Solo Leveling: ARISE Championship 2025 тэмцээн амжилттай өндөрлөжээ
- Masha Mnn
- Apr 17
- 1 min read
Тоглоом хөгжүүлэгч Netmarble компани action RPG тоглоом болох Solo Leveling: ARISE-ийн анхны олон улсын esports тэмцээнээ амжилттай зохион байгууллаа.

Solo Leveling: ARISE нь 2024 онд Netmarble-аас гаргасан action RPG төрлийн тоглоом бөгөөд алдартай анимэ, манхва зохиол Solo Leveling-ийн гол баатрын адал явдлыг дахин бүтээдэг. PC болон гар утсанд тоглох боломжтой тус тоглоом 2024 оны 10 сар гэхэд 50 сая гаруй удаа татагдсан байна.
Тоглоомын нээлтийн дараа Netmarble нь 2025 оны Solo Leveling: ARISE Championship-ийг энэ оны хоёрдугаар сард заралжээ. Тус тэмцээн ь анхны олон улсын тэмцээн бөгөөд 2025 оны 2-р сарын 21-нээс 3-р сарын 9-ний хооронд урьдчилсан шат, 4-р сарын 12-нд финалын шат зохион байгуулагдсан.
“Battlefield of Time” тоглоомын горимд 1,000 оноо цуглуулсан бүх тоглогчид тэмцээнд оролцох эрхтэй. Урьдчилсан шатанд оролцогчдыг International болон Asian League гэж бүсчлэн ангилсан.
Solo Leveling: ARISE Championship 2025 Финал — Өмнөд Солонгост
Лиг бүрээс шилдэг 8 тоглогч, нийт 16 оролцогч финалд шалгарсан. Финал Өмнөд Солонгосын Куанмён хотын IVEX STUDIO-д болсон юм. Мөн тэмцээний үеэр фэнүүдэд зориулсан бэлэг, тусгай redemption код зэрэг олон арга хэмжээ болжээ. Netmarble-ийн мэдээлснээр, offline эвентийн тасалбар ердөө 1 минутын дотор зарагдаж дууссан байна.
Финалын шатанд дөрвөн шилдэг тоглогч үлдэж, тэднээс "OhReung" 4 тулааны талбарыг 2 минут 57 секунд-ийн дотор амжилттай туулж аваргын цомыг хүртжээ.
Bình luận