top of page
Writer's pictureAriunzayat Yunren

PUBGM төрлийн 2 тэмцээн болно

Энэ долоо хоногийн онцлох мэдээ бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод PUBGM төрлийн PUBG MOBILE DEW LEAGUE NATIONAL CHAMPIONSHIP тэмцээн, PMIC Ulaanbaatar 2K24 тэмцээнүүд юм.

 

ESPORTSNEWSMN мэдээллийн платформ Уламжлалт спорт цахим спорт болсон нь  сэдвээр долоо хоногийн ээлжит шууд нэвтрүүлэг, Нүүр Номын хуудсандаа PGL Major Copenhagen 2024 тэмцээний Open Stage мэдээллүүд, үүсгэн байгуулагч Ю.Ариунзаят АНУ-ын Сан Франциско хотод болсон монгол оюутнуудын MNG summit-ийн Надад хэлэх үг байна арга хэмжээнд оролцож Монголын цахим спортын тухай яриа, сэтгэл зүйч Э.Батбилэгийн Цахим спортын сэтгэл зүй контентүүдийг; харин вэбсайт дээрээ  Уламжлалт спортоос цахим спорт сэдвээр нийтэлсэн.

ESPORTS in MONGOLIA

Counter-Strike 2 тоглоомын анхны Major болох PGL Major Copenhagen 2024 нь 3-р сарын 17-31-ний хооронд Дани улсын Копинхаген хотноо зохиогдож байна. Монгол улсын The MongolZ баг Open Stage шатанд Турк улсын Eternal Fire багт хожигдсон хэдий ч дараа дараагийн тоглолтууд хүлээж байна.

The MongolZ багийн бүрэлдэхүүн:

1. Garidmagnai 'bLitz' Byambasuren

2. Sodbayar 'Techno' Munkhbold

3. Usukhbayar '910' Banzragch

4. Ayush 'mzinho' Batbold

5. Munkhbold 'Senzu' Azbayar

C. Erdenedalai "maaRaa" Bayanbat

-----

Asian Super League S2 тэмцээнд  8 баг оролцож байгаагаас манай улсын ATOX Esports баг түрүүлж 11 мянган долларын шагнал хүртлээ.

Mountain Dew Mongolia-аас зохион байгуулж буй PUBG MOBILE DEW LEAGUE NATIONAL CHAMPIONSHIP 2024 03.09-03.23 хооронд үргэлжилж байна. АВАРГЫН ЦОМын төлөөх тэмцээний шагналын сан 10,000$ юм. Тэмцээн орой болгон 19:00 цагт эхлэх бөгөөд FINAL шат хүртэл Mountain Dew Mongolia, Caster Tuvshuun Official, ESN сувгуудаар шууд дамжуулна. 2024 оны 03 сарын 23-нд тэмцээний аваргын төлөөх тоглолт UG ARENA-д зохион байгуулагдана.  

-----

PUBG Mobile Invitational City Ulaanbaatar 2K24 тэмцээн нь 3.8-аас 3.23 өдөр хүртэл зохион байгуулагдна. Уг тэмцээнд Монгол улсын томоохон багуудаас гадна Өмнөд Азийн багууд оролцож байна. Шагналын санг $10,000.

MESA Valorant Tour: Two цувралын сүүлийн тэмцээн FINALS эхэлж байна. Аваргын төлөөх тоглолтонд The MongolZ, Chinggis Warriors, Valiance, Kobolds, Rise Up,

Baavgai Unions,Нийт ₮30,000,000  шагналын сантай тэмцээний Winter болон Stage 2 тус бүр ₮5,000,000 шагналын сантай байсан, харин FINALS тэмцээн ₮20,000,000-н шагналын сантай юм.

