top of page
  • Writer's pictureSase The Netrunner

The International 2023 - н шагналын сан болон оролцож буй хамгийн баян тамирчид

Esport - н бүхий л тэмцээн уралдаанууд дундаас хамгийн өндөр шагналын сантай тэмцээн гэвэл бүгд дуу нэгтэй The International гэдэг байсан бол энэ жилээс эхлээд TI тус нэр алдрыг алдах нь тодорхой болоод байна. Энэ жилийн The International тэмцээний шагналын сангийн бүрдүүлэлт тийм ч амжилттай биш байгаатай хүн бүр санал нийлж байгаа ба Compendium доторхи контентуудтай шууд холбоотой юм.

TI 2023 - ийн Compendium гараад 3 долоо хоног орчим хугацаа өнгөрөөд байгаа ч Dota2 сонирхогчдын санаанд хүрээгүй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа билээ. Тиймээс цахим спортын хамгийн том шагналын сантай гэдэг Title - г алдах нь тодорхой болж байна. Гэсэн хэдий ч Valve үүнд огт санаа зовохгүй байгаагаа илэрхийлээд байгаа ба "The International бол тухайн тоглоомны хамгийн ноён оргил тул шагналын мөнгөнд бус зөвхөн TI - н аварга цол нь хангалттай байгаа" гэж үзэж байгаа бололтой.


Бүх цаг үеийн шагналын сангийн жагсаалт
Source: Liquipedia

TI 2023 - т оролцож буй хамгийн баян тамирчид

Хэрэв та Esport - н хамгийн өндөр орлоготой тамирчид - г харвал Dota2 - н мэргэжлийн тамирчид эхний 20 байранд байгааг харж болох ба тэд бараг бүгд TI - д хамгийн багадаа нэг удаа түрүүлсэн байгааг анзаарж болно. Тэдний зарим нь аль хэдийн зодог тайлсан бол зарим нь энэ жилийн TI - д оролцох эрхийг авч чадаагүй байгаа юм. Гэсэн хэдий ч маш олон тооний долларын саятан тоглогчид энэ жилийн Dota2 - н дэлхийн аваргад оролцож байна. Тэднээс хамгийн өндөр орлоготой нь болох Topias Miikka "Topson" Taavitsainen нь OG багийн хамтаар хоёр ч удаа The International - н аварга болж байсан ба Career - ийнхаа туршид нийт олсон орлого нь 5'700'000$ - г даваад байгаа юм. Тэр энэ жил Tundra Esports багийн Midlane байрлал дээрээс тус тэмцээнд хүч үзэж байна. Мөн Зүүн Европ бүсийн хамгийн хүчтэй баг гэгдээд байгаа Team Spirit багийн 4н тамирчин тус жагсаалтын нилээд дээгүүр эрэмбэлэгдэж байгаа нь TI - ууд дундаас хамгийн өндөр шагналын сантай The International 2021 - т тус баг түрүүлсэнтэй холбоотой. TI 2021 нь CoVid цар тахлын улмаас нэг жил өнжсөн тул үзэгчдийн хүлээлт, тухайн үед гарсан Battle Pass - н контентууд сонирхогчдын таалалд бүрэн нийцсэнээс хамаарч шагналын сан 40 сая долларыг давсан гэхэд хэлсдэхгүй. Мөн тэд шагналын сан өндөр байдгаараа алдартай Riyadh Masters 2023 тэмцээнд түрүүлж багаараа 5 сая долларыг өөрсдийн болгож байсан юм.

The International 2023 - т оролцож байгаа Top 10 өндөр орлоготой тоглогчдоос 3 нь Орос, 2 нь Украйн, 2 нь БНХАУ - н тамирчид байгаа бол TI - д огт түрүүлж үзээгүй 2 тамирчин тус жагсаалтанд багтсан байгаа нь таний сонирхлыг татаж байгаа нь лавтай. Ludwig "Zai" Wåhlberg болон Lu "Somnus'M" Yao нар нь маш удаан хугацааны туршид мэргэжлийн тамирчин хийж байгаа тул Career - ийнхаа туршид олон Major болоод бусад өндөр шагналын сантай тэмцээнүүдэд удаа дараа түрүүлж байсан тул тус жагсаалтанд багтсан байна.


Esport - н түүхэнд хамгийн өндөр орлоготой тамирчин бол Johan "n0tail" Sundstein нь бөгөөд тэрээр Дани улсын иргэншилтэй юм. Тэрээр алдарт OG багийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд мэргэжлийн Career - ийнхаа туршид нийт $7 184 163 - г олсон нь бүхий л цаг үеийн хамгийн өндөр орлоготой Esport - н тамирчин нэрийг эзэмшиж байгаа билээ. Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч: Stora

Stora.mn-ээр дамжуулан Америкаас, amazon.com дахь 350 сая гаруй бараанаас хүссэнээ сонгон, найдвартай, шуурхай худалдан авах боломжтой. 10-р сарын 16-ны өдрөөс 10-р сарын 23-ны өдрийг хүртэл ШИНЭ ХЭРЭГЛЭГЧИЙН УРАМШУУЛАЛ зарлагдсан байгаа бөгөөд энэ хугацаанд https://www.stora.mn/ -д шинээр бүртгүүлсэн хэрэглэгч бүр худалдан авалтдаа ашиглаж болох урамшууллын эрхээр хэтэвчээ цэнэглүүлэх юм.

Website: https://www.stora.mn/ Facebook: https://www.facebook.com/stora.mn Instagram: https://www.instagram.com/stora.mn/ | Нийтлэлийг: Netrunner |


1,064 views0 comments

Recent Posts

See All

Recent Posts

bottom of page