top of page
  • Oyunbat .O

PUBG TOP 10 PLAYERS AFTER PGC 2023

Та бүхэндээ PUBG тоглоомын дэлхийн аваргын дараах мэргэжлийн тоглогчдийн чансааг хүргэж байна. Энэхүү чансааг https://twire.gg сайтын чансаагаар хүргэж байгаа билээ.

Poster by Pani

10-р байранд Өмнөд Солонгос улсын тамирчин Inonix буюу Na Hee-joo орж иржээ. Тэрээр 1996.10.01 өдөр төрсөн. Түүний замнал нь Danawa Play Game AIM багаас эхлэлтэй бөгөөд өдгөөт уг баг нь одоогийн баг болох Danawa Esports баг билээ. Тэрээр мөн Gen.G багт 2020-2023 оны хооронд тоглож байв. Уг хугацаандаа PUBG Global Invitational.S 2021 тэмцээнд 3-р байр, мөн PUBG East Asia болон Korea бүсүүдэд Gen.G багийн хамт тэргүүлжээ. Inonix нь Өмнөд Солонгос улсын шигшээ багтаа жил алгасалгүй тоглодог. Харин саяхан тэрээр PGC 2023 тэмцээнд Danawa Esports багтайгаа аваргын цомыг авсан билээ. Twire rank нь 91.


9-р байранд Украйн улсын тоглогч Perfect1ks буюу Дмитрий Дубенюк оржээ. Тэрээр 1999.06.12 өдөр төрсөн. 2018 онд Norhtern Lights Team багт 2020 он хүртэл тоглож байгаад Virtus Pro багт нэгджээ. Virtus Pro багтайгаа тэрээр PCS: Europe 2,3 тэмцээнүүдэд тэргүүлж мөн PGC 2021 тэмцээнд 3-р байранд оржээ. Үүний дараагаар одоогийн баг болох Twisted Minds багтаа нэгдэв. PGC 2022 болон саяхан болсон PGC 2023 тэмцээнүүдэд 3-р байраар тэмцээнээ өндөрлүүлжээ. Тэрээр мөн PGS 2 тэмцээний MVP шагналыг авч байжээ. Twire rank нь 91.


8-р байранд Хятад улсын тоглогч Xbei буюу Tu ZhanYa оржээ. Тэрээр 2000.12.07 өдөр төрсөн. 2019 онд Super Survivor Squad багт 2020 он хүртэл тоглож, 2020 оны 9 сараас Oh My God багт 3 сар гаруй хугацаанд тоглов. 2021 онд одоогийн баг болох 17Gaming багтаа нэгджээ. Тэрээр багтайгаа PGS 1 тэмцээнд аваргын цомыг өргөж байсан билээ. Мөн саяхан болоод өнгөрсөн PGC 2023 тэмцээнд дэд байранд орсон нь түүний Twire rank дээшлэх гол хүчин зүйл болжээ. Twire rank нь 92.


Poster by Pani

7-р байранд Өмнөд Солонгос улсын тамирчин Loki буюу Park Jung-young оржээ. Тэрээр 1998.08.25 өдөр төрсөн. Анх 2018 онд Gen.G багт нэгдэн 2021 он хүртэл багтаа тоглосон билээ. Gen.G багтайгаа PGC 2019 тэмцээнд аваргын цомыг өргөж байв. Үүний дараагаар DAMWON Gaming багт нэгдэн жил гарамын хугацаанд хамт байлаа. Харин одоогийн баг болох Danawa Esports багтаа 2022 онд нэгдсэн билээ. PGC 2023 тэмцээнд Danawa Esports багийн хамт аварга болсноор PGC буюу дэлхийн аваргад 2 удаа аваргын цомыг өргөсөн цор ганц тамирчин болсон. Twire rank нь 92.


6-р байранд АНУ-ын тоглогч Snakers буюу Jake Winant оржээ. Тэрээр 2002.04.11 өдөр төрсөн. 2018 замналаа SetToDestroyX багаас эхлүүлэн 2 жил гарамын хугацаанд үүнээс гадна 2 баг дамжин 2020 онд Oath Gaming багт нэгдэв. Уг багтайгаа PCS: Americas 1,2,3,4,5 зэрэг тэмцээнүүдэд амжилттай оролцжээ. Үүний дараагаар 2022 онд eUnited багтаа нэгдэн PGC 2022 тэмцээнд 4-р байр эзэлж байв. Дараачаар нь 2023 онд Luminositty Gaming багтаа нэгдэн PGC 2023 тэмцээнд 8-р байранд орсон билээ. Twire rank нь 92.


5-р байранд Хятад улсын тоглогч LilGhost буюу Luo Shengjun байрлаж байна. Тэрээр 1999.12.25 өдөр төрсөн.  2019 оны 6 сард жил гармын хугацаанд Axi Esports Club багт тоглосны дараагаар 2020 оны 5 сарын сүүлээр  Champion Of Competition багт нэгдэв. Уг багтайгаа тэрээр PCS 2: Asia тэмцээнд 6-р байрыг эзэлж байв. Үүнийдараагаар 2020 оны 9 сард тэрээр Kaixin Esports багт нэгджээ. 6 сар гармын хугацаанд Kaixin Esports багт  харьяалагдсаны эцэст одоогийн баг болох 17Gaming багтаа орж байв. Багтайгаа тэрээр PCS 7: Asia тэмцээнд дэдбайр, PGC 2022 тэмцээнд дэд байр, PGS 1 тэмцээнд тэргүүн байр эзэлж байв. PGC 2023 тэмцээнд багийн хамтаар дэд байрын шагналыгн хүртсэн билээ. Twire rank нь 93.