 

S. SPONSORSHIP and PARTNERSHIP

Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын хөгжүүлэгч MOONTON Games, Нигерийн Esports Federation (NESF)-тэй хамтран ажиллаж, цахим спортыг хөгжүүлэхэд туслахаар боллоо. MOONTON болон NESF нь Нигери улсад цахим спортын тэмцээн зохион байгуулах, дэмжих, MLBB арга хэмжээг зохион байгуулахад туслах чиглэлээр хамтран ажиллана. Африк тив дэх Нигерийн Esports Federation нь IESF-ийн гишүүн байгууллага бөгөөд, энэхүү хамтын ажиллагаагаар тус орны цахим спортыг хөгжүүлэхэд туслах, MLBB тэмцээнийг гуравдагч этгээдээр дамжуулан зохиох, нэвтрүүлгийн эрх, тэмцээний программ маркетинг зэргээр хангана.

-----

Тэмцээн зохион байгуулагч PGL болон Хятадын тоглоом нийтлэгч, тэмцээний оператор Perfect World нар 2024-2026 онд хамтрах стратегийн түншлэл байгууллаа. Компаниуд Dota 2 болон Counter-Strike 2 (CS2) арга хэмжээ, тэмцээнүүдийг зохиож, сурталчлах, бүтээгдэхүүн гаргах, бие биендээ техникийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана. PGL нь дэлхийн хэмжээнийн цахим спортын туршлагаа ашиглан Хятадаас бусад оронд англи хэл дээр глобал эрхтэйгээр тэмцээнүүдийг зохиох бол, Perfect World нь PGL-ийн бүх арга хэмжээг Хятадад зохиох эрхтэй болно.  Perfect World бол Valve-ийн Counter-Strike болон Dota 2-ын тэмцээнийг Хятад улсад зохиодог, Хятадад Steam нээхэд Valve-тай хамтран ажилласан. Тус компани Dota 2 Asia Championships, Shanghai дахь CS2 Major,  Хятад дахь CS2 болон Dota 2 тэмцээнийг зохион байгуулдаг. Харин Румынд төвтэй PGL өнгөрсөн хугацаанд хэд хэдэн томоохон CS2 болон Dota 2 тэмцээн, Мажорыг зохиосон. PGL болон Perfect World хоёр 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдний хамтын ажиллагаа ийнхүү дараагийн шатанд гарчээ. 2002 онд үүсгэн байгуулагдсан PGL саяхан PGL Major-ыг Kick-ээр дамжуулж, 1xBet, Zowie гэх мэт ивээн тэтгэгчидтэй хамт хийсэн. Тэд хамтдаа 2024-2026 оны хооронд 1 сая долларын шагналын сантай наад зах нь 8 том хэмжээний тэмцээнүүдийг хийхээр төлөвлөж байна.

P. PLAYERS and TEAMS

Данийн цахим спортын Astralis компани 2023 оны санхүүгийн тайлангаа хуваалцлаа.

Astralis байгууллагын  EBITDA (хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг)  ашиг нь мэдэгдэхүйц өссөн бөгөөд 2023 онд  21 сая доллар болжээ. 2023 онд тэд LEC слотын ихэнх хувийг Karmine Corp-д нийт 17 сая орчмоор худалдсантай холбоотой байж магадгүй.  2023 онд PIXEL.TV ApS-ийн эзэмшлийн 51%-ийг зарсан юм. Гэвч Astralis-ийн нийт хөрөнгийн үнэлгээ 14 сая болж,  нийт ажилчдын тоо 2022 онд дунджаар 77 байсан бол 2023 онд дунджаар 60 болж буурчээ.

Дани улсын Копенгаген хотод төвтэй Astralis бол 2017-2019 оны хооронд CS:GO-д ноёрхлоор алдаршиж,  NASDAQ-д нэгдсэн анхны эспортын багуудын нэг байсан.

Тус компани өнгөрсөн жил хувьцааных нь үнэ мэдэгдэхүйц буурч, олон нийтэд нээлттэй арилжаа нь компани болон хувьцаа эзэмшигчдэд бага ач холбогдолтой байсан тул NASDAQ-аас хасагдсан.

