top of page
  • Writer's pictureSase The Netrunner

MMR буюу цолоо хэрхэн зөв, хурдан нэмэх вэ? ( Цуврал зөвлөмж дугаар 1 )

Манай сайтыг зүгээс Dota 2 сонирхогч залуусдаа зориулан ямарч Bracket - нд өөрийн MMR - г хэрхэн хурдан болоод зөв аргаар нэмэх зөвлөмжийг цуврал болгон хүргэхээр бэлэн болоод байна.


MMR

MMR - Match Making Rating - Тоглогчийн ур чадварт харгалзах оноо

Dota 2 тоглодог бараг бүх хүн цолоо ахиулж, MMR - аа өндөр түвшинд байлгахыг хүсдэг. Энэ нь олон тоглогчдын бахархал төдийгүй илүү чанартай тоглолтуудыг хийх боломжийг олгодог. Гэсэн ч таны тоглолтын чадвар ахиж түвшин ахих тусам тоглоом улам хэцүү болж байгааг анзаарах болно.

Зарим тоглогчид зөвхөн Immortal цол нд хүрэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг бол энэ нь тэднээс өдөр бүр 5-10 цагийг Dota 2 - т зарцуулах нөхцлийг шаарддаг гэж хэлж болно. Мэдээж та гоц нэгэн биш бол шүү дээ. Гэвч тэдний аялал зөвхөн тоглоом тоглохоор зогсдоггүй, тэд мөн Guide уншиж, мэргэжлийн тоглогчдын Player Perspective тоглолтуудыг үзэж өөрийн чадварыг тогтмол сайжруулснаар чанартай мэдлэг олж авдаг.


Зөвлөмж 1: Зөвхөн нэг Role дээр тоглох

MMR

Хэрэв та MMR хурдан ахихыг хүсч байвал хамгийн сайн аргуудын нэг бол Ranked тоглолтонд тодорхой Role - д анхаарлаа төвлөрүүлэх явдал юм. Үе үе дүрээ солих нь үнэхээр хөгжилтэй бөгөөд тоглоомыг шинэлэг байлгадаг ч энэ нь таны MMR-д маш сөрөг нөлөө үзүүлдэг.

Нэг ёсондоо тоглож буй байрлалаасаа шалтгаалаад тоглоом маш өөр өөр байдаг. Жишээлбэл: Carry буюу Pos1 тоглох нь та аль болох бага эрсдэл дунд фармлаж эрсдэл бага гаргахыг хичээх ёстой бол эсрэгээрээ Offlane буюу Pos3 -ийг Core байрлал гэж үздэг ч дайн эхлүүлэх нь тус байрлалыг гол үүрэг байдаг тул та ихэвчлэн багийн төлөө дайнд биеээ гаргуунд гаргах хэрэгтэй болдог.

Тэгэхээр та Role бүрийн үүргийг маш сайн судлаж аль Role нь таны тоглолтын арга барил болон таны давуу талуудтай илүү нийцэж байгааг ажиглан өөрийн MMR - ийг ахиулах үндсэн Role - оо болгон сонгох нь чухал юм.


Зөвлөмж 2: Тухайн Patch - нд хүчтэй байгаа цөөн баатруудаар тоглох

MMR

Цол ахих дараачийн шалгарсан арга бол тухайн Patch - нд хүчтэй байгаа түгээмэл баатраар тоглох явдал юм. Хамгийн түрүүнд та өөрийн тоглодог баатрийн тоогоо аль болох цөөн тооны хэдэн баатар дээр барихыг хичээх ёстой ба энэ нь танд маш олон давуу талыг бий болгоно. Наад зах нь нэг баатраараа олон давтан тоглох нь танд тухайн баатрын Cast Range, Cooldown зэргийг бүрэн мэдэрч илүү сайн тоглолт гаргахад тустай байдаг. Товчхондоо бол 20 тоглолтонд 20 өөр баатраар тоглохын оронд 2 баатраар 10 10 удаа тоглох нь танд хамаагүй илүү үр дүнг өгөх болно. Гэхдээ мэдээж та MMR -аа Boost хийх гэж байгаа бол шүү дээ.


MMR

Тоглогчид эсрэг баатруудаа Counterpick хийх гэж санаа уралдуулан сонгодог. Гэвч сайн Counter баатар байж болох ч тухайн Meta - д буюу Patch - нд төдийлөн сайн биш байгаа бол Lane дээ давуу авч чадсан ч тоглоомын ерөнхий үр дүнд төдийлөн том нөлөө үзүүлж чаддаггүй.

Ихэнх тоглогчид дээрх арга барилд төдийлөн дуртай байдаагүй ба хэт уйтгартай гэж үздэг боловч Pro буюу мэргэжлийн тоглогчид энэ аргыг үргэлж хэрэглэснээр дээр байгааг санаарай.

Хэрвээ та үнэхээр бүр үнэхээр өөрийн тогломоор байгаа Offmeta баатраар тогломоор байгаа бол заавал Ranked тоглолт биш Unranked болон Turbo горимд тоглож хорхойгоо дараарай.


Зөвлөмж 3: Тухайн баатрын Optimal буюу шилдэг Build-ийг дага

Тоглогчдын гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол дур мэдэн өөрийн Skill авалт болон Item авалтаа шийддэг явдал юм. Улны тоглогчдын гаргадаг нийтлэг алдаа нь Lane - дээ ялж тоглоом амархан санагдаж эхлэх үед Talent эсвэл Item - аа Кинон дээр гардаг шиг сонгосноор тоглолтоо алдаг.

MMR

Ирваа Item Build - ээр хөгжих нь танийг болон таний багийг зөвхөн хожигдол л хүргэнэ гэдгийг үргэлж санаарай.


By the way:

Dota2 Immortal цолтой тоглогчид нийт тоглогчдын 1.7% - г эзэлдэг буюу ойролцоогоор 135'000ш account байдаг. Энэ нь Divine V тоглогчдоос 3 дахин олон гэсэн үг юм.


Дараагийн цувралаар илүү сонирхолтой аргуудаас хуваалцахаа амлаж байна.


Нийтлэлийг: Sase The Netrunner



1,679 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page