Poster by Pani

4-р байранд Хятад улсын тоглогч xwudd буюу Wu-Bo байрлаж байна. Тэрээр 2001.02.08 өдөр төрсөн. Анхны баг болох Oh My God багтайгаа тэрээр 2020 онд нэгдэж байжээ. Түүний дараагаар NewHappy багт 2021 онд элсэн оржээ. NewHappy багтайгаа 6 сарын турш хамт тоглосон бөгөөд үүний дараагаар Team Weibo багт нэгджээ. Үүний дараагаар 2022 онд WuDu багт нэгдэн 6 сар гаруй хамт байсны эцэст 2022.06.07 өдрөөс эхлэн 17 Gaming багт харьяалагдах болжээ. 17 Gaming багтайгаа PCS 7: Asia тэмцээнд дэд байр мөн PGC 2022 тэмцээнд дэд байр эзэлж байсан. Харин 5 сард болсон PGS 1 тэмцээнд аваргын цомыг өргөсөн билээ. Саяхан болсон PGC 2023 тэмцээнд дэд байр эзэлсэн. Twire rank нь 93.


3-р байранд Вьетнам улсын тоглогч Himass буюу La Phuong Tien Dat байрлаж байна. Тэрээр 2003.08.16 өдөр төрсөн. APAC бүсийн тоглогчдын төлөөлөл болсон тэрээр анх 2020 онд IC Esports, Notorious Dudes, Ikarus Cyber гэх багуудад тоглож байжээ. Харин 2021 оны 1 сараас X-Stadium Thu Duc багт нэгдэв. Энэ багтайгаа тэрээр PUBG Vietnam Series 2021 тэмцээнд дэд байр эзлээд зогсохгүй хамгийн их kill-тэй тоглогч болж байв. Үүний дараахан одоогийн харьяалагдаж байгаа баг болох CERBERUS Esports багтаа оржээ.Уг багтайгаа PCS 7: APAC тэмцээнд дэд байр мөн PGC 2022 тэмцээнд 6-р байр эзэлж байсан. Twire rank нь 93.


2-р байранд Хятад улсын тоглогч Aixleft буюу Zuo Zixuan байрлаж байна. Тэрээр 2001.10.24 өдөр төрсөн. PUBG-аас өмнө тэрээр Overwatch тоглоомын Star Horn Royal Club багт тоглодог байв. Үүний дараагаар PUBG-ийн карьер нь Royal Never Give Up багаас эхэлсэн байна. RNG багт 2 жил гарам тоглосны дараа одоогийн Petrichor Road багтаа нэгджээ. Түүний хувьд Petrichor Road багтайгаа PUBG-ийн зүгээс зохион байгуулдаг PUBG Continental Series: Asia 4,5,6 тэмцээнүүдэд аварга авч байжээ. Мөн PGC 2023 тэмцээнд 4-р байр эзэлжээ. Twire rank нь 95.


Poster by Pani

Тэргүүн байранд Өмнөд Солонгос улсын тоглогч seoul буюу Cho Gi-yeol байна. Тэрээр 2000.08.10 өдөр төрсөн. Анх Lunatic-hai багт 2018 оны 10 сард нэгдэн төд удалгүй сар гармын хугацаанд баг тарж багийн гишүүдтэйгээ Element Mystic багт нэгджээ. 3 сар гармын хугацаанд Element Mystic багт тоглож байгаад дараачаар нь MediaBridge Square багт оров. Үүний дараа нь 10 сар гаруй хугацаа өнгөрөн seoul DPG EVGA багт нэгдэв. Төд удалгүй сарын дараа баг нь бүрэлдэхүүнээ emTek StormX e-sport багт зарснаар emTek StormX e-sport багийн нэрэн доор тоглох болов. 2020 оны 6 сарын сүүлээр Danawa Esports багтаа нэгдэн одоог хүртэл тоглосоор байгаа билээ. Тэрээр Danawa Esports багтайгаа PCS 5: Asia тэмцээнд 3-р байр, PGC 2021 тэмцээнд 5-р байр эзэлсэн амжилттай байна. PGS 1 тэмцээний Үнэ Цэнтэй Тоглогчийн шагналыг хүртсэн билээ. Мөн саяхан болсон PGC 2023 тэмцээний аваргыг аваад зогсохгүй MVP-ийн шагналыг хүртсэн билээ.


https://twire.gg сайтийн хувьд тоглогчдийн чансааг гаргахдаа PCS 4-ээс эхлэн зөвхөн Tier S тэмцээнүүдийн дүнгээр гаргаж байгаа болно. Мөн тоглогч бүрийн хувийн тоглолтийн үзүүлэлтийгболон багийн эзэлсэн байрыг харгалзан чансаагаа гаргадаг.


Нийтлэлийг: Pani


350 views0 comments

Recent Posts

bottom of page