top of page
728x90.gif

Одоогийн The Mongolz-ийн үүсвэр 2990-с эхлэлтэй

Checkmate-н эхлэл гэснээс Монголын CS:GO эхлэл гээгүй шүү. Тэр зүйлийг бол 2016 оны The MongolZ-ийн Machinegun, Zilkenberg, Ncl, Tsogoo, menace 5 эхлүүлж байсан. Энэ хэд CS-ийг Монголын тавцанд гаргаж ирэх хүртэл Монголд Dota ноёлдог байлаа. PC ороод харахад хүн бүр dota тоглодог байсан. Valorant, pubg-ч гараагүй байсан үе.

2990 -с хэдэн гишүүд гараад Сheckmate болсон. Checkmate-ийг подвалын pc-ээс эхлээд Монголын No1 баг болтол нь хамт байж, бүх зүйлийг зохицуулж байсан Kaz бро-доо баярлалаа. Миний бро багаа хараад нулимс дуслуулж байгаа байх. Цагтаа өөрөө ч тоглож явсан хүн.

The MongolZ

Нэмээд maaR aa маань бацаан байхаасаа энэ спортод амьдрал, сэтгэл зүрх, бүхнээ зориулсан хүн. Эхнээс нь энэ хүртэл монгол CS-тэй хамт байж, тоосго өрөлцсөн тэр үүнийг хүртэх эрхтэй.

maaRaa-д хайр, хүндлэл


Монголын анхны стикертэй тоглогч, гадаад дотоодод coach хийж яваа Эркадаа хүндлэл.


Одоогийн The Mongolz бол монгол CS-н бүх цаг үеийн хамгийн шилдэг бүрэлдэхүүн.

Шууд бас шууд бус утгаараа. Энэ өгүүлбэрээ задлаж хэлэх юм бол:

2016 оны The Mongolz-оос хойш монгол CS-чид ихэссэн.

Тэр дунд August, Aravt, Tiger, d13, Az gaming, Reneval тэргүүтэй олон баг байсан.

Бүх багийн нэрийг санахгүй байгаа ч бүх тэмцээнийг үздэг байсан.

Тухайн үед Mongolian duo хочит dobu, kabal Монголын CS-ийг өнгөлдөг байв.

Тэр хоёр хамгийн шилдэг нь байж, багаа ахлаад монгол тэмцээндээ түрүүлдэг байсан ч Азидаа чаддаггүй байсан. +Nin9 шүү.

Энэ хэдийн дараагийн үе болох sKor, anhill, rate нар d13 багаас цойлон гар ирсэн байдаг.

Энэ хэд маань dobu, kabal, Nine гэх мэт хүмүүсийн багтай энэ тэнцүү үздэг болов.

Дотооддоо алалцаж дууссаны эцэст эдгээр залуус шигшигдэж нэг баг болж тоглож эхэлсэн.

Тэгж тоглож эхэлснээр манай баг Азидаа түрүүлдэг, Азийн шилдгүүдтэй байнга тэнцүү үздэг болов.

Араас нь Checkmate буюу одоогийн шинэ The Mongolz-ийн үндэс суурь болох blitz, techno хоёр гарч ирж байв.

Dobu, kabal-аар ахлуулсан монгол баг Монголдоо босоо байсан бол anhill, sKor-оор ахлуулсан Монгол баг Азидаа тэргүүн байр булаацалддаг болсон.

Дараа нь энэ хүмүүс дахиж шигшигдэж skor, anhil, techno, blitz гээд баг бүрдэж тус баг Азидаа босоо болсон юм. Мэжорт ч ордог болсон.

Учир нь тэр багийн толгой нь blitz, techno хоёр байв.

Харин дараа нь senzu, 910, mzinho гэсэн ур чадвартай залуус гарч ирэн одоогийн The Mongolz бүрэлдсэн.

Одоогийн багийн шилдгүүд нь 910, senzu 2 юм.

Тийм ч учраас үр дүн нь Мэжорийн финал.

Бүр мэжор буюу дэлхийн аваргад түрүүлэх боломж байна.

Би энэ үгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл The Mongolz-ийн энэ амжилт зөвхөн хэдхэн хүнээс хамааралтай биш олон хүнээс хамааралтай, хамтдаа босголцсон амжилт юм.

Энд подволын PC-ний ах хүртэл хамаатай.

Анхны The Mongolz-оос эхлээд одоогийн The Mongolz хүртэл маш олон хүн энэ багт байсан.

Dobu, kabal Монголын хамгийн шилдэг нь байхад бидний амжилт тэнд байсан.


Дараа нь dobu, kabal биш skor, anhil Монголын шилдэг нь байхад бид тэнд байсан.

Дараа нь дахиад techno, blitz Монголын хамгийн шилдэг нь байхад бид тэнд байсан.

Одоо харин 910, senzu монголын шилдэг нь байхад бид энд байна.

Тэгэхээр юмс үргэлж сайжирч байдаг.

Мань ууг нь монголын cs-ээ мэднэ. (Дотагаа бүр ч илүү мэднэ, энэ тэр)

Гэхдээ дурсамж орж ирэхгүй байна. Тархиа ч гашилгамааргүй байна.

Бүгдийг нь мэддэг ч гэсэн мартамхайгаасаа болж маш олон гоё баг, тоглогчдыг нэрлэсэнгүй.

Үүндээ уучлалт гуйж байна.

Бас бүх түүхийг биш ерөнхийд нь л базчихлаа.

Нэмээд d13-г бор зүрхээрээ авч явж байсан worldpeace-д хүндлэл. Чи гоё залуу шүү.

Чи энэ зүйлд бүхнээ зориулсан ч хүн чанаргүй тоглогчид чамайг шархлуулсныг мань мэднэ.

Мөн Ozen tv бро-доо мэнд хүргэе.

Анх CS, dota2 хоёулыг нь чиний тайлбартай үзэж байсан. Тэр үе үнэхээр гоё байсан.

Миний бро эхнэр аваад сайхан амьдраарай. Ганц пиво барьчхаад, цуйвангаа сэгсрээд гайхалтай кастаа хийдэг сэн.

Тэгээд энэ тоглоомыг монгол даяар таниулахад маш том туслалцаа хүргэсэн Meta-гийн Кэй-дээ баярлалаа. Анх 100 уулаа суугаад л монгол тоглолтоо үздэг байлаа шүү дээ. Кэй 5к хүрэхгүй сабтай бүгд лайкаа дараарай, пүү 500 хүн үзэж байна шүү дээ л гэдэг байлаа.

Одоо гоё болжээ. Байнга иймээрээ байхгүй ч гэсэн ийм хэвээр удаан байг.

Өнөө шөнө The Mongolz маань аварга авч энэ олон хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэх болтугай.

+Монголд өөрсдийн стикрээ гаргасан Nin9, Bart4k, Skor, Erkast, Anhil, Kabal нэмээд The Mongolz-ийн одоогийн 5, Chinggis warriors-ийн 5 гээд нийт 16 тоглогч стикер гаргасан гэхээр энэ үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр л орох байх даа.

 

 

Эх сурвалж: someone who doesn’t know the NBA хуудсанд 2025 оны 6-р сарын 22-нд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр оруулж байна.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
4000x300 px_edited.jpg
bottom of page