-----

Алдартай ELLE загварын брэндийн ELLE MEN FRESH CHINA сэтгүүл 2024 оны анхны дугаартаа Хятадын Valorant Champions Tour (VCT) тэмцээний аваргуудыг онцолжээ. Энэ удаагийн дугаарт VCT CN тоглогчид ZmjjKK, BerLIN, whzy, Abo, FengF нарыг нэрлэсэн байна.  ELLE MEN FRESH 2019 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш энтертайнмент, загварын чиглэлээр залуу авьяастнуудыг тодруулахыг зорьж ирсэн бөгөөд 2024 оны анхны дугаарынхаа нүүрэнд цахим спортын мэргэжилтнүүдийг багтаасан нь цахим спорт бол залуучуудын соёлын чухал элемент гэж хүлээн зөвшөөрч буй юм.  

O. ORGANIZATION

Англи улсын Боловсролын үйлчилгээний компани Pearson болон Их Британийн цахим спортын Britsh Esports нар хамтран "олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн" цахим спортын мэргэжлийн хөтөлбөр зарлалаа. National BTEC-ийн 4 ба 5-р түвшний шинэ мэргэшлүүдэд цахим спортын хөтөлбөрийг оруулсанаар төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтай болно.  4-р түвшний гэрчилгээ (HNC) нь бакалаврын зэрэг олгох эхний жилтэй дүйцэхүйц, 5-р түвшний диплом (HND) нь хоёр дахь жилтэй тэнцэх юм.

Оюутнуудад бусад дижитал болон STEAM карьеруудад хэрэглэгдэх олон төрлийн хөрвөж болох ур чадвар, мэдлэгийг заана гэж компаниуд мэдэгдэв. 30 нэгж хичээл нь эспортын менежмент, дасгалжуулагч, арга хэмжээний үйлдвэрлэл зэрэг сэдвүүдийг хамарна.

----

АНУ-ын коллежуудын цахим спортын байгууллага The Voice of Intercollegiate Esports (VOICE) АНУ-ын томоохон их дээд сургуулиудын тэргүүнүүдийг багтаасан ерөнхийлөгчийн зөвлөх зөвлөлөө нээлээ. VOICE нь удирдах байгууллага биш, Ерөнхийлөгч, канцлер нар уулзаж, цахим спортод тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, судалж, коллежийн спортыг хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөх зорилготой эрдэм шинжилгээний байгууллага. АНУ-д шилдэг их дээд сургуулиудын удирдлагууд нэгдэж байгаа нь асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхэд тус дөхөм болох тул коллежийн спортод томоохон өөрчлөлт гарсныг харуулж байна.  Зөвлөлд Америкийн Калифорнийн Их Сургууль, Ирвин (UCI), Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль (UCLA), Миамигийн Их Сургууль болон бусад олон томоохон их сургуулиудын ерөнхийлөгч, канцлерууд багтдаг.

R. REGULATIONS

Америк дахь Nintendo өөрийн оператор Tropic Haze-ийн эсрэг нэхэмжлэлийг 2-р сарын 26-нд гаргасны дараа Nintendo Switch эмулятор Yuzu хөгжүүлэлт, түгээлтээ зогсоолоо. Гуравдугаар сарын 4-нд талууд тохиролцоонд хүрч, Tropic Haze нь Nintendo-д 2.4 сая доллар төлөхөөр болжээ. Үүнээс гадна Yuzu-г нэн даруй хааж, домэйн нэрийг нь өгч, эмулятор болон эх кодын бүх хуулбарыг устгасан байна. Yuzu-г бүтээсэн 3DS эмулятор Citra-г мөн зогсоосон. Nintendo шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Yuzu эмулятор нь " Nintendo Switch болон түүний програм хангамж дээр байгаа зохиогчийн эрхийг  зөрчсөн“  гэж мэдэгджээ.

