top of page
728x90.gif

Marvel Rivals PlayStation Cups гэж юу вэ, хэрхэн оролцох вэ?

Marvel Rivals тоглоом 2025 оны туршид PS5 тоглогчдод зориулан PlayStation Cups нэртэй консолд онцгой тэмцээнүүдийг зохион байгуулж байна. Энэхүү цуврал тэмцээн нь дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Marvel Rivals PlayStation Cups

PS5 хэрэглэгчид тухайн бүс нутгийнхаа тоглогчидтой өрсөлдөж, Units, цол, болон бусад шагналуудыг хожих боломжтой. Sony-оос гаргасан мэдээллийн дагуу тэмцээний хуваарь болон хэрхэн бүртгүүлэх талаар хүргэж байна.

Эдгээр тэмцээнүүд нь Marvel Rivals Championships (MRC) шиг бүтэцтэй явагдана. Тэмцээн нь зөвхөн PS5 дээр тоглоом дотроо зохион байгуулагдана. Үүнд Америк, EMEA (Европ, Ойрх Дорнод, Африк) болон Номхон далайн бүсүүд оролцох бөгөөд шилдэг багууд шат дараалсан тоглолтоор шалгарч, сар бүрийн тусгай шагналуудын төлөө өрсөлдөх юм.

Marvel Rivals PlayStation Cups-д хэрхэн оролцох вэ:
  1. PS5 дээрээ Marvel Rivals тоглоомыг нээх,

  2. Дээд талд байрлах “Tournaments” цэсэнд орох,

  3. “Marvel Rivals PlayStation Cups”-г сонгох,

  4. Бүс нутгаа сонгох,

  5. Баг эсвэл faction-д бүртгүүлсэн эсэхээ шалгах,

  6. Дээрх алхмуудыг хийснээр PlayStation Cup-д оролцоход бэлэн болно.

Анхаарах зүйлс: Бүртгүүлэхдээ 16+ настай байх шаардлагатай. Дэлгэрэнгүй дүрэм, зааврыг албан ёсны сайтаас харах боломжтой
Тэмцээний бүтэц:

PlayStation Cups сар бүр дөрвөн шаттайгаар явагдана:

  • Бүртгэл (Registration)

  • Шөвгийн 8 (Quarterfinals)

  • Шөвгийн 4 (Semifinals)

  • Шувтаргын тоглолт (Finals)

Quarterfinal-аас хойших шатнууд нь single-elimination буюу хожигдсон баг шууд хасагдана.
Шагналууд:

Сар бүрийн уралдаанд шилдэг 8 баг дараах шагналуудыг хүртэнэ:

  • Faction Trophy

  • Онцгой цол хэргэмүүд (Titles)

  • 2700 Units хүртэл авах боломжтой (түрүүлсэн багийн гишүүн бүрд)

2025 оны сарын бүрийн хуваарь:

📅 4-р сар:

  • Бүртгэл: 4-р сарын 12-16

  • Quarterfinals: 4-р сарын 26, 14:00 (UTC-4)

  • Semifinals: 4-р сарын 26, 15:30

  • Finals: 4-р сарын 26, 17:00

📅 5-р сар:

  • Бүртгэл: 5-р сарын 1-31

  • Шөвгийн шат: 5-р сарын 31, мөн цагаар

📅 6-р сар:

  • Бүртгэл: 6-р сарын 1-28

  • Тоглолтууд: 6-р сарын 28

📅 7-р сар:

  • Бүртгэл: 7-р сарын 1-26

  • Тоглолтууд: 7-р сарын 26

📅 8-р сар:

  • Бүртгэл: 8-р сарын 1-30

  • Тоглолтууд: 8-р сарын 30

📅 9-р сар:

  • Бүртгэл: 9-р сарын 1-27

  • Тоглолтууд: 9-р сарын 27

📅 10-р сар:

  • Бүртгэл: 10-р сарын 1-25

  • Тоглолтууд: 10-р сарын 25

📅 11-р сар:

  • Бүртгэл: 11-р сарын 1-29

  • Тоглолтууд: 11-р сарын 29

📅 12-р сар:

  • Бүртгэл: 12-р сарын 1-27

  • Тоглолтууд: 12-р сарын 27

NetEase болон Sony нь Marvel Rivals тоглоомын esports тал дээр анхаарлаа хандуулж байгаа бөгөөд энэхүү PlayStation Cups нь шинэ тоглогчдыг тодруулж, өрсөлдөөнт орчныг бүрдүүлэх зорилготой юм.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page