top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Дэлхийн цахим спортын долоо хоног (2024.4.15-4.22)

Esports World Cup буюу Цахим спортын Дэлхийн Цом-ын нээлттэй болон хаалттай шалгаруулалтуудаас гарсан баг тамирчид 7-р сарын 4-өөс 8-р сарын 24-ний хооронд Саудын Арабын Рийяд хотод өрсөлдөнө. Тэмцээний шагналын сан 60 сая доллар.

Шагналын сангийн задаргаа:

  • $30,000,000 шагналын санг цахим спортын төрлүүдэд

  • $20,000,000 шагналын санг клубуудын аварга шалгаруулахад

  • $7,600,000 шагналыг шалгаруулалтаас гарсан баг, тамирчдад

  • $1,100,000 шагналын MVP буюу шилдэг тоглогчдод

Esports World Cup тэмцээнд цахим спортын 19 төрлөөр дэлхийн шилдэг баг, тамирчид өрсөлдөнө.

  1. Counter-Strike 2

  2. Dota 2

  3. EAFC

  4. Apex Legends

  5. Fortnite

  6. Free Fire

  7. Honor of Kings

  8. League of Legends

  9. Mobile Legends Bang Bang

  10. Overwatch 2

  11. PUBG

  12. PUBG Mobile

  13. Rainbow Six

  14. Rocket League

  15. RENNSPORT (car race)

  16. StarCraft II

  17. Street Fighter 6

  18. Teamfight Tactics

  19. TEKKEN 8. #EsportsWorldCup

 

Уламжлалт спортоос цахим төрөл рүү орж байгаа нэгэн сонирхолтой жишээ: Шатар хэдийгээр мянга мянган жилийн түүхтэй,  League of Legends эсвэл CS2-тэй ижил цахим спортын төрөл биш боловч сүүлийн жилүүдэд улам бүр дижитал болж байна.

2023 онд болсон ОУШХ-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цахимаас 500,000 гаруй үзэгч үзсэн нь өндөр тоо юм. Бидний мэдэх шатар хурдтай цахимжиж байгаагийн жишээ нь Speed Chess юм.

Цахим шатрын нэг жишээ AniChess. Энэ нь одоогоор PvE (Player vs Environment гэсэн үгийн товчлол, удахгүй PvP болно) шатрын төрөл бөгөөд уламжлалт технологи, тоглолтын тактик, өрсөлдөх чадвар зэргийг цахимжуулан Web3-ыг ашиглан бүтээж байгаа. Энэ төслөө хэрэгжүүлэхдээ 160 сая гаруй гишүүнтэй Chess.com-той хамтран  чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдтэй хамтран шинэ, ер бусын зүйлийг бүтээж, мөн Web3 үйлчилгээг тоглоомтой холбоно. Anichess нь уламжлалт шатрыг орлох биш, харин өргөжүүлж, Web2 болон Web3 технологийг хослуулан, сонирхсон бүх тоглогчдод үнэ төлбөргүй. Вета хувилбарынхаа үед өдөр бүр 50,000 орчим хүн идэвхтэй хэрэглэж, одоогоор 500,000 орчим тоглогч бүртгүүлжээ. Илүү ихийг эндээс уншина уу.

 

Game ON тоглоомын хөгжмийн концертын Азийн анхны үзүүлбэр 5-р сарын 4-нд Куала Лумпур хотын Mega Star Arena-д болно. Алдарт хөгжмийн удирдаач, тоглоомын хөгжмийн домог Энди Брикээр удирдуулсан, Game ON концерт 14 видео тоглоомын хөгжмүүдийг багтаадаг, арга хэмжээний үеэр тоглоомын HD видео бичлэгүүд болон урьд өмнө хэзээ ч харж байгаагүй концепци, шинэ аяны зохиомжид World of Warcraft, League of Legends, Assassins Creed, Dota 2, Diablo гэх мэт тоглоомууд орно. Үзэгчид концертийн үеэр видео тоглоомын хөгжмийн чиглэлээр 20 жил ажилласан Брикийн хөшигний ар дахь түүх, хөгжилтэй адал явдлуудын тухай сонсох болно. #videogamemusic




Тайваний цахим спортын Beyond Gaming үйл ажиллагаагаа зогсоож, League of Legends төрлийн Ази Номхон далайн бүсийн аваргын лигээс  (PCS)  гарч байна.  Beyond Gaming-ийг Хонг Конгийн тоглогч Xue ‘DinTer’ Hong-wei  2021 онд PCS лигийн эрхээ авсаны дараа байгуулжээ. Тус байгууллага PCS лигт гурван удаа хоёрдугаар байр эзэлж, 2021, 2022 оны бүүр Дэлхийн Аваргын тэмцээнд оролцсон.