----

Counter-Strike тоглолтонд анализ хийдэг Leetify энэ долоо хоногт өөрийн платформ дээр FACEIT демо-г дэмжихээ больсоноо зарлалаа. Учир нь FACEIT дэд бүтцийн зардлаа хоёр дахин нэмжээ. Leetify нь тоглогчдод видеогоо байршуулах боломжийг олгодог платформ бөгөөд тухайн демод дүн шинжилгээ хийж, дараа нь нарийвчилсан статистик, амжилт, тоглоомын түвшинг санал болгодог өөрөөр хэлбэл matchmaking хийдэг. Үүнийг хийхдээ FACEIT-ийн API дээр байдаг демонуудыг ашигладаг тул тодорхой хэмжээний төлбөр төлдөг байжээ. Гэтэл API-д нэвтрэх эрхийг гуравдагч этгээдүүд авахын тулд жилд ойролцоогоор 270,000 доллар төлөх ёстой болжээ. Гэвч Counter-Strike мэдээллийн Dust2 сайтад илгээсэн мэдэгдэлдээ ESL FACEIT групп 2023 оны 7-р сард өөрчлөлтийн талаар түншүүддээ мэдэгдсэн бөгөөд Counter-Strike 2-ын хамгийн сүүлийн шинэчлэлт нь демо татаж авах зардлыг бараг гурав дахин нэмэгдүүлсэн гэж мэдэгджээ.

-----

Тоглоомын хөгжүүлэгч, нийтлэгч Riot Games нь Legue of Legends төрлийн франчайзын багуудад зориулсан бизнесийн шинэ загварыг эхэллээ. Ивээн тэтгэлийн орлогоос дижитал бүтээгдэхүүний орлогод илүү анхаарал хандуулж, олсон орлогын 50%-ийг дэлхийн 1-р түвшний багуудын хооронд, 35%-ийг бүс нутгийн болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон багуудад, 15%-ийг хөгжөөн дэмжигчдээ өсгөсөн баг, тоглогчдыг урамшуулахад зориулна. Өөрчлөлтүүд нь LCS (Хойд Америкийн франчайз лиг), LEC (EMEA=Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнууд) болон LCK (Солонгос)-ын багуудад нөлөөлнө.

T. TOURNAMENTS and EVENTS

2024 оны Mobile Gaming Awards (Mobies) энэ зун Лондонд болно гэж арга хэмжээг зохион байгуулагчид мэдэгдэв. Ёслол 2024 оны 8-р сард болох бөгөөд яг огноо одоогоор тодорхойгүй байна. Зохион байгуулагчид энэ жил шагналын шинэ төрлүүд нэмэгдэж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирэх болно гэдгийг мэдэгдэв.

Mobies байгууллага хоёр дахь жилийн ёслолоо гар утасны тоглоомд чиглэсэн шагнал гардуулах шоу болгож байна. Зохион байгуулагч Esports Awards-ын зохион байгуулагч,  гар утасны тоглоомын ахмад зүтгэлтэн Мэтт Рутлеж юм.

Mobies анхны шоугаа 2023 онд Калифорнийн Лос Анжелес хотод болсон бөгөөд S8ul Esports, Mobile Legends: Bang Bang зэрэг тоглоомууд, Marvel Snap гар утасны тоглоом, гар утасны контент бүтээгчид, тоглогчдын хамт шагнагдсан. 2024 оны арга хэмжээ хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд эхний өдөр нь бага хуралд зориулагдсан бол хоёр дахь өдөр нь шагнал гардуулах ёслолд зориулагдсан болно.

----

Энэтхэгийн Counter-Strike төрлийн арга хэмжээ болох Skyesports Grand Slam 3-р сарын 14-16-ны хооронд Энэтхэгийн Пуна хотод болно. Тэмцээнд Энэтхэг, Индонез, Австрали, ОХУ-аас тус бүр нэг баг оролцож, 50,000 долларын шагналын сантай тэмцээнд өрсөлдөнө. Энэ үеэр болж буй хэд хэдэн арга хэмжээний нэг нь Шинэ Дели дэх Индонезийн ЭСЯ-тай хамтран Энэтхэг, Индонез хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж нөхөрсөг тэмцээн зохиох юм байна.  Үүний зэрэгцээ Skyesports Grand Slam-д Энэтхэгийн шилдэг 10 эмэгтэй Counter-Strike тоглогч оролцоно гэж зохион байгуулагчдын мэдээлснээр "Луна" шоуны тэмцээн болно.

