top of page
  • Oyunbat .O

PUBG MOBILE Global Championship 2023

PMGC 2023 тэмцээн эхлэхэд ердөө 1 хоногийн хугацаа үлдээд байна. Энэ удаагийн Дэлхийн аваргын хувьд Монгол улсаас дөрвөн баг оролцож байгаа нь өмнөх жилүүдийнхээс онцлогтой байгаа билээ.

Liquipedia дахь оролцож буй тамирчдын улсаар нь эрэмбэлсэн тоон үзүүлэлтээс харахад Монгол улсаас нийт 237 тамирчнаас 18 тамирчин оролцож байна.

Photo by: @esportspubgmobile instagram

PUBG MOBILE Global Championship 2023 тэмцээний хувьд Лигийн болон Финалын гэсэн хоёр шатнаас бүрдэх бөгөөд шат бүр нь өөр өөр газар зохион байгуулагдана.


Лигийн шат:

Лигийн шат нь Group Stage, Survival Stage, Last Chance гэсэн 3 шатнаас бүрдэх бөгөөд Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод 11.02 өдрөөс 11.26 өдөр хүртэл зохион байгуулагдана.


Group Stage:

Нийт 48 баг 16-аар гурван хэсэгт (Green, Red, Yellow) хуваагдан хэсэг тус бүр дөрвөн өдрийн 6 тоглолт нийт 24 тоглолт тоглож үүнээс хэсэг бүрээс эхний гурван байрт шалгарсан багууд Grand Final-д орох эрхээ авах бол харин 4-11 байруудад шалгарсан багууд Survival Stage-д орох юм. Хэсэг бүрийн сүүлийн 5 байранд орсон багууд тэмцээнээ өндөрлүүлэх юм. Энэхүү шат нь 11.02-11.19 хооронд явагдана.


Survival Stage:

Group Stage-ээс орж ирсэн 24 баг 8-аараа 3 хэсэгт хуваагдан хэсгүүд хоорондоо тойргоор тоглоно. Нийт 18 тоглолтын үр дүнгээр эхний 16 баг Last Chance шатанд шалгарах бол үлдсэн 8 баг тэмцээнээ өндөрлүүлнэ. Энэхүү шат нь 11.22-11.24 хооронд явагдана.


Last Chance:

Survival Stage-ээс шалгарсан 16 баг 2 өдрийн нийт 12 тоглолт тоглож үүнээс эхний 5 баг нь Grand Final-д шалгарах бол үлдсэн 11 баг нь тэмцээнээ өндөрлүүлэх юм. Энэхүү шат нь 11.25-11.26 хооронд явагдана.



Grand Final:

Финалийн шатны хувьд 12.08 өдрөөс 12.10 өдрийн хооронд Турк улсын Истанбул хотноо зохион байгуулагдана. Финалын шатанд Лигийн шатнаас шалгарсан 14 баг дээр урилгаар орж ирсэн 2 баг нэмэгдэн тоглох юм. Нийт 3 өдрйин 18 тоглолтын дараагаар 2023 оны аварга баг тодрох болно.


Шагналын сан:

Нийт 3,000,000$ шагналын сантай бөгөөд үүнээс Лигийн шатанд 1,580,000$ бол Финалын шатанд 1,420,000$ сантай байхаар тусгагджээ.


Нийтлэлийг: Pani



235 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page