Энэхүү мэдээг PCS-ийн сошиал медиа платформууд болон Beyond Gaming-ийн сувгууд хуваалцсан бөгөөд гол шалтгаан нь санхүүжилт дутмаг, зардал нэмэгдсэн, үүсгэн байгуулагчийн сэтгэцийн болон бусад эрүүл мэндийн асуудал зэргээс болсон гэж онцолжээ. #mentalhealth #LeagueofLegends

 

Малайз улсан Mobile Legends: Bang Bang (MLBB) төрлийн тоглогч Bountee Esports багийн тамирчин Nik ‘Dominus’ Muhyyiddin-ийг тэмцээнд оролцож байхдаа хууран мэхэлсэн гэдэг үндэслэлээр MOONTON-ээс зохиож буй аливаа тэмцээнд тоглох эрхийг нь нэг жилээр хориглов. ‘Dominus’ 2018 оноос хойш Малайзын Geek Fam багийн бүрэдхүүнд тоглож, 2019 онд MPL MY/SG-ийн 3-р улиралд түрүүлсэн. 2023 оны сүүлээр тэрээр Bountee Esports-тэй гэрээ байгуулж, энэ оны эхээр лигт тоглон, ялалт байгуулсны дараа Малайзын MPL 13-р улиралд оролцох эрхээ авчихсэн байжээ. 4-р сарын 13-нд Bountee Esports өөрийн Facebook дээр "MPL Malaysia-д Bountee Esports болон түүний гишүүдтэй холбоотой маргаан үүсээд байгаа нь бидний анхаарлыг татаж байна” гэж бичсэний дараа тус байгууллага Лигийн удирдлагуудтай хамтран мөрдөн байцаалтыг явуулжээ.  Мөрдөн байцаалтын үр дүнг 4-р сарын 18-нд олон нийтийн сүлжээнд MPL-ийн албан ёсны мэдэгдсэнээр  Dominus’ хоёр удаа мэхлэх арга хэрэглэж, тэр ч бүү хэл багийнхаа тоглогчдод санаатайгаар ялагдаж, “санхүүгийн урамшуулал” олгохыг завдсан байна. #MLBB #anticheating

 

Esports Integrity Commission (ESIC)  буюу Цахим Спортын Шударга Өрсөлдөөний Хорооноос  FairPlay Academy хэмээх онлайн сургалтын платформыг эхлүүллээ. Тоглогчид, дасгалжуулагчид, зохион байгуулагчид болон хөгжөөн дэмжигчдэд боловсролын хөтөлбөрөөр дамжуулан цахим спорт дахь шударга ёс, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилготой юм. Платформын анхны хөтөлбөр  Anti-Corruption Tutorial-д авлигын талаар болон түүнийг бууруулах стратегийн талаар заах, тоглолтыг тохиролцох, бооцоо тавих, залилангийн талаар бие даан суралцах модулиудтай. ESIC нь 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш авлигыг бууруулж, цахим спортын салбарын шударга байдлыг сайжруулах эрхэм зорилгыг баримталж ирсэн. Тус байгууллага нь Esports Charts, ESL, Intel зэрэг олон томоохон байгууллагууд, нэртэй тамирчид, багуудыг гишүүнээр элсүүлсэн. Монголын Цахим Спортын Холбоо энэ байгууллагын гишүүн юм.  #ESIC #fairplayacadem


Цахим спортын шударга өрсөлдөөний комис
Credit: ESIC


Энэтхэгийн засгийн газар 2022 оны Азийн наадамд амжилттай оролцсон цахим спортын тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. DOTA 2 багийн гишүүд Даршан Бата, Криш Гупта, Кетан Гоял, Шубхам Голи, League of Legends тоглогч Самарт Триведи нар тус бүр12 мянга орчим долларын шагнал авчээ. Энэтхэгийн засгийн газар анх удаа томоохон тэмцээнд амжилттай оролцсон цахим спортын тамирчдыг уламжлалт спортын тамирчдтай адилтган  шагнаж байгаа явдал юм. 2022 оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн засгийн газар цахим спортыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, саяхан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тус улсын зарим нэр хүндтэй спортын болон тоглоомын оролцогч талуудтай уулзаж, салбарын хөгжлийн талаар ярилцав.

