top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

ESL Pro League S19 тэмцээний Play Off шатны багууд тодорлоо.

Малта арал дээр сар орчим үргэлжилж байгаа ESL Pro League S19 тэмцээний Play Off шатны шилдэг 16 баг тодорч, тэмцээний оноолт гарлаа. 4-р сарын 23-аас эхлэн дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөн, дараагийн шатны (5-р сарын 12 хүртэл) тоглолтод 16 баг оролцох бөгөөд тэмцээний шагналын сан нь 750 мянган доллар юм.

Шилдэг 16 баг

ESL Pro League S19 тэмцээний Play Off шатны  А хэсэгт

  • Faze

  • Astralis

  • Virtus. Pro

  • 3DMax

ESL Pro League S19 тэмцээний Play Off шатны B хэсэгт

  • Team Vitality

  • BetBoom Team

  • The MongolZ

  • G2 Esports

ESL Pro League S19 тэмцээний Play Off шатны С хэсэгт

  • MOUZ

  • FlyQuest

  • GamerLegion

  • Team Liquid

ESL Pro League S19 тэмцээний Play Off шатны D хэсэгт

  • Natus Vincere

  • Complexity Gaming

  • ​BIG CLAN

  • MONTE

ESL Pro League S19 тэмцээний Play Off
Credit: ESL
Тэмцээний формат:

ESL Pro League S19 тэмцээний Play Off шатны формат

  • Нийт 16 баг өрсөлдөнө.

  • Бүх тоглолтууд Bo3 байна

  • Харин Гранд финал бол Bo5

Тэмцээний хугацаа

Group Stage

4-р сарын 23-аас 4-р сарын 28-нд

Play Off

5-р сарын 7-оос 5-р сарын 12-нд болно.

Тэмцээний нэгдүгээр байранд орсон байг 170,000 долларын шагналын сан, IEM Cologne 2024-т орох эрхээ авна.

Монгол улсын баг, тамирчдын хувьд The MongolZ баг Б хэсгээс, монгол дасгалжуулагч Г.Эрдэнэцогт "erkast"-ын дасгалжуулж байгаа Австрали улсын FlyQuest баг Д хэсгээс шалгарсан билээ.
ESL Pro League S19 тэмцээний Play Off
Credit: ESL
Өмнөх улирлын тоглолтуудын тухай товч

ESL Pro League Season 18: 2023.08.30-10.01. MOUZ (prize pool $850,000; 32 teams)

ESL Pro League Season 17: 2023.02.22-03.26. Faze Clan (prize pool $850,000; 32 teams)

ESL Pro League Season 16: 2022.08.31-10.01. Team Vitality (prize pool $850,000; 24 teams)

ESL Pro League Season 15: 2022.03.09-04.10. Faze Clan (prize pool $823,000; 24 teams)

ESL Pro League Season 14: 2021.08.06-09.12. NaVi (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 13: 2021.03.08-04.12. Heroic (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 12: 2020.09.02-10.11. Astralis (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 11: 2020.03.16-04.12. Fnatic (prize pool $750,000; 24 teams)

ESL Pro League Season 10: 2019.12.03-12.08. MOUZ (prize pool $600,000; 16 teams)

ESL Pro League Season 9: 2019.06.18-06.23. Liquid (prize pool $600,000; 16 teams)

ESL Pro League Season 8: 2018.12.04-12.09. Astralis (prize pool $750,000; 16 teams)

ESL Pro League Season 7: 2018.04-12.09. Astralis (prize pool $750,000; 16 teams)

ESL Pro League Season 6: 2018.12.04-12.09. Astralis (prize pool $750,000; 12 teams)

ESL Pro League Season 5: 2017.05.30-06.04. G2 (prize pool $750,000; 12 teams)

ESL Pro League Season 4: 2016.10.26-10.30. Cloud8 (prize pool $630,000; 12 teams)

ESL Pro League Season 3: 2016.05.11-05.15. Astralis (prize pool $512,000; 8 teams)

ESL Pro League Season 2: 2015.12.10-12.13. Fnatic (prize pool $250,000; 8 teams)

ESL Pro League Season 1: 2015.07.02-07.05. Fnatic (prize pool $250,000; 8 teams)

 

ESL байгууллага

1997 онд үүсгэн байгуулсан Германы Дойче Кланлиг компаний  үргэлжлэл болгож 2000 онд ESL үүсгэн байгуулагдсан. Компани нь онлайн тоглоомын лиг болон тоглоомын сэтгүүлээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. ESL 2015 оны 11-р сард Калифорниа мужийн Сан Хосе хотын SAP төвд 10 дахь удаагийн арга хэмжээгээ зохион байгуулав. Энэ үйл явдал Twitch-аар дамжуулан 10 сая гаруй үзэгчтэй байсан бөгөөд тухайн үед Америкт болсон хамгийн том Counter-Strike арга хэмжээ байсан.

2022 онд ESL болон цахим спортын платформ FACEIT-ийг Саудын Арабын Savvy Games Group (SGG) нийлээд 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан.  

ESL Pro League

2015 оны 4-р сарын 28-нд ESL ESEA-тай хамтран Counter-Strike: Global Offensive лигийг хоёр улирлын нийт $1,000,000 шагналын сантай хийх болсоноо зарласан.  Эхэндээ энэ тэмцээн зөвхөн Европ болон Хойд Америкийн бүс нутгуудад явагдаж байсан бол удалгүй Ази, Далайн болон Өмнөд Америкад өргөжсөн.

1,132 views0 comments

Recent Posts

See All

Recent Posts

bottom of page