top of page
  • Writer's pictureesportsenewsmn

The MONGOLZ-ИЙН АЯЛАЛ БА НЭГЭН МӨРӨӨДӨГЧ

…нэг л мэдэхэд их хол аялж явна даа.
  • Эхлээд Хятадуудтэй үзэлцэж, дээр нь гарлаа тэгээд Азидаа ноёрхож, жоохон яваад Австрали-чуудыг дийлдэг болсон. Өмнөд зүгрүү томхон алхаж зориглож очоод Brazil-чуудыг нэг биш удаа буулгаж өөрсдийгөө бүрэн мэдрүүлсэн, таниулсан. Дараа нь Хойд Америк буюу алдарт USA-н багуудыг нэг нэгээр нь хожиж бас л байр сууриа бэхжүүлээд л авлаа. Энэ хүрэх замд одоогийн бүрэлдэхүүн болон багийн бүрэлдэхүүнд байсан өмнөх тоглогчид бүгд хамаатай бөгөөд тэд тус бүрдээ л өөрсдийн хувь нэмрээ оруулсан билээ. За тэгээд дэлхийг хагас тойрч CS-н оргил болох Европ-д тулж ирчихээд тэднийг оролдоод л эхлэлээ дээ.

Тэдний буюу бидний өмнө тулж байгаа учраануудыг түвшинөөр нь ангилах гэж оролдвол:

Дунд түвшиний Nation team-үүд:

BIG, Eternal Fire, BNE, Nexus, Preazy, 3DMAX, Saw гэх мэт нэг улсын топ багууд нэг ёсондоо MongolZ-той үйл хэрэг, хүсэл зоригоороо адилхан байгааа багууд. Тэдэнтэй одоо нүүр тулах цаг болсон гэж яг бодож байтал ашгүй EF-тай таарлаа. Ялангуяа BIG, EF-2 той зайлшгүй тулах хэрэгтэй байсан юм. Нэг биш удаа, цаашдаа хэд хэд учраад, хожоод, өөрсдийгөө нилээн чангаар батлах хэрэгцээ ба шаардлага байна. Brazil -чуудаас одоо больёоо.


Russian CS: Мэдээж ОРОС-уудын ямар ч жижиг баг байсан амаргүй байдаг. Захын танихгүй 5 орос нийлээд яаж ч шуугиулж магадгүй л байдаг тиймүү.

Danish CS: CS-ийн уураг тархи болсон нөхдүүд. Уг нь энэ түвшинд Sweden-ууд байх ёстой боловч сүүлийн хэдэн жил залгамж халаа муудсан уу яасан харагдахаа байж.

Mixed top teams: Мэдээж газар газрын шилдгүүд нийлхээр яах ч аргагүй bestofbests.

- Тэд зорьсон газартаа бол ирлээ. Гэхдээ Зорилгодоо бол хүрээгүй. Харин ч хүрэх замаа одоо л эхлүүлэх гэж байна. Өмнө нь тэд The MongolZ буюу монголчуудыг (хуучнаар IHC) харийн зочны хувиар инээмсэглэж угтаж авдаг байсан бол энэ удаа бол өөр мэдрэмж төрлөө. Бид тэдний хувьд жинхэнэ өрсөлдөгч нь болсон. Тэд биднийг одоо энэ нөхдүүд яах гээд л байнадаа гэж болгоомжилж хардаг болсон. Нэг ёсондоо тэд жинхэнэ Барууны төрхөө харуулдаг болж, орилдог, дорд үздэг, үл тоодог. Учир нь бид бол тэдний хувьд гадныхан, бид өөрсдөө очиж тэднийг өдөж оролдож эхэлсэн. Ингээд бодохоор манай залуучууд сайхан үйл хэрэг бүтээж байна, бүр маш амжилттай. Гайхалтай хувь тавилантай залуучууд, энэ амжилтаа өөрсдийн гараар бичиж өөрсдийн хичээл зүтгэл хөдөлмөрөөр бүтээж явна.

...бидний хувьд энэ бүх гайхалтай тоглолтуудыг нь үзэж баясах, бахархаж явах хувьтай, бас хүнд үед сэтгэлээр дэмжиж явах үүрэгтэй л болж байгаа юм даа.

Ганцхан амжилтыг нь амтлаад, харин уналтыг нь бас амтлахгүй нулимаад байж болохгүй ээ. Ямар ч үед хамт байх чухал болж. Та нар бодоод үз дээ, бид нар Major Champ болох хүсэлтэй болжээ. Саяхан л гадаад багуудтай тоглох мөрөөдөлтэй л байсандаг. Нэг ёсондоо манай залуучуудын үйл хэрэг бидэнд шинэ мөрөөдөл бэлэглэжээ. Огт тоглдоггүй хүн хүртэл Дэлхийн аврага болохыг хүсдэг мэдэрдэг болж, тэр өөрөө бол огт чадахгүй шүү дээ. Тэгэхээр хэн энэ мөрөөдлийг нь биелүүлэж өгөх вэ. Манай хэд л хийнэ шүү дээ. Тэд л тэр мөрөөдлийг бүтээх гээд л яваад байна. Тиймээс тэднийгээ хайрлаж, дэмжиж явахаас өөр замгүй.