 

Blizzard компаний нийтэлсэн PC тоглоомуудыг 2023 оны 1-р сард Хятад улсад хаах шийдвэр гарсан билээ. NetEase (Хятад улсын хөгжүүлэгч, нийтлэгч) болон Blizzard нар хамтран 2024 оны 4-р сарын 10-нд хоёр шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурав. Энэ гэрээ нь Microsoft компани Activison Blizzard-ийг худалдан авч дууссаны дараа хийгдсэн юм. Blizzard Entertainment болон NetEase нь 2008 оны 8-р сард тоглоомын нийтлэл, лицензийн гэрээнд гарын үсэг зурж, Хятад дахь Blizzard-ын тоглоомуудын нэвтрүүлэх үйл ажиллагааг удирдах хамтарсан компани байгуулж байжээ. Гэвч Activison Blizzard-тай холбоотой шүүхийн асуудал, Microsoft компани-д зарах зэрэг асуудлаас болж гэрээ сунгагдалгүй тул 2022 оны 11-р сард Blizzard NetEase-тай хамтын ажиллагаагаа зогсоосон. Шинэчлэгдсэн түншлэлийн хүрээнд World of Warcraft, Hearthstone, Overwatch, Diablo, StarCraft зэрэг тоглоомууд энэ зунаас эхлэн Хятадад PC дээр эргэн ирэх болно. NetEase-аас гаргасан мэдээллээс харахад 2 сая гаруй тоглогч World of Warcraft-ыг дахин эхлүүлэхээр урьдчилан бүртгүүлж, нийт 92,000 данс сэргээгдэж, 147,000 данс дахин идэвхжээд байна.

 

Tencent компани энэ зун Хятадад анхны нээлттэй дэлхийн уралдааны гар утасны тоглоомын  Need for Speed Mobile уралдааныг зохионо гэв. Electronic Arts-ийн хөгжүүлсэн тоглоомын IP-д суурилсан энэ тоглоомыг Tencent-ийн TiMi Studio хөгжүүлж байна. Энэхүү тоглоом нь уламжлалт машины уралдааны адил боловч бүх зүйл нь онлайн орчинд өрнөж, дэлхийн нээлттэй газрын зураг, 30 өөр төрлийн уралдааны зам, дэлхийн болон дотоодын уралдааны машины брэндүүд зэрэг бүгд хамтрагдана. 0доогоор уг тоглоом 14 сая оролцогч бүртгүүлжээ.


Цахим спортын мобайл тоглоом
Credit: Tencent

Хятадын Sensor Tower-аас гаргасан шинэ тайланд " Last War: Survival Game " нь 2024 оны 3-р сард Хятадын экспортын хамгийн өндөр ашиг олсон гар утасны тоглоом болжээ. Энэхүү тоглоомын худалдан авалт  Хятадаас өөр улсад iOS болон Google Play-ээр дамжин нийтдээ100 сая долларт хүрсэн нь сарын 40%-иар өссөн байна. Энэхүү тоглоом нь өнгөрсөн сард хамгийн их ашиг олсон Whiteout Survival тоглоомыг давсан.

 

2024 оны 1-р улиралд орлогын дүнгээр эхний аравт багтаж буй компьютер ба консол төрлийн тоглоомуудын жагсаалтыг Newzoo гаргажээ.

  1. Fortnite (Epic Games)

  2. EA Sports FC 24 (Electronic Arts (EA))

  3. Helldivers 2 (Sony Interactive Entertainment)

  4. Call of Duty: Modern Warfare II/III/Warzone 2.0 (Activision Blizzard)

  5. NBA 2K24 (2K)

  6. Madden NFL 24 (Electronic Arts (EA))

  7. Dragon's Dogma II (Capcom)

  8. Palworld (Pocketpair, Inc.)

  9. VALORANT (Riot Games)

  10. Tom Clancy's Rainbow Six: Siege (Ubisoft)

Энэ өгөгдөл нь 2024 оны 1-р сараас 3-р сар хүртэлх Франц, Герман, Итали, Испани, Их Британи, АНУ-ын PC, PlayStation, Xbox, Switch дээрх нийт орлогыг багтаасан болно.

 

IKEA гэр ахуйн тавилгын брэнд 2024 оны Миланы дизайны долоо хоногт өөрийн анхны тоглоомын тавилгын Brännboll цуглуулгаа танилцууллаа. Энэхүү цуглуулга нь видео тоглоомчдын болон тэдэнтэй хамт амьдардаг хүмүүсийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагаас санаа авсан бөгөөд тоглоомчдод тав тухтай, сонирхолтой тохиргоог бий болгоход туслах зорилготой юм. Цуглуулгад эргономик сандал, хананд суурилуулсан шүүгээ, олон үйлдэлт сагс зэрэг олон талын 20 зүйл багтсан.


Цахим спортын тавилга
Credit: Ikea

Comments


Recent Posts

bottom of page