FaZe Clan 2026 оны улирлын jersey-гээ танилцууллаа
- Masha Mnn
- 7 hours ago
- 1 min read
Хойд Америкийн цахим спортын байгууллага FaZe Clan 2026 оны улирлын шинэ эспорц өмсгөлийг танилцууллаа.

Хар, улаан өнгийн дижитал camouflage-тай энэхүү хувцсыг олон улсын тэмцээнүүдэд оролцохдоо өмсөнө. Саяхан буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 23-нд олон нийтэд танилцуулсан энэхүү загварт байгууллагын ивээн тэтгэгчдийн лого багтсан бөгөөд Rollbit-ийн лого төв хэсэг болон зүүн мөрөнд байрласан.
Rollbit 2024 оны наймдугаар сараас хойш FaZe Clan-ийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа. 2025 оны есдүгээр сард талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, FaZe Clan-ны жилийн орлогыг 1.75 сая ам.доллараас 3.25 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр тохиролцсон. Энэхүү шинэ өмсгөлийг FaZe Pro Shop дээр 80 ам.долларын үнээр (ойролцоогоор £61.10) худалдаалж байна.
Шинэ хувцас нь FaZe Clan-ийн StarLadder Budapest Major тэмцээний өмнө гарч байгаа бөгөөд баг эхний шатанд Хятадын Lynn Vision Gaming багтай тоглолтоо эхлүүлсэн билээ.
Сүүлийн жилүүдэд цахим спортын байгууллагууд шинэ өмсгөл гаргангаа фанатуудтай харилцах шинэ арга замуудыг нэвтрүүлэх болсон. Жишээ нь, Францын Team Vitality энэ оны тавдугаар сард АНУ-ын Ivy League сургуулиас сэдэвлэсэн шинэ өмсгөлөө гаргасан.
Олон нийтийн хариу үйлдэл
Өмсгөл гарсны дараа FaZe Clan-ийн фанатууд Rollbit-ийн лого том хэмжээтэй харагдаж буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Rollbit нь Counter-Strike 2 олон нийтийн дунд маргаан дагуулсан ба энэ казино нь 11-р сарын 24–12-р сарын 14-нд болох Budapest Major-ийн албан ёсны түнш болсон нь олон хүнд таалагдаагүй юм.
“Компанийн лого багийн логогоос ч том харагдаж байхад энэ өмсгөл зарагдана гэж би лав итгэхгүй байна. Өмнөх хэдэн жилийн өмсгөлөө авсан нь яамай даа, тэр үед багийн өмсгөл цөөн хэдэн ивээн тэтгэгчтэй цэвэрхэн байсан”, “Ямар айхтар доошоо ороо вэ, өмнө нь хамаагүй гоё байсан” гэх зэргээр фанатууд шүүмжилж эхэлжээ.
FaZe Clan-ийн өмнөх өмсгөлийн ивээн тэтгэгчдэд Nissan, GFUEL зэрэг брэндүүд багтдаг байсан.











Comments