top of page
Writer's pictureAriunzayat Yunren

UPRISE by MESA

Үүнийг 2018.10.3-нд бичжээ.

Энэ том арга хэмжээний тухай жижигхэн мэдээг аль дээр бичсэн л дээ. "Мэдээлэлийн томчуудын хажуугаар намайг хэн л сонсоо аж" гэж бодсон нь мэдээ маань хуучрах гол шалтгаан болчлоо.


Энэ том арга хэмжээний тухай жижигхэн мэдээг аль дээр бичсэн л дээ. "Мэдээлэлийн томчуудын хажуугаар намайг хэн л сонсоо аж" гэж бодсон нь мэдээ маань хуучрах гол шалтгаан болчлоо.

  1. Uprise: CS:GO төрлийн тэмцээнд 34 багийн 170 гаруй тамирчид нэг сарын турш тоглон DXIII (D13) баг "Үндэсний аварга" болж, шилжин явах цом 2 сая 500 мянган төгрөгөөр шагнууллаа. Тэмцээний шагналын сан 4 сая төгрөг. Хамгийн өндөр нь, одоогоор ш дээ.

  2. "МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ХӨГЖИХ ГАРЦ" сэдвээр хэлэлцүүлэг болж Монголын анхны цахим спортын цогц платформ META-гийн үүсгэн байгуулагч Б.Хатанболд; Electronic Sports Mongolia- NewMeta-гийн үүсгэн байгуулагчдын нэг, спортын тайлбарлагч Э.Ганбаатар; Хятадын 5 power багийн мэргэжлийн тоглогч KABAL буюу Б.Бат-Энх; OZEN TV-гийн үүсгэн байгуулагч, цахим спортын тайлбарлагч Б.Одбаяр нар хэлэлцүүлгийн зочдоор оролцлоо. Яах аргагүй Монголын цахим спортын анхдагч нар, бас акулууд.

  3. Энэ хэлэлцүүлгийн гол сэдэв цахим спортын эко системийн талаар ярьсан нь ёстой л загатнасан газар маажина гэдэг боллоо. Үнэндээ манайд зохион байгуулагч, тамирчид тогтвортой багууд байгаа хэдий ч медиа болон ивээн тэтгэлтийн (санхүү) асуудал учир дутагдалтай байгаа нь яалт ч үгүй харагдаж байна.

  4. Энэ арга хэмжээ цахим спортын талаар эерэг мээсэжийг нийгэмд өгөхөд томоохон үүрэг гүйцэтгэлээ, БАЯРЛАЛАА та бүхэнд.

Зүгээр нэг ПС тоглоом бишээ, энэ чинь СПОРТ болчоод байна, болчоод байна...

Юнрэнгийн Ариунзаяат. АНУ. Калифорни муж. Оакланд хот. 2018.10.03.

 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

Comments


Recent Posts

bottom of page