top of page
  • Writer's pictureAriunzayat Yunren

The International-ийн шагналын сан бага байх магадлалтай.

Энэ жилийн The International тэмцээний шагналын сангийн бүрдүүлэлт тийм ч амжилттай биш байгаа бололтой. #Ti12 #esportsnewsmn

Энэ жилийн TI-ийн Compendium гараад нэг долоо хонож байгаа ч үзэгчид, Дотачдын санаанд хүрээгүй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа билээ. Гэтэл үүн дээр нэмэрлээд цахим спортын хамгийн том шагналын сантай гэдэг нэр алдрыг ч алдах нь.

Бүхэл бүтэн долоо хоног өнгөрчихөөд байхад TI-ийн шагналын сан 3 сая доллараас бага болно гэж хэн ч төсөөлөөгүй биз.

The International
TI12 prize pool via dota2.prizetrac.kr

Valve тэмцээний шагналын санг үзэгчид, тоглогчид, шүтэн бишрэгчид нь бүрдүүлдэг “мэргэн арга” бодож олоод 2013 онд Compendium-ийг анх гаргасан билээ. Гарсан даруйдаа долоо хоногийн дотор 1,875,000 доллар хүрч байсан. Тухайн үед шагналын сан бүрдүүлэх хугацаа 75 хоног байсан бөгөөд нийт шагналын сан 2,874,380 долларт хүрч байжээ.

Battle Pass-ыг бүүр өөрчилж, санаанд хүрээгүй Compendium-ийн талаар Reddit дээр нэлээд их шүүмжлэл өрнөж, үзэгчдийн хувьд татах юу ч байхгүй, зарим нь бүүр TI хэрэгтэй юм уу ч гэсэн хэлэлцүүлэг өрнүүлжээ. Магадгүй дараагийн Compendium гарч магадгүй гэсэн яриа бас гарчээ.

TI12 долоо хоногийн дараа буюу 10-р сарын 12-нд хэсгийн шатны тоглолтуудаар эхлэж, Вашингтон мужийн Сиатл хотод шалгаруулах шатны, аваргын төлөө тоглолт болох билээ.


TI12 тоглолтын хуваар

Road to The International

  • Group Stage: 2023.10.12-15

  • Playoffs: 2023.10.20-22

  • The International itself

  • Finals weekend: 2023.10.27-29

Recent Posts

See All

Kommentit


Recent Posts

bottom of page