top of page

Vampire Esports баг 2023 PUBG MOBILE World Invitational-ын аваргаар тодорлоо!

Vampire Esports (Вампайр Испортс) баг нь 2023 оны PUBG MOBILE WORLD INVITATIONAL-ийн аваргаар дэлхийн Испорт, тоглоомны хамгийн том фестиваль болох Gamers8: The Land of Heroes-ын үеэр шалгарсан бөгөөд PUBG Mobile Esports-ын түүхэнд хамгийн хол тасарсан, давамгай байдлаар байгуулсан ялалтын нэг болов.

Vampire Esports-ын гайхалтай амжилтыг тэмдэглэн HONOR Magic5 Pro-гоос тусгайлан гаргасан аваргуудын загварыг бэлэглэв.

6 өдрийн тэмцээний туршид 27 багаас ганцаар тунан үлдсэн Vampire Esports нь аваргын цолыг нутагтаа авчиран, 622,500 ам.долларын мөнгөн шагналын эзэн болж, Тайландын PUBG Mobile-ын Мэргэжлийн Лигтээ (PMPL Thailand) 2023 оны PUBG MOBILE Дэлхийн аваргын тэмцээнд нэг баг нэмэн оролцуулах эрхийг авчирлаа.

Vampire Esports нь мөн шинэ Record Breakers сорилуудаас дөрвийг нь даван туулснаар нэмэлтээр 60,000 ам долларын эзэд болсон юм.

Улаанбаатар, 2023 оны 7-р сарын 21-ний өдөр- 2023 оны PUBG MOBILE World Invitational (PMWI) буюу PUBG Mobile-ын урилгаар оролцуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин түрүүлж, өөрсдийн байр сууриа бататгаснаар энэ жилдээ өрсөлдөгчдийн хувьд буулгаж авахаар зорих гол баг болов . 622,500 ам.долларын мөнгөн шагнал болон алдар хүндээс гадна, Vampire Esports баг Тайланд улсынхаа PUBG Mobile-ын Мэргэжлийн Лигтээ (PMPL Thailand) 2023 оны PUBG MOBILE Дэлхийн аваргын тэмцээнд нэг баг нэмэн оролцуулах эрхийг авчирлаа. Дэлхийн Испорт ба тоглоомны хамгийн том фестиваль болох Gamers8: The Land of Heroes-д болсон тус тэмцээний 3,000,000 ам долларын шагналын сангийн төлөөх өрсөлдөөнийг дэлхий өнцөг булан бүрээс фэнүүд үзэж сонирхсон байна. Gamers8 нь ухаалаг утасны HONOR брэндтэй хамтран ажилладаг бөгөөд тус брэндээс фестиваль ба фестивалийн испортын 2023 PMWI (PUBG Mobile World Invitational) зэрэг тэмцээнүүдийг ухаалаг утсаар хангасан юм.


2023 оны PMWI нь 7-р сарын 11-нд нээлтээ хийсэн бөгөөд Гол Тэмцээний хэсэгт шалгарахаар багууд ширүүн өрсөлдөж эхэлсэн. ALLSTARS шатны эхний өдөр аваргаа хамгаалж байгаа Vampire Esports баг нь хоёр Winner Winner Chicken Dinners-тэйгээр тэргүүнд бичигдэж, илт давамгай гарааг тавьсан. Хоёр дахь өдрийн эхээр DRS Gaming баг онооны зөрүүг 11 болтол багасган, ойртож эхэлсэн боловч, Vampire Esports ялалтаа үргэлжлүүлсээр, Хоёр ба Гурав дахь өдрийн төгсгөлд ALLSTARS шатыг 30 оны давуутайгаар эхний байранд дуусгасан. Илт давуу түрүүлж явсан аварга багаас гадна Гурав дахь өдөр Dplus KIA баг ширүүн өрсөлдөж ALLSTARS шат дуусах үед 4-р байрнаас 2-р байранд дэвшиж орсон.

ALLSTARS шатны төгсгөлд эхний 6 байранд орсон багууд (Vampire Esports, Dplus KIA, DRS Gaming, Gaimin Gladiators, Team Falcons, Infinity IQ) үргэлжлүүлэн хамгийн хатуу сорилтой нүүр тулсан нь PUBG Mobile Esports-ын бүс нутгийн аваргын тэмцээнүүдээс шалгарсан шилдэг багууд байв.

Гол Тэмцээний эхний өдөр ширүүн өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд 2023 оны PMSL (PUBG Mobile Super League) SEA SPRING-ийн аварга Alter Ego Ares баг болон ALPHA7 ESPORTS хоёр Winner Winner Chicken Dinner-тэйгээр гарч ирсэн. Гэвч Vampire Esports баг ур чадвараа дахин гайхуулж Эхний Өдрийг тэргүүнд төгсгөсөн бөгөөд тэмцээнийг дуустал байрнаасаа ухарсангүй.


