top of page
  • Oyunbat .O

PGC 2023 CHAMPIONSHIP "DANAWA ESPORT"

Өмнөд Солонгос улсын баг "Danawa Esports" PGC 2023 тэмцээний аваргын цомын хамт 600,000$ авснаар 5 жилийн дараа PUBG дэлхийн аваргын цомыг Өмнөд Солонгос улсаас дахин нэг удаа хүртэж байна.


Danawa Esports багийн бүрэлдэхүүн:

Danawa Esports
Photo by @pubgesports

Анхны дэлхийн аварга болох PGC 2019 тэмцээнд Өмнөд Солонгос улсын Gen.G Esports баг тэргүүлж байв. Тухайн үед Danawa Esports багийн тоглогч Loki Gen.G багийн бүрэлдэхүүнд байсан билээ. Ингэснээр Loki-ийн хувьд 2 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртэж байна.


Loki
Photo by @pubgesports

Тэмцээний дэд байраар PGS 1 тэмцээний аваргууд болох Хятад улсын 17Gaming баг шалгарч 280,000$ эзэд болжээ. Харин гуравдугаар байранд CIS бүсийн баг болох Twisted Minds баг орж 160,000$ өөрсдийн болгожээ. Дөрөвдүгээр байранд Aixleft тэргүүтэй Хятад улсын Petrichor Road баг тус тус шалгарчээ.

Тэмцээний MVP тоглогчоор Danawa Esports багийн тоглогч seoul тодоржээ. Түүний хувьд PNC 2023 болон PGS 1 тэмцээнүүдэд үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэж байсан билээ.


Тэмцээний хувьд бүс бүрийн шилдэг 32 баг 2023.11.18 сараас Тайланд улсын Бангкок хотод эхэлж өчигдөр буюу 2023.12.03 өдөр хүртэл тоглолтоо хийж өндөрлөлөө.


https://escharts.com сайт дахь тоон мэдээгээр дунджаар 113,464 үзэлт, хамгийн их үзэлт нь 263,656 байна. Мөн тэмцээний шууд дамжуулалтыг Вьетнам хэлээр хамгийн их хүн үзжээ.


Нийтлэлийг: Pani

100 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page