----

Big Picture Interactive компани 2024 онд болох World Cyber Game наадмыг 8-р сарын 31-ээс 9-р сарын 2-ны хооронд Индонезийн Жакарта хотод зохион байгуулна гэж мэдэгдлээ.

WCG нь 2000 онд анх зохиогдсон дэлхийн хамгийн эртний цахим спорт, видео тоглоомын арга хэмжээний нэг юм. Энэ удаагийн наадам нь энгийн тоглогчид болон нөлөөлөгчдөд илүү их анхаарал хандуулах бөгөөд хоёр том тэмцээнийг багтаана. WCG Challenge нэртэй эхнийх нь 3-р сарын 21-нд Өмнөд Солонгост,  дараа нь Вьетнам, АНУ, Индонез, Сингапур зэрэг бусад улсуудад зохиогдоно.  Шагналын сан 100,000 доллар.

WCG Rivals нэртэй хоёр дахь тэмцээн нь WCG Challenge-ийн хамгийн сайн тоглогчдыг оролцуулан 120,000 долларын шагналын сантай байх болно.

S. STATISTICS

Naver-ийн стриминг платформ CHZZK нь бета хувилбарын гуравхан сарын хугацаанд өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо (DAU) ойролцоогоор 910,000-аар AfreecaTV-ийг гүйцэж, дотоодын стриминг платформуудын дунд тэргүүлжээ. Энэ өсөлт нь магадгүй Twitch Солонгосын зах зээлээс гарсантай холбоотой. 2-р сарын 9-өөс эхлэн хэрэглэгчдийг татах янз бүрийн стратеги нэвтрүүлсэн CHZZK 4-р сард албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

----

Солонгосын тоглоом хөгжүүлэгч Shiftup компани "Goddess of Victory: Nikke" гар утасны тоглоомоо амжилттай хийснийхээ дараа KOSPI-д бүртгүүлэх хүсэлтээ Солонгосын биржид илгээжээ. Korea Investment & Securities нь салбартаа тэргүүлэх ахлах менежерүүд юм. 2013 онд үүсгэн байгуулагдсан Shiftup-ийн Goddess of Victory: Nikke тоглоом нь ойролцоогоор 757.0 сая ам. Долларын нийт борлуулалт хийсэн бөгөөд 4-р сард Stella Blade хэмээх шинэ тоглоомыг гаргахаар төлөвлөж байна. 2023 оны гуравдугаар улирлын байдлаар Shiftup нийт хөрөнгө 130.1 сая доллар болж, өөрийн өмч 105.5 сая доллараар үнэлэгдэж, орлого 93.0 сая доллар, үйл ажиллагааны орлого 78.6 сая доллар, цэвэр орлого нь 56.1 сая доллар мэдээлэв. Гүйцэтгэх захирал Ким Хён Тэ нь бусад найман компанийн 48.8 хувийг эзэмшдэг.

 

Цахим спортын тэмцээний хуваариуд:

2024 оны 3-р сар

3.10 –аас MVT Two: Wilcard  (MESA Valorant Tour) 

PGL Major

Нээлтийн шат. 3.17-3.20-нд

Хасагдах шат. 3.21-3.24-нд

Плей-оффын шат. 3.28-3.31-нд

 

3.09-3.23 хооронд: PUBG Mobile Invitational 2024 - Ulaanbaatar

3.09-3.23 хооронд: PUBGM Mountain Dew National Championship

3-р сард: Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль хоорондын "Counter Strike 2" тоглоомын аварга шалгаруулах тэмцээн

3.14-3.24 хооронд: Испан улсын нийслэл Мадрид хот. Valorant – VCT Masters Madrid

4-р сард. PUBGM Төв, Зүүн Азийн Super League

 

Commentaires


Recent Posts

bottom of page