Esports anomaly: #7 Controller>Mouse and Keyboard
- esportsenewsmn
- Feb 20
- 2 min read
Esports-ын FPS төрлийн тоглоомуудыг Mouse, keyboard-оор тоглоход хамгийн тохиромжтой байдаг. Гэхдээ зарим тоглоомыг controller холбоод тоглох боломжтой ба Controller-oop тоглож байгаа хүн crosshair-aa байн дээрээ оновчтой авчрах тун хэцүү тул aim assist гэх механикийг controller-оор тоглож байгаа тоглогч нар ашигладаг. Хэдийгээр aim assist-тай хэдий ч controller-oop тоглодог тоглогч нар тоглоомын бусад механикийг ашиглахад хэцүү тул mouse, keyboard-оор тоглодог тоглогч нар ямагт давуу талтай байдаг. Тэгвэл үүнээс эсрэг байр суурьтай хэсэг бүлэг хүмүүс бий.

Тэд ч өөрсдийнх нь зөв гэдгийг баталж харуулсан. Энэ байр суурийг баталж чадсан хамгийн анхны хүн бол “ImperialHal”. Энэ залуу бол Apex Legends-ын мэргэжлийн тоглогч ба TSM багт тоглодог байсан. Тэрээр мэргэжлийн тоглогчийн карьераа анх H1Z1 гэх тоглоомоос эхэлж явцандаа Apex Legends тоглоом руу шилжжээ. Тэрээр анх mouse, keyboard-oop тоглодог байсан ба A,B,C tier тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлдэг байсан ч S-tier буюу хамгийн чухал тэмцээн APGC тэмцээндээ 2023 оныг хүртэл хамгийн дээд талдаа 7-р байранд л орж байжээ. Анх controller-oop тоглох санаа нь ranked leagues тоглож байхад нь орж ирсэн ба санаа гэхээсээ илүү ranked leagues дээр controller-oop тоглодог тоглогч нартай ойрын зайнд байлдаад дийлэхгүй байснаа тэр үедээ анзаарчээ. Apex Legends нь өөрөө crossplay тоглоом тул controller хэрэглэдэг console болон pc хэрэглэгч нар цуг тоглож болдог юм. Гэхдээ console хэрэглэгч нар fps-ын асуудалтай нүүр тулах тул компьютертаа controller залгаад тоглож эхэлсэн байна. Түүний бодож байгаагаар Apex Legends бусад Fps төрлийн тоглоомуудаас ялгаатай нь дайснаа нэг сумаар алах боломжгүй. Бас Track shooting механик зонхилсон тоглоом тул aim assist-тай тоглогч нар сум алдахгүй байгаа онох магадлал нь хамаагүй өндөр гэж үзсэн байна. Өөрийн бодол өөртөө зөв гэгчээр controller-oop тоглож эхэлсэн нь түүний хувьд маш том мөрий байсан ба хэрэв энэ нь бүтэлгүйтвэл баггүй ч болох тийм нөхцөл байдалд тэр үедээ орсон байжээ. Үнэхээр л түүний бодсоноор aim assist-тай тоглоход ойрын зайн тулаанууд дээр ялагдахаа больж эхэлсэн ба үр дүнгээ өгч эхэлжээ. Эхний үр дүн нь ALGS:2023 Split 1 playoffs байсан ба 300,000$ төлөө бүс бүсийн шилдэг 40 баг нэгээ үзэж нэхий дээлээ тайлалцахаар Birmingham-д цуглав. Мань эрийн баг TSM хэсгийн шатнаас нэгээр гарч шууд playoff-т шалгарсан ба түүний дараа яг амиа тавих хасагдах шатан дээр Xset, Acend, NRG гэсэн 3 багтай оноо ойрхон алалцсан ба яг сүүлийн мап дээр аль баг түрүүлэх нь шийдэгдэх нөхцөл байдал үүссэн байна. Яг ийм байдлаас Acend багтай сүүлчийн тойрогт тунаж үлдсэн энэ үед “ImperialHal” aim assist-ын ид шидийг агаар дээр буудаж байхдаа харуулсан юм. ТSM баг сүүлийн мап дээр түрүүлснээр аварга авч “ImperialHal” анх удаа S-tier тэмцээнд түрүүлж MVP нь болсон ба хамгийн гол нь өөрийнх зөв гэдгийг баталж харуулсан нь хамгийн чухал байсан юм. “ImperialHal”-aac хойш controller-oop тоглох мэргэжлийн тоглогчдын тоо нэмэгдсэн ба одоогоор Apex Legends-ын шилдэг 10 тоглогчийн 4 нь controller ашиглаж байна. Түүний ярьснаар хэрэв controller ашиглаж эхлээгүй байсан энэ тоглоомыг тоглохоо аль хэдийнээ болих байсан гэж хэлсэн ба хэрэв aim assist-г nerf-лэхгүй бол mouse, keyboard-руу шилжихгүй гэжээ. Apex Legends шиг бусад тоглоомны aim assist тийм хүчтэй бол бусад
Fps төрлийн тоглоомуудыг controller-oop тогловол хэр байх бол? Бас л сонирхолтой...
Эх сурвалж: Two Sentries хуудаснаас зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай.
Comments