top of page
  • Oyunbat .O

PMGC 2023 GRAND FINALIST FROM LAST CHANCE

Last Chance шат дууссанаар Grand Final-д оролцох багуудын нэрс тодорохой боллоо. Last Chance шатнаас шалгарсан багуудын талаарх товч мэдээллийг хүргье.



1. Вьетнам улсын аваргууд болох D'Xavier баг Last Chance шатны тэргүүн байраар шалгаржээ. Тэдний хувьд PUBG Mobile Global Championship 2023 - Qualification Points Bьетнам улсаас шалгаран PMGC 2023 тэмцээнд оролцох эрхээ авч байжээ. Өмнө жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэсгийн шатнаасаа шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлж байжээ.


Бүрэлдэхүүн:

2. Хоёр ихэр тоглогч болох Luxxy, Zuxxy нарын баг болох Индонез улсын Persija EVOS баг Last Chance шатны дэд байраар шалгарч Grand Final шатанд тоглох эрхтэй болжээ. Тэд мөн л PUBG Mobile Global Championship 2023 - Qualification Points Индонез улсаас дэлхийн аваргын тэмцээнд шалгарсан билээ.


Бүрэлдэхүүн:

3. Америк улсын мэргэжлийн и-спортын байгууллага болох FaZe Clan-ний PUBG Mobile төрлийн баг Last Chance шатны гуравдугаар байраар финалын шатанд шалгарчээ. Тэд өмнө PMGC 2022 тэмцээнд Survival Stage шат хүртэл явж тэмцээнээ өндөрлүүлж байсан бол энэ удаа Grand Final-д шалгараад байна.


Бүрэлдэхүүн:

4. Монгол улсын төлөөллүүдийн нэг IHC Esports баг дахин нэг удаа Grand Final шатанд тоглохоор боллоо. Тэд хасагдах аюултай нүүрт тулсан ч эцсийн мөчид гайхалтай сайн тоглолтийг үзүүлэн аюулаас мултарч чадсан билээ. Өмнө жилийн дэлхийн аваргаар мөн л Last Chance шатнаас шалгаран тэмцээнээ 5-р байраар тэмцээнээ өндөрлүүлж байв.


Бүрэлдэхүүн:

5. Малайз улсын Yoodo Alliance баг Grand Final-д орох сүүлийн эрхээр тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр болсон билээ. Тэдний хувьд PUBG Mobile Global Championship 2023 - Qualification Points Малайз улсаас шалгаран дэлхийн аваргын тэмцээнд оролцож байна. Өмнө PMGC 2022 тэмцээнд хэсгийн шатнаасаа тэмцээнээ дуусгаж байсан билээ.


Бүрэлдэхүүн:

Нийтлэлийг: Pani

151 views0 comments

Recent Posts

See All

Recent Posts

bottom of page