top of page
Writer's pictureAriunzayat Yunren

The MongolZ vs...

ЗА НЭГ АЖИГЛАСАН ЗҮЙЛ ЭЭ ХЭЛЭХ ГЭСЭН ЮМ
  • Spirit чинь ер нь бүрэн aim тулгууртай баг юм бишүү. Тоглолтын санаачлагын хувьд MongolZ-ийн талд илүү байсан харагдаж байсан. Өмнөх тоглолт бол Furia-н санаачлага дор тоглолт түлхүү явагдсан. Spirit 2map CT-талаасаа эхэлсэн нь тэдэнд тодорхой хэмжээнд ашигтай байдал өгчлөө шууд хэлхэд аз нь түшсэн талтай. Яагаад ичихгүй ингээд хэлчихвээ гэхээр:

- Aim + Defence. Тэдний чаддаг ганц юм нь энэ юм байна. Нэг ёсондоо тоглолт унших чадвар их багатай буюу уураг тархи муутай л баг санагдлаа. Тэдний дэргэд бол Furia илүү creative баг байна. Гэхдээ мэдээж бидний сүүлийн үед их ярьдаг болсон Europe-стандарт системтэй болохоор default юмнуудаа бэлтгэлээрээ сайн хийдэг учраас 2map-д Mid control-оо MongolZ-ooc арай илүү аваад байгаа нь тэдний тоглолтын хэв маягт нь бас таарчаад байсан л даа. Aim-нарийвчлал сайтай баг CT-талаасаа хамгаалж байгаа үед энэ тохиолдолд ердөө эсрэг тал орж ирэх ганц цэгийг нь бариад л суучхана. Манайхан голоо яах ч аргагүй алдаад байхаар creative тоглолт хийж чадахгүй хүссэн хүсээгүй A,B-сайтын аль нэг рүү бөөндөө орохоос өөр замгүй болж байгаам.

Тэгэхээр миний тэр aim нарийвчлалтай нтр гээд юу яриад байна гэхээр...

- 1v1 - Ямар нэг байрлал болон өнцөг булан шалгах үед Duel хийх гэж байгаа 2 тоглогч яг тулах мөчид тэдний aim барьж гарч байгаа өнцгүүд нь ялтчгүй л шууд High damage хийхэд манайхнаас байнга хурдан. Бараг ихэнхи duel-үүд ийм байдалтай байлаа гэхэд нэг их хэлсдэхгүй. Тэгэхээр Team Spirit яг энэ тал дээрээ бүр зориуд тогтмол бэлтгэл хийдэг байх гэж таамаглахад хүргэлээ. Aim арай илүү нарийвчлалтай байгаад байна. Ингээд бодохоор MongolZ-д Бэлтгэлийн Coach(ер нь өөр coach байдаг үгүйг сайн мэдэхгүй байна л даа байдаг ч байж магад) гэж тусдаа coach хэрэгтэй ч юм шиг санагдлаа. Тэгээд тоглогчдынхоо буудалтын сул талуудыг анзаараад тухайн үйлдлүүдийг олон арван удаа давтуулах ч юмуу. Ерөнхийдөө техник-н талын асуудлууд дээр ажилладаг. Maaraa бол мэдээж...

- Яахав хожигдлын шалтгааныг дан ганц энүүгээр дүгнэх гээгүй шүү.

Тэр тусмаа pro тоглогчдод буудалт заах гэсэн юм биш шүү уучлаарай

Яагаад ч юм ийм зүйл тод ажиглагдаад хэлмээр санагдлаа. Магадгүй энэ нь нөгөө нэг систем-тэй тоглохын түүнд байх ёстой нэг л жижиг хэсэг нь л байх...Иймэрхүү жижиг жижиг зүйлүүдийн нийлбэрийн үр дүн тоглолтын агуулгад нөлөөлж Europe багууд илүүрхээд хожоод байдаг ч юм шиг. Тэр тусмаа өндөр түвшний CS-д. MongolZ тэр л түвшинд нь тоглоод байна шүү дээ... Манайхны байж болох алдаа нь эсрэг багаа сайн судлаж амжаагүй байж магад.

Иймэрхүү байдлаар Spirit энэ тэмцээнд тоглосон 3map-аа дуусгалаа. Тэдний T-талын тоглолтыг харах боломж бага байлаа. Гэхдээ MongolZ-той тоглосон ялангуяа Ancient дээр гарсан хэдэн round-аас харахад 5-уулаа хөтлөлцөж гүйхээс өөр илүүрхсэн бүтээлч үйлдэл нээх харагдсангүй Яахав дараагийн шатны тоглолтуудыг нь нэг ажиглаж үзнээ.

Нээрээ donk хүү ч сүрхий байна лээ, Та хэд орос үлгэр дээр гардаг нэг залхуу сэвхтэй орос нөхрийг мэднэ биздээ, Иван гээд нөгөө пийшин дээрээ гарж хэвтчихээд хөдлөж өгдөггүй, тэгснээ гараад явангуутаа гайхамшиг бүтээгээд байдаг сонин нөхөр, яг тэр дүр л санагдаад байгаамдаа энэ жаалыг харахаар ххэ, заза тэр ч яахав))

Орой тоглолтоо тухтай бөгөөд сэтгэл догдлон үзэцгээе дээ...

The MongolZ хожсон ч урагшаа, хожигдсон ч урагшаа

The MongolZ

Эх сурвалж: Evsanaa Ev (kro's CS talk group)

564 views0 comments

Recent Posts

See All

Comments


Related Posts

bottom of page