top of page

Цахим спортын хувьцаанууд өсөх хандлагатай байна

Маш хурдтайгаар хөгжиж байгаа цахим спортын салбарт видео тоглоом сонирхогч, өрсөлдөх ур чадвартай тоглогчдыг нэгтгэдэг томоохон зах зээл юм. 2030 он гэхэд тус салбарт 11.94 тэрбум ам.доллар эргэлдэх төлөвтэй байна. Энэ нь цахим спортын хувьцаанууд өсөхөд нөлөө үзүүлдэг.

Тоглогчдын олон платформ нь тэднийг тооны хувьд өсөхөд нөлөөлж, шууд дамжуулалтаар олон шүтэн бишрэгчид үзэгчид холбогдож, өндөр мөнгөн шагналтай тэмцээнүүд нь мэргэжлийн баг, тамирчид бий болоход нөлөөлж, өөрөөр хэлбэл энэ салбар хөрөнгө оруулагчид, бизнесийнхний харааг булааж байна.

Энэ бичвэрт цахим спортын ямар компаниудад хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь авч болох талаар дурджээ.

Microsoft (MSFT)
Цахим спортын хувьцаанууд

Майкрософт (NASDAQ:MSFT) нь үүлэн тооцоолол, компьютер, сошиал медиа болон бусад салбарт томоохон байр суурь эзэлдэг технологийн акул гэхэд болно. Тус компани нь Xbox консолтой төдийгүй болон саяхан тоглоом хөгжүүлэгч Activision Blizzard-ийг худалдаж авснаар видео тоглоомын салбарт томоохон оролцоотой болсон.


Майкрософтын хувьцаа нь the S&P 500-д тэргүүлэгч хувьцааны нэг бөгөөд он гарсаар 58%-иар өссөн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд хувьцааны үнэ 266%-иар өссөн байна. Одоогоор хувьцаа нь 36x P/E арилжаалагдаж байгаа бөгөөд ногдол ашгийн өгөөж 1%-иас бага зэрэг доогуур байна.


Майкрософт өнгөрсөн улиралд хоёр оронтой тоогоор орлого, ашгийнхаа өсөлтийг харуулсан. Тус компани 2024 оны санхүүгийн жилийн эхний улирлаас 40%-ийн цэвэр ашигтай ажилласан.


Майкрософт бол цэвэр видео тоглоомынх биш ч, үүл технологи нь өсөлтийн гол хөдөлгөгч хүч бөгөөд зөвхөн Xbox-ийн орлого жилд 13%-иар өсдөг. Тус компани нь цахим спортын зах зээлд эзлэх байр сууриа бататгаж, босоо чиглэлд ч амжилттай хөгжиж байна.


Nintendo (NTDOY)
Цахим спортын хувьцаанууд

Nintendo (OTCMKTS:NTDOY, OTCMKTS:NTDOF) хувьцаа нь цэвэр видео тоглоом цахим спортын хувьд хамгийн шилдэг хувьцаа болж чадсан. Тус компани олон тоглоомыг амжилттай үйлдвэрлэж, шинэ тоглоомууд гарсан ч өндөр нэр хүнд нь зах зээлд ямагт тэргүүлж байдаг. Nintendo шилдэг тоглоомууд дээрээ тулгуурлан "Супер Марио Брос”, Зельдагийн кинонууд кино илүү их орлоготой.


Marvel-ын оргил үед Диснейн зарим нэг бүтээл 1 тэрбум гаруй долларын ашиг олж байсан бол, Nintendo асар том нөөц, каталог, бүтээл, зохиол, дүрс, зураг нь тэрбум долларын кинонуудыг ар араасаа гаргах боломжтой.


Sony (SONY)
Цахим спортын хувьцаанууд

Sony (NYSE:SONY) өөрийн алдартай Playstation консолуудад зориулан олон видео тоглоом гаргасан. Хувьцааны ханш он гарсаар 14%-иар, сүүлийн таван жилийн хугацаанд 76%-иар өссөн байна.


PS5-ийн амжилт нь Sony ирэх жилүүдэд зах зээлд эзлэх байр сууриа бататгаж, хөрөнгө оруулагчдыг татсаар л байх болно. Тоглогчид PS5 консолуудад нийтдээ 2 тэрбум гаруй доллар зарцуулж, энэ улиралд 4.9 сая төгрөгийн төхөөрөмжийг нийлүүлснээр өмнөх дээд амжилтаа эвджээ.


Sony 2023 оны санхүүгийн жилийн 2-р улиралд орлогоо жилийн өмнөхөөс 8%-иар өссөн байна. Цэвэр орлого нь хүнд байдалд орсон ч тус компани 7%-ийн цэвэр ашгийн зөрүүтэй хэвээр байна.


Тоглоом нь компанийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг ч хөгжим, зураг, дүрс, зэрэг олон шийдэл болон бусад үйлчилгээнүүд нь тус бүрдээ сегменттэй. Sony нь төхөөрөмжөө борлуулж, чанартай тоглоомуудыг тууштай бүтээж, зах зээлд нийлүүлэх чадвартай.


Эх сурвалж: investorplace.com

Recent Posts

bottom of page