top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

ESN National Championship: CS2

Цахим спортын Esports Network байгууллага "BLAST Premier Fall: Showdown 2024" Ази бүсийн сонгон шалгаруулалтад Монгол улсаа төлөөлөн оролцох багийг тодруулах ESN National Championship: CS2 тэмцээнд The MongolZ баг түрүүллээ. Энэ 3-р сарын 27-аас 4-р сарын14-ний өдрүүдэд зохиогдсон ESN National Championship шагналын сан 30,000,000₮ юм.


Аваргын төлөөх тоглолт
  •  Аваргын төлөөх тоглолтод The MongolZ, Atox esports багууд өрсөлдөж ESN National Championship: CS2 тэмцээний аварга багаар The MongolZ баг тодорч 15,000,000 төгрөгийн шагнал, аваргын цом, "BLAST Premier Fall: Showdown 2024" Ази бүсийн сонгон шалгаруулалтад Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг авлаа. The MongolZ багийн бүрэлдхүүн Б.Гарьдмагнай “bLitz” М.Содбаяр “Techno4K” Б.Өсөхбаяр “910” М.Азбаяр “Senzu” Б.Аюуш "Mzinho" Б.Эрдэнэдалай “maaRaa” дасгалжуулагч  

  • Харин дэд аварга багаар Atox Esports тодрон, 8,000,000 төгрөгийн шагнал хүртлээ. Atox esports багийн бүрэлдхүүн Б.Ган-Эрдэнэ “dobu” Б.Бат-Энх “kabal” Б.Тэмүүлэн “MiQ” Э.Мөнхсайхан “Zesta” Н.Түвшинтөгс “Annihilation” Г.Төгөлдөр “flyNN” дасгалжуулагч

  • 3-р байрт IHC ESPORTS баг шалгарснаар 5,000,000₮-ийн эзэд боллоо

Тэмцээний MVP шагналыг The MongolZ багийн тамирчин Б.Аюуш "Mzinho" хүртэж, 2,000,000 төгрөгийг авлаа.

Үндэсний аваргын тэмцээнд нийт 64 баг "Single Elimination" байдлаар өрсөлдөж:

·       NITROMETHANE

·       IHC ESPORTS

·       KNOW HOW

·       BORN TO WIN багууд шалгаран, урилгаар Монгол улсын шилдэг багууд :

·       THE MONGOLZ

·       QUBE ESPORTS

·       THE HUNS ESPORTS

·       ATOX ESPORTS нар нэмэгдэж нийт 8 баг "BLAST Premier Fall: Showdown 2024"-ын Азийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийн төлөө өрсөлдөв.

 



Шалгарсан гурван баг финалын тоглолтод оролцохын тулд:

THE MONGOLZ ESN National championship тэмцээнд нэг ч ялагдалгүйгээр "Гранд Финал"-д шалгарчээ.

ATOX ESPORTS багийн хувьд Annihilation-г багтаа элсүүлээд удаагүй тэд нэг ч хожигдолгүй явсаар гол өрсөлдөгч The MongolZ багтай Upper Brakcet Finals-д учраа таарч 2:0 оноотойгоор "Гранд Финал"-д шалгарчээ.

IHC ESPORTS баг Closed Qualifier шатад 3030 нэрээр,  play-off шатнаас IHC ESports нэрээр оролцох болсон юм. Play-Off-ийн шатны эхний тоглолтоо Atox Esports багтай хийн 2:1 харьцаатай харамсалтай ялагдлыг хүлээсэн ч түүнээс хойш нэг ч ялагдалгүй явсаар Lower Bracket Finals-аас "Гранд Финал"-д шалгарчээ.  


Тайзан дээр…

Ямар ч тэмцээнд үзэгчид, тоглогчдыг холбож, арга хэмжээг амь оруулдаг зүйлс нь тэмцээний тайлбарлагчид, арга хэмжээний хөтлөгчид юм. ESN National championship 2024: CS2 Аваргын төлөөх тоглолтын  Үндсэн кастер: Lexor2K болон JWOO; Зочин кастер: KEi

Тэмцээний хөтлөгч: Baagii; Desk Host JALGUNAA, CHINZO RICARDO, Чинсанаа нар тэмцээнийг тайлбарлан хүргэлээ.

Тэмцээний тайзан дээр SQUADZZZ хамтлагийн бүжигчид, Нисванис хамтлаг, DJ CRAZY TUK үзэгч залууст уран бүтээлээ өргөлөө.


Ивээн тэтгэчдийн бэлэг

Тэмцээний ивээн тэтгэгчид Chio Chips Mongolia, Mountain Dew, Qube esports lounge нар

Shoppy.mn-ээс тасалбар авсан үзэгчдээс азтан тодруулж тоглоомын мауз, тоглоомын гар (keyboard) The MongolZ багийн өмсгөл зэргийг бэлэг болгов.

Хамгийн азтай үзэгч Atox esports багийн тамирчин MiQ-ийн ах иж бүрэн тоглоомын компьютер хожээ.

Тэмцээний үеэрх  арга хэмжээнүүд
  • "All Star Game" тоглолтыг өвөрмөц хэлбэрээр буюу Монголын CS-ийн үе үеийн шилдэг тоглогч, кастеруудыг  санал асуулгаар тодруулан эхний арван тоглогчдоос  хоёр баг бүрдүүлжээ. Үүнд:

Team Kei (Techno4K, Nin9, Dobu, Erkast)

Team bLitz  (Baagii Official, Kabal, Annihilation, Mzinho)

All Star Game-д Team Kei баг хожиж 2,000,000 төгрөг, харин MVP-ээр erkast шалгарч Mountain Dew ундааны нэг жилийн хэрэглээний эрхээр, All star Game-д оролцсон бүх тоглогчид Mountain Dew ундааны нэг сарын эрхээр тус бүр шагнуулжээ.

  •  Тэмцээний өмнө CS2 сонирхогч хүүхэд залууст зориулан Qube E-Gaming Lounge-ийн 1vs1 тэмцээн болов.

  • Гранд Финалд шалгарсан The MongolZ, Lower Bracket Final-д шалгарсан Atox Esports багуудын бүүтэд багуудын шинээр гарсан жерсиг худалдан авах, тамирчдын гарын үсэг авах, хамтдаа зургаа татуулах боломжоор хангалаа.

  • Тэмцээний гол ивээн тэтгэгч Chio Chips Mongolia-ийн амталгаа гэх мэт олон сонирхолтой арга хэмжээнүүд боллоо.


Нийт 8,000 мкв талбай бүхий 3-6 давхар UG arena-д танхим дүүрэн 3,000 үзэгчид, цахим спортын сонирхогч, хөгжөөн дэмжигч залуус цуглан ийнхүү аваргаа тодруулав.


Esports Network Монголын CS-ийн хөгжил дэвшил, тамирчдад тулгардаг саад бэрхшээл, үүнийгээ хэрхэн даван туулж одоогийн амжилтаа гаргасан, шинэ хичээллэх гэж буй залуус юун дээр анхаарах ёстой зэрэг олон агуулгыг багтаасан "ROAD TO BLAST" контентыг CS сонирхогч хүүхэд залууст үргэлжлүүлэн хүргэх болно.


Тэмцээний сурвалжлагыг хийсэн Г.Ашида, П.Санчирмаа 

Recent Posts

bottom of page