Зарим залуус маань сүүлд хожигдоход MZ бусад тоглогчдыг өөртөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй утгаар бичсэн байсан. Бас хэцүү л дээ. 16 настай хүүхэд өөртөө тэгж их дүгнэлт хийнэ гэхэд дутагдана шүүдээ. Тиймээс ийм үед хамгийн ойрын нилээн туршлагатай хүн асуудлыг ярилцах хэрэгтэй. Ийм нөхцөлд Maaraa л тийм хүн нь болж байгаам. Ингээд бодохоор Maaraa-гийн нуруунд их олон ачаалал очдог байж магад ах нь, coach нь, найз нь, сэтгэлзүйч нь, бас хүний хэдэн хүүхдүүдийг хариуцлагатай авч яваа хариуцлага гэх мэтээр арай их ачаа үүрч яваа байж магад. Тиймээс ер нь багт сэтгэлзүйч болон туслах coach гэсэн хоёр хүн зайлшгүй баймаар харагдаад байгаа юм даа, тэгж байж арай илүү цогц болох ч юм шиг. Ачаалал жигд болох байх.

Ер нь төсөөлхөд нээх сайхан хожлын дараа эсвэл нилээн хүнд хожигдлын дараа орон дээрээ амарч хэвтээд л сэтгэл санаагаа хуваалцмаар эсвэл сэтгэлээ засхаар community-руу ханддаг байхдаа гэж боддог. Тэгээд л тосоод авах community-н байгаа байдал ямар байна вэ бодох л хэрэгтэй. Бүр тухайн тоглогч руу хандаж шууд муухай үгс хэлмээргүй байна. Сэтгэл сэргээх урмын үгс харах гэж ороод юутай таарч байгааг төсөөлхөд хэцүү.

Бидэнд тун ойрхоны гашуун амт туршлага байгаа, саяхан л IHC гайхалтай амжилтуудаар биднийг баярлуулж байгаад гэнэт л тарж бутарсан. Хэзээ ч тэгнэ гэж санаагүй шүү дээ бүгд.

Одоо харин энэ The MongolZ маань гэнэт л задраад байхгүй болно гэж боддоо цагаа тулвал их амархан л болно. Тэгээд л баггүй л болно шүү дээ. Яахав монголд сайн тоглодог залуучууд маш их байдаг ч тэр дундаас сайн баг гарч ирэх нь ховор байдаг тэр тусмаа The MongolZ шиг ийм баг бүрэлдэхэд их хугацаа орох байх.

Ийм л зүйл үүсэхэд нөлөөлөх зүйлүүдийг хийгээд л байгаа шүү дээ. Сайхан урмын үгс хэлбэл тэд урам зориг л орно. Муу муухайг нь дэлгээд байвал больё л гэж бодно. Тэгэхээр community гэдэг чухал биш мөртлөө нөлөөлөхдөө хүрвэл бас их хүчтэй шүү. Аль талаар нь нөлөөлмөөр байгаагаа үзэгч залуус бас бодоод үзээрэй.

Хамгийн муугаар л бид: "Өнөөдөр манай хэд жоохон муу тоглолоо" л гэж хэлмээр байна бусад нь илүүц.

  • Бидний гарт нэг гялалзсан гоёмсог алтан зоос байна. Зоос хоёр талтай, аль ч талаараа бууж болно. The MongolZ/ATOX гэсэн 2 талтай зоос одоогоор бидэнд байна. Аль ч талаараа буусан найдвар төрүүлэх - тэдний өөдөөс шодож үздэг тийм л гоё зоосыг хүсэж байна. ATOX маань The MongolZ-тойгоо эн тэнцүү түвшинд хүрчихвэл бидний атганд байгаа Зоос хэмжээлшгүй үнэ цэнэтэй болж, бат найдвартай гарнаасаа хэзээ ч алдаж боломгүй хамгийн гоёмсог зүйл болох гээд л байна даа. ATOX-доо бас амжилт хүсч дэмжиж баймаар байнаа залуусаа яг л адилхан.

Мэдээж The Huns болон бусад чадварлаг багууд байгаа ч амжилтын хувьд цаг хугацааны хувьд зөрөлдөх бололтой.

- Ер нь өөрийгөө бодоод байхаар би үнэхээр жинхэнэ утгаар FANATIC болжээ. Урд нь яахав үсрээд л Premeire League-н гоё багууд мөн Zidane байхад France, Girard-н Liverpool, Buffon – Juventus гэх мэтээр үзүүштэй тоглолгчдоор нь сонирхдог. CS-д бол том багуудыг үздэг байлаа. Гэхдээ яг тэдэн шиг жинхэнэ тууштай, ясны fanat байхыг одоо л сэтгэлийн гүнээсээ мэдэрч эхлэж байна даа. Эгэл жирийн fanat нэгэн би мөрөөдөж байна:


Тайз дүүрэн гэрэлээр гялбуулаад, нэг л өдөр тэд Аваргын цомоо өргөөд, үзэгчдийн шуугиан, алга ташилтанд дунд алхаж явна. Гэрэл гялбасан тэр л нэг өндөрлөг дээр баатруудын дүрээр fanatic бидэндээ дурсагдаж ирээдүйнхээ замаа тодоос тод гэрэлтүүлэх болно. Өөрсдийн эхлүүлсэн үйл хэрэгээ дуусгаад цааш харан буцаж яваа тэр л баатруудын дүр төрх дараа дараагийн үедээ домог мэт л яригдаж явах болно…

MongolZ - доо томоос том амжилт хүсьеэ! Та нар чаднаа

...жирийн нэгэн fanat-ийн зүгээс


Эх сурвалж: Ev Sanaa

1,766 views1 comment

Recent Posts

bottom of page