Ингэснээр 2-р байрны төлөөх өрсөлдөөнд ширүүхэн өрнөж эхэлсэн бөгөөд шийдвэрлэх тэмцээн хүртэл Six Two Eight, ALPHA7 ESPORTS ба Gaimin Gladiators багууд хоорондоо тэмцэлдсээр байв. Эцэст нь Six Two Eight 2-р байранд орсон ба Vampire Esports бүхэл бүтэн 89 оноогоор түрүүлснээр MVP TonyK-гийн дараагаар PUBG Mobile Esports-ын түүхэн хамгийн давамгай ялалтыг байгууллаа.


Ширүүн, догдлом өрсөлдөнөөс гадна тоглогчид PUBG Mobile-ыг хамгийн сүүлийн үеийн HONOR Magic5 Pro-дээр туршиж үзэх боломж гарсанд баяртай байв. Олон улсын технологийн брэнд болох HONOR нь Ойрхи Дорнодод испорт, цахим тоглоом сонирхогчид дунд танигдсан бөгөөд хэрэглэгчдэд цахим тоглоомонд тохирох хүчин чадал сайтай ухаалаг утсуудыг тогтмол үйлдвэрлэдгээрээ үнэлэгддэг билээ. Түүнчлэн удахгүй PUBG Mobile фэнүүдэд илүү сайжруулсан, шинэлэг тоглолтын боломжийг олгох HONOR 90 5G-г танилцуулахаа зарласан юм.


Багууд болон тоглогчид шинэ Record Breakers сорилуудыг давснаар нэмэлт мөнгөн шагналуудыг авах боломжуудыг энэ жилийн тэмцээн олгосон юм. Жагсаалтанд орсон дээд амжилтуудыг эвдсэн тоглогч, эсвэл баг 100,000 ам долларын нэмэлт шагналын сангаас хүртэх боломжтой байлаа. Тэмцээний төгсгөлийн байдлаар Vampire Esports дараах дөрвөн дээд амжилтыг эвдэн, нэмэлтээр 60,000 ам. Долларын шагналыг авсан билээ: - Нийт WWCDs хожлууд, Хамгийн олон ТОП 3-д бичигдсэн, Хамгийн олон Rescue хийсэн (SchwepXz) ба Нийт Eliminations (TonyK).

Vampire Esports-ын ялалтаар 2023 оны PUBG Mobile Global Championship-ийн оролцогчдын жагсаалт тодорхой боллоо.

Фэнүүд мөн 2023 оны PMWI ALLSTARS-ын Homecoming Event арга хэмжээнд алдартай DJ Аlan Walker оролцон, Vampire Esports-той нөхөрсөг тоглолт хийж, Air Drop Carnival-ын товыг зарлахыг үзсэн. 8-р сард болох дээрх арга хэмжээний үеэр дэлхий даяар PUBG Mobile-ыг тэмдэглэх бөгөөд маш олон төрлийн шагнал, урамшууллыг үнэгүй авах боломжтой юм. Зуны уур амьсгалыг авчрахаар Alan Walker өөрийн “Land of the Heroes” дууг тус арга хэмжээнд тусгайлан зориулж, хэрэгүүлэх юм.

PUBG Mobile Global Esports-ын захирал Жэймс Янг хэлэхдээ “Энэ жилийн тэмцээн PUBG Mobile-ын дэлхийн шилдгүүдийн ур чадваруудыг үзүүлж чадсанаараа гайхалтай боллоо. Оролцсон баг болгон өөрсдийн зүгээс 100% чадвараа шавхан бидэнд сэтгэл догдлом мөчүүд, ширүүн өрсөлдөөн, гайхалтай авъяас чадварыг харуулж чадлаа. Бидэнд гайхалтай шоу үзүүлж чадсан Vampire Esports багт баяр хүргэе. 2023 оны хоёрдугаар хагаст буулгаж авахыг зорих гол баг бол эд нар юм.”


 

About PUBG MOBILE:

PUBG MOBILE нь 2017 онд дэлхийн интерактив, цахим энтертэйнментийн ертөнцийг шууруулсан PUBG: BATTLEGROUNDS тоглоом дээр суурилсан тоглоом юм. Тус тоглоомд 100 хүртэлх тоглогчид алслагдсан арал дээр шүхрээр буун, бүх шагналыг ганцаараа хүртэх эцсийн ганц ялагчийг тодортол тулалддаг. Тоглогчид өөрсдийн зэвсэг, унаа тэрэг болон бусад хангамжийг хайж олох ёстой бөгөөд дүрслэл, тактикийн хувьд маш баялаг орчинд, тогтмол агших тулааны талбар дээр бусад тоглогчидтойгоо бүгдтэй нь тулалдан, ялан гарах даалгавартай тоглодог.

