top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

Монголын Цахим Спортын долоо хоног (2024.04.29-05.05)

WAOW GG байгууллага, MESA (Монголын Цахим Спортын Холбоо) -тай хамтран IESF WEC 2024-д Монгол улсаа төлөөлж оролцох багийг тодруулах PUBG MOBILE NATIONAL MASTERS 2024 : IESF NATIONAL QUALIFIER тэмцээнийг зохиох болсоноо зарлалаа.


WAOW PUBGM Super Clash, Road to IESF

PUBGM төрлийн тэмцээний зохион байгуулагч WAOW GG байгууллага Непал улсын багийг авсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Саяхан тэд MESA-тай хамтран IESF WEC 2024-д Монгол улсаа төлөөлөх багийг тодруулах PUBG MOBILE NATIONAL MASTERS 2024 : IESF NATIONAL QUALIFIER - STOP 2 тэмцээнийг зохиох болсоноо зарлалаа.

Одоо зохиогдож байгаа PUBGM Super Clash Season 1 тэмцээний онцлог нь өөрийн улсын өсөн дэвжиж буй шинэхэн "Underdog" түвшний багуудыг дэлхийн хэмжээний мэргэжлийн багуудтай тоглох боломжийг олгоно.

Тэмцээний шагналын сан нь ₮2.500.000 бөгөөд нийт 47 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж, шалгарсан 30 баг нь үндсэн тэмцээнд хоёр хэсэг болон өрсөлдөж байна.  

Nomadic Masters 2024 (CS2)

Монголын Цахим Спортын Холбоо (MESA)-оос зохиох Nomadic Masters олон улсын тэмцээний оролцогч багууд тодорч байна. MPS: Spring тэмцээн амжилттай зохиогдож Chinggis Warriors баг Nomadic Masters тэмцээний  эрхийг авлаа. Nomadic Masters тэмцээнд оролцогч багууд:

🇪🇺 OG Esports

🇨🇳 Lynn vision

🇲🇳 The Mongolz

🇩🇰 Gaimin Gladiator

🇪🇺 Apeks

🇪🇺 Bleed

🇲🇳 Chinggis Warriors

🇲🇳 MPS Finals winner

MPS: Finals тэмцээн нь 5 сарын 15-18 ны өдрүүдэд явагдах бөгөөд Монгол улсын шилдэг 4 баг өрсөлдөн Nomadic Masters тэмцээнд оролцох сүүлийн эрхийн эзэн тодрох юм.

Mid Season Cup (MLBB)

Mid Season Cup /MSC/ тэмцээний Wild Card буюу урьдчилсан шатны эрхийн төлөөх "MSC 2024 MONGOLIA QUALIFIER" тэмцээнд нийт 1188 баг бүртгүүлж, тэмцээний эхний нээлттэй сонгон шалгаруулалтаас 16 баг, 5-р сарын 4-5-ны" өдрүүдэд хоёр дахь нээлттэй сонгон шалгаруулалтыг үлдсэн багуудын дунд явуулж  дахин 16 баг, нийт 32 баг Play-In шатад өрсөлдөх эрхээ авчээ. Энэхүү тэмцээнд түрүүлсэн баг Wild Card дээр шалгаран цааш үргэлжүүлвэл EWC-д оролцох эрхтэй болно.  

The MongolZ

ESL World Ranking  чансаагаар The MongolZ баг 151 оноотойгоор 22-р байранд явж байна.

Тэд ESL Pro League S19 тэмцээний Round of 12-т үлдсэнээр 190 оноог аль хэдийн халаасалсан юм. Ингэснээр The MongolZ баг 341 оноогоор дэлхийн шилдэг 15 багийн жагсаалт руу орно. Түүгээр ч зогсохгүй, Play Off шатны тоглолтуудын амжилтын оноо нэмэгдэхээр чансаа улам дээшлэх нь.

FlyQuest

Г.Эрдэнэцогт "erkast" дасгалжуулагчтай Австрали улсын FlyQuest баг ESL Pro League S19-ийн Play Off шатанд шалгарчээ.

