Esports anomaly: #8 With a stand-in? no problem...
- esportsenewsmn
- Feb 6
- 4 min read
CS2-г сервер дээр 5 хүн тоглодог. Энэ 5 хүн нэгэн цул болж байж амжилт үзүүлэх нь дамжиггүй ба хэрэв нэг хүн нь байхгүй бол уг багийн системд гажилт үүсэх үү? Аль эсвэл багт эсрэгээр үйлчлэх үү? Дийлэнх тохиолдолд уг багийн амжилт үзүүлэх магадлал нь буурах хэдий ч эсрэгээрээ бүр илүү амжилт үзүүлсэн тохиолдлууд мэр сэр бий. Энэ удаагийн цувралаар шилдэг Stand-in-тай амжилт үзүүлсэн багуудын талаар бичих болно.

1. “Snax” for ENCE(IEM Dallas 2022)-ENCE баг эд гарч ирж байх үед ENCE багийн “Star rifler”, “Spinx”-ын виз гараагүйн улмаас АНУ-руу нэвтрэх боломжгүй болсон байна. Яг энэ мэдээллийн араас ENCE баг түүнийг орлох тоглогчоор “Snax”-г зарлав. ENCE баг өөрөө польшид цөмтэй тул нутгаасаа боломжтой тоглогчийг хайсан нь “Snax” болж таарсан хэрэг. Stand-in ээр тоглохоос өмнө “Snax” tier 3-ын хэд хэдэн багуудад тоглосон ч амжилт муутай байсан ба ENCE-д тоглох нь түүний хувьд бараг бурхнаас өгч буй бэлэг мэт байсан юм. Ийнхүү тэмцээн эхэлж А хэсэгт Faze Clan, G2 багуудтай цуг хувиарлагдсан ENCE энэ хоёр дээр нэмээд MOUZ-г буулгаж аван шууд хагас шигшээд шалгарсан байна. Faze Clan-ны эсрэг хийсэн цувралд “Snax” багаас хамгийн өндөр rating-тэй тоглогч болсон. Хагас шигшээд тухайн үедээ хамгийн тааварлахад хэцүү гэгдэж байсан Furia-тай тоглоход 2-0 харьцаатай ялсан ба
бас “Snax” ENCE-ээс хамгийн өндөр rating-тэй тоглогч байжээ. Ийнхүү тэд финалд Cloud9-ны эсрэг таарсан ба харамсалтай нь өрсөлдөөн үзүүлж чадалгүй 0-3 харьцаатай хожигдож IEM Dallas тэмцээний дэд байранд оржээ. Stand-in-тай гэхэд бас муугүй л амжилт.

2. “Stewie2k” for G2(IEM Dallas 2024):IEM Dallas 2024 тэмцээний өмнө G2 багийн “HooXi” хувийн шалтгаанаас болж АНУ-руу багтайгаа тэмцээнд оролцох боломжгүй болов. G2 баг тохирох тоглогчийг яаралтай олох хэрэг гарч визны асуудал улам хүндрэлтэй болсон одоо үед виз мэдүүлэх шаардлагагүйгээр шууд АНУ-аас сэлгээний тоглогч хайж эхлэв. АНУ-ын зах зээл дээр баггүй гайгүй тоглогч байхгүй энэ үед ганц хүн сул байсан нь Valorant-aac эргэн ирж Legacy багт туршилтаар тоглоод бүтэлгү йтсэн “Stewie2k” байлаа. Түүний хувьд CS2-т эргэн ирэх нь хэцүү болсон энэ үед G2 багт тоглоод өөрийгөө харуулах нь төөний эргэн ирэлтэд эерэгээр нөлөөлөх нь мэдээжийн хэрэг байв. Ийнхүү G2 баг эцсийн байдлаар “Stewie2k”-г багийн бүрэлдэхүүнд оруулан цааш мэдүүлснээр тоглох нь ойлгомжтой болов. АНУ-аас европ сервер дээр 120-160 орчим ping-тэй, бас шөнийн цагаар багийн бэлтгэлийн тоглолтуудыг хийж эхлэв. Хааяа Faceit дээр регионоо солихоо мартаад тоглочихоор яг л зураг харагддаг тул “Stewie2k”-ын авсан мэдрэмжийг бол мэдэж л байна. Ийнхүү тэмцээн эхлэв. Хэдийгээр нээлтийн тоглолтонд Team Falcons-г хожсон ч Team Vitality-г яаж ч чадалгүй 0-2 оор хожигдож доод хүснэгт рүү унасан ба тэднийг HLTV Ranking #1 MOUZ хүлээж байлаа. Гэтэл MOUZ ядарсан байсан уу яасан G2 баг 2-1 харьцаатай ялсан нь сонирхолтой байв. Гэхдээ “Stewie2k”-ын нөлөө их байгаагүйг дурдах хэрэгтэй ч “nexa”-aac бол илүү байв.(Уг тэмцээний дараа “nexa”-г G2 баг чөлөөлсөн.) үхэх сэхэхээ үзэх эцсийн цувралыг Team Liquid-ын эсрэг хийсэн ба хэрэв G2-г бүр ул байсан гэвэл Team Liquid бүр улын ул байж таарснаар G2 арай чүү гэж хасагдах шат руу гарав. Плейоффт эхлээд Faze Clan-ны эсрэг гэндүүлэн dust2 сонгож гарч ирснээр Faze Clan барьц алдаж хожигдсон ч хэн nuke дээр нь ч самраад хаячина гэж бодох билээ. 13-2 оор G2 nuke дээр ялснаар 9z багтай хагас шигшээд таарч бас л зажлахгүй залгив. Ийнхүү финалд хэсгийн шатанд өөдөөс нь юу ч хийж чадаагүй Team Vitality-ын эсрэг таарсан байна. Эхний 2 мап дээр багууд тус тусын мапууд дээрээ overtime гарч нэмэлт цаг гаргасан ба 3 дахь мап дээр G2 баг ялж IEM Dallas-ын аварга болов. Хэдийгээр “Stewie2k”-ын нөлөө бага байсан хэн багийн IGL нь байхгүй баг өөрсдийг нь хожчино гэж бодох билээ?