Дэлгэрэнгүй мэдээллийг PUBG MOBILE-ын албан ёсны сошиал сувгуудаас Facebook, Twitter and YouTube.

PUBG MOBILE тоглоомыг App Store and Google Play -с үнэ төлбөргүй татаж аваарай.

 

"Gamers8 – The Land Of Heroes” тухай:

Gamers8 нь испорт ба цахим тоглоомны дэлхийн хамгийн том фестиваль бөгөөд испорт, цахим тоглоомын элит аваргууд болон фэнүүдийн зорин очдог арга хэмжээ юм. Тоглогчид алдар хүндээ олж авдаг гол талбар бөгөөд өөрийн сонгосон тоглоомны ертөнцийнхөө гол баатар нь болох боломжтой газар билээ. Gamers8 нь Саудын Арабын нийслэл Эр-Рияд-д зохион байгуулагддаг тус фестиваль нь 2023 оны 7-с 9-р сарын хооронд 8 долоо хоногийн туршид үргэлжилж, долоо хоног болгон шинэ сорил, шинэ нээлтээр эхэлдэг. Фестивальд дэлхийн топ испорт багууд хамгийн өндөр шагналын сангийн төлөө өрсөлдөхийг үзэж, алдартай олон улсын хөгжимчдийн концерт, шоуг үзэж, дуртай тоглоомын платформоо бодит болохыг харж үзэн, цахим тоглоом хэрхэн бий болдог нууцаас заримыг нь олж мэдэх боломжтой байдаг. Gamers8 бол таны ертөнц, таны сонгох адал явдал юм.

“Gamers8: The Land of Heroes” нь өнгөрсөн жил Эр Рияд хотод Boulevard Riyadh City-д болсон Gamers8-ын амжилтыг давтахаар зохион байгуулагдсан. Gamers8 2022-д дэлхийн шилдэг багууд, тоглогчид таван гол тоглоомны төрөлд өрсөлдсөн билээ – Rocket League, Dota 2 Riyadh Masters, Fortnite, Tom Clancy’s Rainbow Six Siege ба PUBG Mobile. Эдгээрийн шагналын сан нь нийлээд 15 сая ам. Доллар байв. 2022 оны энэхүү арга хэмжээнд 1.4 сая зочид ирсэн бол дэлхий даяар онлайнаар 132 сая хүн үзсэн байна. Түүнчлэн 61 орноос 391 мэргэжлийн тоглогчид болон 113 олон улсын багууд оролцсон дэлхийн хэмжээний испортын тэмцээнүүд болж өнгөрсөн билээ.

Энэ жилийн Gamers8: The Land of Heroes-ийн шагналын сан нь 45 сая ам доллар байгаа нь өнгөрсөн жилийн шагналын сангаас даруй гурав дахин өссөн тоо юм. Тэмцээнүүдийг Boulevard Riyadh City дотор тусгайлан зориулж барьсан орчин үеийн цогцолборт зохион байгуулж байгаа юм. Фестиваль нь испорт ба цахим тоглоомын “The Next World Forum” нэртэй форумаар өндөрлөх бөгөөд дэлхий даяарх салбарын манлайлагчид, мэргэжилтнүүдийг цуглуулсан форум болохоор төлөвлөж байна.

 

HONOR-ын тухай:

HONOR бол дэлхийн тэргүүлэгч ухаалаг төхөөрөмжний брэнд юм. Технологиороо дэлхийд танигдсан, тэргүүний брэнд болж, өөрсдийн хүчин чадал бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүн болгонд шинэ, ухаалаг ертөнцийг бий болгох зорилготой ажиллаж байгаа брэнд билээ.

Тус брэндийн хамгийн сүүлийн үеийн HONOR Magic5 Pro нь HONOR-ийн хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны технологи, шилдэг инновацийг шингээсэн. Хамгийн сүүлийн үеийн Snapdragon 8 Gen 2 Mobile Platform процессороор тоноглогдсон, HONOR-ийн GPU Turbo X-тэй HONOR Magic5 Pro нь ямар ч үед илүү бүтээмж, энтертэйнментийг ба хамгийн сайн гүйцэтгэлийг боломжтой болгодог. Эх сурвалж: Whyze Agency

Recent Posts

See All

Opmerkingen


Recent Posts

bottom of page