top of page

Skyesports 2025-2026 оны тэмцээнүүдээ цуцлав

Энэтхэгийн цахим спортын зохион байгуулагч Skyesports 2025-2026 онд  төлөвлөж байсан Skyesports Masters Counter-Strike 2 тэмцээнүүдээ цуцалснаа мэдэгдлээ. Тус байгууллагын зүгээс тэмцээнүүдээ “tier-1 биш, tier-2 болон шинэ залуу тоглогчид руу илүү анхаарч, экосистемийг бэхжүүлэн стратегийн өөрчлөлт хийнэ” гэж тайлбарласан байна.

“Бид Counter-Strike 2-ын өсөлт, хөгжлийг дэмжихэд бүрэн тууштай хэвээр байна. Багуудыг шат ахих, онооны жагсаалтад дэвших боломж олгодог тогтвортой tier-2 экосистемийг бий болгоход анхаарч ажиллана,” хэмээн Skyesports-ийн мэдэгдэлд дурджээ.

Гэвч салбарын дотоод эх сурвалжуудын мэдээлснээр, Skyesports санхүүгийн хүндрэлтэй тулгарсан байж болзошгүй. Зарим оролцогч багууд шагналаа аваагүй, мөн хамтрагч талууд нь төлбөрөө хийгээгүйгээс болж шагналын мөнгө саатсан, мөн өмнөх тэмцээнүүдийн санхүүгийн тайлан бүрэн хийгдээгүй талаар гомдол гарч байсан нь анхаарал татаж байна.

Skyesports 2025 оны гурван тэмцээнээ нэг болгож, шагналын сангаа хассан бөгөөд энэ оны эхээр болох Skyesports Souvenir -ийг цуцалсан билээ.

The MongolZ, Eternal Fire зэрэг багууд оролцсон Skyesports Championship 2024 тэмцээн олон маргаан дагуулсан бөгөөд BetBoom баг шударга бус нөхцөл, зохион байгуулалтын болон санхүүгийн асуудлаас шалтгаалан оролцохоо больж байв.

Гэсэн хэдий ч Skyesports урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд бүс нутгийн болон grassroots түвшний тэмцээнүүдэд анхаарлаа хандуулж, Ази тивийн CS2 экосистемийг дэмжих зорилгоор цааш ажиллахаа илэрхийлжээ.

2024 онд болсон тэмцээнд манай улсын The MongolZ баг хоёрдугаар байрт орсон


Skyesports 2025-2026

Тэдний төлөвлөж байснаар “CS2 төрлийн дөрвөн тэмцээнийг 1.75 сая долларын шагналын санд багтаана. Үүнд Tier 1 зэрэглэлийн гурван арга хэмжээ, Tier 2 зэрэглэлийн нэг арга хэмжээнд Энэтхэг, Европ, Америк, Азийн бусад орнуудад Нээлттэй Сонгон шалгаруулалтаас гарсан багууд оролцох бөгөөд  2025 оны Үндсэн тэмцээнүүдийг Энэтхэг улсад LAN-гаар зохиох байсан юм.


 

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page