3. “jks” for Faze Clan(IEM Katowice 2022):Дээр 2 дурдсан тохиолдлууд аль аль нь төгс биш жишээнүүд биш гэдгийг анзаарч байгаа байх. “Snax” багийг чирсэн ч баг нь түрүүлж чадаагүй. “Stewie2k” өөрөө бараг уланд байсан ч баг нь түрүүлсэн бол “jks”-ын тохиолдол төгстэй хамгийн ойрхон жишээ. 2019 онд #19 HLTV player of 2019 болсон ч “jks” ковидын үеийн онлайн CS.GO-ын хохирогч болж үзүүлэлт нь эрс унаснаар 2021 оны сүүл гэхэд бараг л баггүй болов. Түүний тоглож байсан Complexity Gaming баг түүнтэй гэрээгээ цуцлаагүй ч сэлгээ рүү шилжүүлсэн ба шинэ баг хайж эхэлсэн байв. Ийнхүү он гарч хамгийн эхний S-tier тэмцээн IEM Katowice 2022 эхлэх болоход Faze Clan багийн “ropz” ковидын халдвар авч хэсгийн тоглолтуудыг өнжих хэрэгтэй болсон байсан. Энэ үед ойр хавиасаа дэл сул тоглогч хайхад “jks” сул байсан нь тэр.(Faze Clan, Complexity Gaming нар АНУ-д төвтэй.) Ийнхүү “jks”-г Польш руу дагуулж явсан ба хэсгийн эхний тоглолтыг хийхэд “jks”-ын шаардлагагүй хожив. Дараагийн цувралыг MOUZ-ын эсрэг хийхэд “jks” энэ багийн хожигдох шалтгаан нь би баймааргүй байна гэж ярилцлага дээр ярьсан шигээ тоглож MOUZ-г 2-1 ээр хожиж нөлөөтэй тоглов. Хэсгийн шат дуусахтай зэрэгцэн “ropz” эргэж ирэхэд “jks”-ын хэрэггүй боллоо гэж бодож байтал плейофф яг эхлэхийн өмнө “rain”-ээс ковидын халдвар илэрснээр “jks” энэ удаа “rain”-ны байран дээр тоглох хэрэг гарсан байна. Плейоффын эхний тоглолтыг онлайн мангасууд гэгдэж байсан Gambit-тай тоглож үнэн мөн чанарыг нь Faze Clan нийтэд дэлгэв. Уг цувралыг “jks” 1.20 rating-тэй дуусгасан. Дараагийн өрсөлдөгч нь онлайн CS2-ын No1 гэгдэж байсан Heroic-той таарсан ба тайзны тоглолтон дээр Faze Clan ёстой арчиж гарсан байна. Багийн бүх тоглогчид нэмэх үзүүлттэй цувралыг дуусгасан. Ийнхүү финалын тоглолт Faze Clan, G2 багуудын хооронд bo5 журмаар явагдсан ба хэдийгээр цуврал 3-0 харьцаатай Faze Clan-ны талд дууссан ч цувралын бүх мапууд маш өрсөлдөөнтэй, цөөхөн раундын зөрүүтэй дууссан юм. Ялангуяа 2 дахь мап, Mirage дээр 31-27 харьцаатай Faze Clan ялсан ба “jks”-ын B Site дээр хийсэн хамгаалалтууд болон clutch тоглолтууд нь түүний 2019 оны “jks” эргэн ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлж байсан юм. Мөн “jks” play-in-д Sprout-ын эсрэг хийсэн цуврал дээр л ганцхан 1.00 rating ээс бага үзүүлэлт үзүүлсэн ба бусад бүх цуврал дээр 1.00 ээс өндөр rating-г үзүүлсэн байна. Ийнхүү энэ тэмцээнд байх ч ёсгүй, баг хайгаад явж байх ёстой байсан хүн Faze Clan багийн аварга болох гол шалтгаан болж CS-ын S-tier тэмцээнд түрүүлсэн анхны бөгөөд цорын ганц Австрали тоглогч болсон түүхтэй.
Эх сурвалж: Two Sentries хуудаснаас зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай.











Comments