Өнгөрсөн жилийн TI - н дараа Valve - аас Battle Pass Part II - той цуг Diretide болон Crystal Maiden - ий Persona зэрэг олон контентуудыг оруулж ирсэн нь TI - н Vibe - г удаан хадгалахад тусалж, сонирхогч олонд их таалагдсан. Гэвч энэ жил ямар ч Battle Pass байгаагүйн зэрэгцээ Compendium нь олны сэтгэлд хүрээгүй. Үүний хариуд Valve - н зүгээс TI - н дараагаар сонирхогч олонд ямар нэг сэтгэл хөдөлгөм зүйл бэлдэж буйгаа дурдсан байдаг. Тэр нь магадгүй хуучны Frostivus Event - н эргэн ирэлт гэдэг нь тодорхой болж байх шиг байна.
Тоглогчид тоглоомын утгыг алдагдуулахад хүргээд буй зарим нэг баатрууд болон Item - уудын нэн даруй Nerf(хүчийг султгах) хийхийг олонтоо шаардацгааж байсан бол тэд 7.34e Update - аар юу юу өөрчилснийг хамтдаа харцгаая:
Items
Хүмүүсийн үзэж буйгаар Blade Mail, Hand of Midas, Heart of Tarrasque болон Solar Crest гэсэн 4н Item Nerf хийгдэх шаардлагатай хэмээн дуу нэгдээд байсан бол тэдний 2 - г Nerf хийжээ.
Гэсэн ч эдгээр нь төдийлөн өндөр нөлөөтэй Nerf биш бөгөөд тоглолтод бага зэрэг нөлөөлөх юм.
The Hand of Midas GPM will reduce from 96 GPM to 87.3 GPM (буюу cooldown - г 100s - ээс 110s болгож ихэсгэв.)
Heart of Tarrasque’s HP increase will be reduced from 800 HP to 700 HP (буюу Strength bonus - г 40 - өөс 35 болгов, мөн хуудасны үнийг 100gold - оор нэмсэн.)
Heroes
Bristleback болон Chaos Knight - аас эхэлцгээе. Аль алинд нь хүчтэй өөрчлөлт оруулаагүй ч ямар ч байсан хүчийг нь бууруулжээ. 7.34 дээр Bristleback - н шинэ Aghanim's Scepter зарим үед бүр утгыг нь алдуулж байсан бол одоо нийт гаргаж чадах Damage - г нь бууруулсан байна.
Chaos Knight - н хувьд цэрэг дээр орсон Critical Damage - аас авдаг цус нөхөлт өндөртэй байсан тул Lane - д маш хүчтэй байсан төдийгүй ямар ч үед маш түрэмгий тоглолт үзүүлэх боломжтой байсан. Тэгвэл цэрэгт үзүүлсэн Critical Damage - н цус нөхөлтийг нь 18%/24%/30%/36% - аас 9%/12%/15%/18% болгож өгсөн нь тус Update - н хамгийн том Nerf - үүдийн нэг болсон байна.
Kunkka г хувьд Tidal Wave, Ghost Ship, Torrent Storm зэрэг чадварууд дээр Nerf авснаар ойрын хэдэн өдрүүдэд Kunkka авах хүн бараг олдохгүй, байвал түүний Tidebringer дээр суурилсан буюу зоддог Kunkka л илүүтэй харагдаж магадгүй.
Necrophos - н тэсвэртэй бөгөөд танк байдал, олноор нь цус нөхөх болон дайснууддаа масс Damage өгөх чадварууд нь за энэ арай2 гэж уулга алдуулж байв. Тэгвэл тус баатартай хамгийн сайн зохицдог, тухтай байлгадаг Item болох Heart of Tarrasque - г Nerf хийхтэй зэрэгцээд түүний ихэнх чадваруудыг сулруулсан нь нүдээ олсон гэхэд хилсдэхгүй.
Patch - ний хамгийн утгагүй байсан баатруудын нэг бол Team Spirit Breaker мөнөөсөө мөн юм. Гэвч түүн дээр нэг их сүртэй Nerf оруулаагүй нь олон тоглогчдыг гайхшируулаад байна.
Харин Nature's Prophet - д ямар ч өөрчлөлт оруулаагүй ба Dazzle болон Spectre гэсэн баатруудыг багахан сулруулжээ.
Тайлбарлаг аналист Capitalis - н жиргээ: "Solar Crest эсвэл NP - г сулруулахгүй байна гэдэг нь GG л гэсэн үг!"
Ерөнхийдөө тус Update - аар их хэмжээний Buff буюу сайжралт авсан баатар харагдахгүй байгаа ба утгагүй байсан баатруудыг арай бага утгагүй болгосон Patch боллоо гэж олон хүмүүс дүгнэж байна.
Харин нэг сайн мэдээ нь Update гарснаас хэдхэн цагийн дараа Valve - аас Frostivus - тэй холбоотой Blog Post оруулсан нь сонирхогч олны сэтгэлийг бага зэрэг хөдөлгөжээ:
Энэ нь магадгүй Dota2 дээр оруулах өөрчлөлт шинэчлэлт буюу Valve - н сонирхогч олонд амлаад байсан үнэ цэнэ өгөх арга хэмжээнүүдийг дөнгөж эхлэл нь ч байж болох юм.
Update - н үндсэн эх сурвалжийг дэлгэрэнгүй харах бол энд дарна уу! Нийтлэлийг: Sase the Netrunner
Comments