top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Riot Games дараагийн алхам...

Видео тоглоомын хэвлэн нийтлэгч алдарт Riot Games саяхан Берлинд төвтэй LEC Studio-г Riot Games Arena болгон өөрчилж, стратегийн хувьд шинэ түвшинд авчирчээ.


  • Энэ студи нь EMEA (Europ, Middle East and Africa) бүс нутагт цахим спортын бүтээгдэхүүнийг сайжруулах, хөгжүүлэх, тэдэнд зориулалсан орон зайг бий болгосноор бүсийн цахим спортын байгууллагуудыг сайжруулах, өргөжүүлэх, үйл ажиллагаагаа өргөтгөх ач холбогдолтой.

  • Талбайн зохион байгуулалтыг шүтэн бишрэгчид, үзэгчиддээ зориулан илүү сонирхолтой, сэтгэл хөдөлгөм болгож, суудлын зохион байгуулалтыг амфитеатр маягийн засалттай ижил болгосон нь үзэгчид аливаа арга хэмжээний үеэр тоглогчидтойгоо ойр байгаа мэдрэмжийг өгч, өсөн нэмэгдэж буй чиг хандлагыг илэрхийлнэ.

  • Дублин дахь Riot Games-ийн өргөн нэвтрүүлгийн явуулын төвийг нээж, дэлгэцийн болон, арга хэмжээний үеэр гаргах контент хийх явцыг хурдасгаж, оновчтой, илүү үр дүнтэй болгоно.

Ингэснээр Riot Games цахим спортод технологийг нэвтрүүлээд зогсохгүй, бүс нутгийн үзэгчид, хөгжөөн дэмжигчид шүтэн бишрэгчдийг улам ойртуулж, тэдний хувьд сэтгэл хангалуун байлгах тал дээр илүү анхаарна.

Саяхан болсон дэлхийн аваргын тоглолтын дараа долоо ч хоноогүй байхад, 2024 оны лигийн тоглолтын зараа гаргасан билээ.

 

League of Legends тоглоомын хөгжүүлэгч Riot Games 2024 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтыг Англи улсын нийслэл Лондон хотод O2 Arena-д 11-р сарын 2-нд хийнэ гэж мэдэгдлээ.

2015 онд League of Legends-ийн улирлын төгсгөлийн тэмцээниийг OVO Arena Wembley-д зохиож байсан бол 8 жилийн дараа; 2021 оноос хойш Европт анх удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Их Британид эргэн ирж байна. 2021 онд COVID-19 тахлын улмаас Хятад улсад болох тэмцээн цуцлагдаж Исландад болсон билээ.

 

T1 2023 WORLDS CHAMPIONSHIPFaker 7 жилийн дараа T1 багийн хамтаар дэлхийн аваргад түрүүллээ. Тэд финалын тоглолтод Хятад улсын Weibo Gaming багийг 3:0 харьцаатай илт илүүрхэн ялалт байгуулсан ба мөн тус тоглолт нь ESPORT-ийн түүхэнд дэх нэгэн зэрэг хамгийн их төхөөрөмжөөс үзсэн тоглолт болжээ. Тус рекордыг өмнө нь Free Fire утасны Battle Royal тоглоомын дэлхийн аваргын тэмцээн 5,415,000 нэгэн зэрэг төхөөрөмжөөс үзсэн үзэлтээр тэргүүлж байсан бол T1 vs WEIBO Gaming багуудын тоглолтыг 6,273,000 төхөөрөмжөөс нэгэн зэрэг үзэж эвджээ.


Riot Games

44 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page