage буюу 250 нэгж зайнд давхар цохилттой болсон.
Mine болон Well - ийн хэсгүүдэд Watcher Нэмэгдэв.
Outpost дээр Teleport хийх хугацааг 6-аас 4 секунд болгож бууруулав.
Twin Gate - ээр орж гарах үед 75Mana зарцуулдаг болгосон ба Mana - гүй тохиолдолд үнэгүй зорчино.
Tormentor - н Armor буюу хуяг 0 - оос бага болгох боломжгүй болгов.
Tormentor нь секундэд 30 damage үзүүлэх "The Shining" гэх шинэ чадвартай болсон.
Roshan нь Roar of Retribution гэсэн шинэ чадвартай болсон: Хэрэв Roshan - г хамгийн сүүлд алсан багийн аль нэг баатар түүнд Damage үзүүлээд цусыг нь 80% -иас доош оруулсан тохиолдолд Map даяар сонсогдохуйц орилоон хийх ба 900 нэгж зайнд +25% income damage debuff өгнө.
Roshan - аас Roshan's Banner гэх Item унадаг болсон: Banner - г хаана ч байрлуулж болох ба 5 минутын турш 750 радиус зайгаар дамжин өнгөрсөн Lane цэргүүд 45 секунтийн турш +75% HP, +50% Damage авна. Banner - г баатрын 6н цохилтоор устгах боломжтой ба устгасан тохиолдолд 200 Gold - н бонус авна.
Roshan-ий 2 дахь үхлээс Radiant талд Cheese, Dire талд Banner унана.
Roshan-ий 3 дахь үхлээс Radiant талд Refresher Shard, Dire талд Aghanim's Blessing унана.
Double Damage Rune - г Amplify Damage Rune болгосон ба цохилтыг +100% - аас 80% болгон бууруулж +15% - ийн Spell Amp буюу шидийн хүч өгдөг болгов.
Invisibility Rune - г идэвхижих хугацаандаа +25% - ийн Damage Reduction - той болгов. +5% Rune төрөх бүрт.
Haste Rune нь 22секунд үргэлжлэх ба Rune төрөх бүрт +3секунд нэмэгдэнэ.
Arcane Rune - ийн шинд унших хурдыг 30% сайжруулдаг байсанг 25% болгов.
Regeneration Rune идэвхитэй байх үед Damage аваад шууд идэвхигүй болдог байсан бол одоо Damage авах бүрт HP/MP нөхөх хурдын 1% - аар багасгадаг болсон.
Support - уудад AoE Radius буюу тодорхой орчинг хамрах радиус бүхий шинэ бонус өгсөн.
Interface болон HUD - д орсон өөрчлөлтүүд:
Tower Range Indicator буюу Tower - н цохилт хийж буй нэгжийг чиглэсэн Effect нэмсэн.
Teleport хийхэд хэр хугацаа зарцуулах мэдээллийг харуулдаг болсон.
Minimap Icon - ууд чиглэл болон баатрын Icon цуг харагддаг болсон.
AoE (Area of Effect) буюу тухайн хэрэглэх гэж буй шид нь ямар орчинд үйлчлэхийг илүү тодорхой харуулдаг болсон.
Ability Icon States нь хэрэглэж боломжгүй болсон шидийг илүү тодорхой харуулдаг болсон.
Better Item Tooltip нь Item - уудын дэлгэрэнгүй мэдээллийг харуулдаг болсон.
XP Range Indicator буюу аль хүртэлх зайнаас XP авах range - г харуулна.
DOTA PLUS дээр нэмэгдсэн Wisdom Rune төрөх хугацааг харуулах effect.
Creep Bounties буюу тухайн Creep - г Last Hit хийснээр хэдэн Gold авах боломжтойг харуулдаг болсон.
Баатруудад гарсан өөрчлөлт:
Valve бараг бүх баатарт Balance өөрлөлтүүд буюу Buff болон Nerf - үүдийг оруулсан ба шинэ Update орсны дараа 1-2 хоногийн дотор тухайн Patch - н Meta Hero болон Item - ууд тодорхой болдог юм.
Update - г бүтнээр нь харахийг хүсвэл энд дарна уу!
Frostivus 2023 / 12р сарын 14-нөөс 1р сарын 11/
Тоглолтын хожил бүрээс Frostivus Spirit Meter - г дүүргэх ба түүнээсээ түгжээтэй Treasure Chest унагах ба түлхүүрийг худалдаж авснаар онгойлгох боломжтой.
Treasure Chest - д багтсан сетүүд:
Мөн та Frostivus Spirit Meter - г дүүргэснээр Stocking Stuffers унагах боломжтой ба дотроо Spray & Stickers, Emoticons, Ward зэргийн аль нэгийг хожих юм.
Frostivus - н уур амьсгалыг оруулах зорилгоор Festive Items - г мөн оруулж өгчээ:
DOTA PLUS
Valve - н зүгээс мөн Dota Plus - г орхиогүй ба 3ш Premium set (нэг бүр нь 150'000 Shard - н үнэтэй), Шинэ даалгаврууд болон Guild Reward нэмсэн байна.
Armory & Profile Showcase
Дүгнэлт
Эцэст нь дүгнэхэд энэ Update нь олон олон боломжуудаар дүүрэн буюу өмнөх Battle Pass болон Compendium - уудаас авч чадаагүй хоцорсон Arcana, Persona зэргийг дахин авах, Зөвхөн Event - н үеээр авах боломжтой ховор сетүүд, Шинэ Шинэ Item - ууд, илүү тэнцвэртэй баатрууд зэрэг Kind of Good one гэж хэлэхээр байна...
Зиа ингээд тоглоод Treasure - үүдээ онгойлгоод байж дээ гаяс!
Нийтлэлийг: Sase The Netrunner
Komentáře