4merical Vibes

Lidoma Asia байгууллагаас зохиосон 10,000 USD шагналын сантай We are Champion Of PUBGM Gamers Grand Rumble тэмцээнд 4merical Vibes баг түрүүлжээ.

Dota 2

European Pro League Season 18, Европын 2 дахь цуврал тэмцээнд Герман улсын  MOUZ уригдан, одоогийн байдлаар хэсгээсээ нэгдүгээрт өрсөлдөж байна. MOUZ багт Монгол улсын тамирчин Р.Нармандах  “Narman” тоглодог билээ.

Kobolds Rave Dota 2

90 мянган долларын шагналын сантай Kobolds Rave Dota 2 тэмцээнд Монгол улсын IHC esports баг урилгаар оролцож байна.

Esports

Албан газар, дунд сургууль, дээд сургуулийн хооронд цахим спортын төрлөөр тэмцээн зохиох нь нэлээд түгээмэл болж байна.

М-Си-Эс Групп дөрөв дэх удаагаа цахим спортын аварга шалгаруулах тэмцээнийг CS2, Dota2, PUBG Mobile төрлүүдээр дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохиож, MCS-ийн харъяалалын 27 компанийн 210 тамирчин оролцож, багийн тоглолт, хурд, авхаалж самбаагаа сорин шилдгүүдээ шалгаруулжээ.

Dota2 төрөлд М банк болон Ашид Капитал ББСБ компанийн хамтарсан баг, М-Си-Эс Холдинг болон М-Си-Эс Инвестмент компанийн хамтарсан баг, Юнител Групп, ТекПак Группийн багууд эхний байруудыг эзэлж, “Үнэ цэнтэй тоглогч”-оор М банкны тамирчин Ц.Дөлгөөн тодорлоо.

CS2 төрөлд М-Си-Эс Проперти компани, М банк болон Ашид Капитал ББСБ компанийн хамтарсан баг, Юнител Групп, Юбикаб компаниуд эхний байруудыг эзэлж, “Үнэ цэнтэй тоглогч”-оор М-Си-Эс Проперти компанийн тамирчин Г.Ариунсанаа шалгарлаа.

PUBG Mobile төрөлд М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, Скай Резорт компанийн баг, Юнисервис Солюшн компанийн баг тодорсон юм. Юнисервис Cолюшн компанийн тамирчин Б.Анхбаяр 31 оноогоор бусдыгаа тэргүүлж, PUBG Mobile төрлийн “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан юм.

 

Анагаах Ухааны Сургуулийн Оюутны Зөвлөлөөс "MNUMS E-Sport" тэмцээн “Counter-Strike 2, Dota 2” төрлөөр зохион байгуулагдаж

Counter-Strike 2 тэмцээний төрөлд "Schizophrenia" баг

Dota 2 тэмцээний төрөлд "Poor Man's Shield" багууд тэргүүн байрын эзэд болцгоов.



Монгол улсын баг, тамирчид оролцох тэмцээнүүд

5-р сарын 1-6-нд PUBGM Super Clash Season 1 тэмцээн (WAOW GG)

5-р сарын 7-11-нд PUBGM NATIONAL MASTERS 2024 : IESF NATIONAL QUALIFIER (WAOW GG, MESA)

5-р сарын 19-24-нд PUBGM Super Clash Season 2 (WAOW GG)

5-р сарын 22-оос 6-р сарын 24-нд PUBGM Super League - Central and South Asia Spring 2024

5-р сарын 7-12-нд ESL Pro League S19 Play Off

5-р сарын 15-18-нд MPS: Finals (MESA Pro Series)

5-р сарын 15-18-нд MPS: Finals (MESA Pro Series)

5-р сарын 14-нд ECL S47

5-р сарын 20-21-нд ECL S47

5-р сарын 28-аас 6-р сарын 2-нд MESA Nomadic Masters

4-р сарын 17-аас 5-р сарын 10-нд Kobolds Rave Dota

4-р сарын 29-өөс 5-р сарын 12-нд Pro League Season 18 Dota

5-р сарын 13-19-нд MSC Play In MLBB

5-р сарын 25-30-нд MSC Play Off MLBB

Recent Posts

bottom of page