top of page
  • Oyunbat .O

GRAND FINALIST FROM GROUP STAGE

Өчигдөр буюу 11.16 өдөр ШАР хэсгийн тоглолт дууссанаар хэсгээс GRAND FINALIST-ууд буюу 9 багийн нэрс тодорхой боллоо. Шалгарсан багуудийн тухай товч мэдээллийг хүргье.

НОГООН хэсэг
Grand Finalist

1. Бразил улсын Loops Esports баг PMGC 2023 Qualification Points-оор Бразил улсаас PMGC 2023 тэмцээнд орох эрхээ авжээ. Тэдний хувьд ,өмнөх бүрэлдэхүүнээрээ PMGC 2020 тэмцээнд оролцож байсан боловч тоглогчийн буруутай үйлдлийн улмаас тэмцээнээс хасагдаж байсан бол энэ удаа шинэ бүрэлдэхүүнээрээ хэсгээ тэргүүлэн Grand Final-д оролцоно.

Бүрэлдэхүүн:

2. Alpha 7 Esports нь Бразил улсын и-спортын байгууллага билээ. Тэд PMPL - Americas Championship Fall 2023 тэмцээнээс PMGC 2023 тэмцээнд оролцох эрхээ авч байв. Өмнө PMGC 2022 тэмцээнд Survival Stage шатнаас тоглож тэмцээнийг гуравдугаар байранд орж дуусгаж байсан бол энэ удаа тэд хэсгээсээ дэд байраар гарч Grand Final-д оролцохор болжээ.

Бүрэлдэхүүн:

3. Өмнөд Азийн аваргууд болох Монгол улсын Stalwart Esports баг нь PMGC 2023 Qualification Points-оор Өмнөд Ази бүсээс PMGC 2023 тэмцээнд оролцох эрхээ өөрсдийн болгожээ. Тэд өмнө нь PMGC 2022 тэмцээнийг дөрөвдүгээр байраар өндөрлүүлж байв. Энэ удаа тэд бүрэлдэхүүний өөрчлөлттэйгээр PMGC 2023 тэмцээнд оролцож байна.

Бүрэлдэхүүн:

  • Action

  • ICY

  • Top

  • NIRZED

УЛААН хэсэг
Grand Finalist

1. Солонгос улсын баг Nongshim RedForce нь улаан хэсгийн тэргүүн байраар шалгарсан билээ. Тэдний хувьд PUBG Mobile Rivals Cup 2023 тэмцээнээс PMGC 2023 тэмцээнд шалгаржээ. Өмнөх жил тэд PMGC 2022 тэмцээнийг хэсгээсээ ч гарч чадалгүй өндөрлүүлж байсан бол энэ удаа бүр тэргүүлэн гарч ирснээр Grand Final-д тоглох эрхийг авч чаджээ.

Бүрэлдэхүүн:

2. Хятад улсын Six Two Eight баг нь PUBG Mobile Global Championship 2023 - PEL Qualifier тэмцээнээс дэлхийн аваргад орох эрхээ авсан байна. Тэд улаан бүсээс дэд байраар шалгаран Grand Final шатанд оролцохоор болсон билээ.

Бүрэлдэхүүн:

3. Улаан хэсгийн гуравдугаар байраар Индонез улсын Morph GPX баг шалгарснаар Grand Final-д тоглохоор болсон билээ. Тэд PUBG Mobile Super League - Southeast Asia Fall 2023 тэмцээнээс дэлхийн аваргын эрхээ өөрсдийн болгож байжээ.

Бүрэлдэхүүн:

ШАР хэсэг
Grand Finalist

1. Казакстан улсын Major Pride баг нь PUBG Mobile Pro League - European Championship Fall 2023 тэмцээнээс PMGC 2023 тэмцээнд шалгарч байв. Тэдний хувьд өмнө дэлхийн аваргад оролцож байгаагүй бөгөөд анхны дэлхийн аваргын тэмцээн дээрээ гараагаа сайн эхлүүлэн хэсгээ тэргүүлэн Grand Final шатанд шалгарчээ.

Бүрэлдэхүүн:

2. Шар хэсгийн дэд байраар Монгол улсын 4Merical Vibes Esports баг шалгарсан билээ. Тэдний хувьд PMGC 2023 тэмцээнд PUBG Mobile Pro League - South Asia Championship Fall 2023 тэмцээнээс шалгаран мөн л анхныхаа дэлхийн аваргын тайзанд гарч Grand Final шатанд тоглохоор болж байна.

Бүрэлдэхүүн:

3. Хятад улсын Team Weibo баг нь Peacekeeper Elite League 2023 - Championship Points-оор PMGC 2023 тэмцээнд шалгарсан билээ.

Бүрэлдэхүүн:

Нийтлэлийг: Pani


178 views0 comments

Kommentare


Recent Posts

bottom of page